Улс төрийн мэдээ

Сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлчихсэн МАН-ынхан хууль зөрчиж, УИХ-ын ажлыг “тарааж” байна

УИХ-ын гишүүдийн ажлаа тайлагнасан сэтгүүлийг эхнээсээ хогийн саванд хийж, давлагаалж байна. Энэ угтаа сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд л харж болох дүр зураг. Одоо сурталчилгаа эхлээгүй, хаврын чуулган ч завсарлаагүй байна. Гишүүд ажлаа ид хийж байх ёстой. Авчиг юун сэтгүүл, ямар сэтгүүл орон нутагт, сонгогчдын гарт очиж байна вэ.

Хуульд зааснаар, нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө гардуулах юм. Зургадугаар сарын 28-нд санал авна гэхээр ирэх сарын 10-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх нь.

Харин сурталчилгааны бус хугацаанд сурталчилгаа хийвэл мандатаа алдах эрсдэлтэй. Учир нь хууль зөрчиж буй хэрэг. 

МАН-ын бүлэг лав дөрөв дэх долоо хоногтоо хуралдсангүй. Сарын хугацаа. Энэ долоо хоногт бүр УИХ-ын чуулган хуралдахгүй аж. Байнгын хороод хуралдав ч ирц нь хүрэхгүй хойшилж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх, ялангуяа “давхар дээл”-тэй гишүүд, голчлон эрх баригч намынхан хөдөө орон нутгаар л явж байна.

Үүнийгээ элдэв уулзалт, танилцуулга, экспо нэрээ хаацайлж буй.

“Бүсчилсэн хөгжил” нэр дор ихэнх гишүүд энэ жил нэр дэвших томсгосон тойрогтоо очиж, уулзалт хийж байна. Ташрамд нь тайлангаа тавьж байна. “Тайлан тавих” үйл ажиллагааг хуульчлаагүй учраас өдийд хошуурч, энэ нь олон талаар сонгуулийн сурталчилгаа болж хувирлаа.

Харин энэ боломж жижиг намуудад олдохгүй. Ялангуяа “Тайлан тавих” гэдэг тодотголтой “сурталчилгаа”-г лав шинэ нэр дэвшигчид хийж чадахгүй.

Энэ жил тойрог томсчихоор, гурван аймгийн бүх сумыг 18 хоногт тойрч амжихад хэцүү. Өдөрт хэдэн сумын иргэдтэй уулзана гэсэн үг вэ? Үүнд мөнгө хэрэгтэй, амжъя гэвэл бийлэгжүү нэр дэвшигчид нь энэ жил машинаар биш нисдэг тэргээр явж таарна.

Мөнгөтэй нь л сурталчилгаагаа хийдэг, амждаг, эрх баригч намын гишүүд л элдэв давуу эрх эдэлдэг байдлыг таслан зогсоохгүй бол Монголд хэзээ ч шударга сонгууль болохгүй.

Одоо эрх баригч намынхныг үндсэн ажлаа хий, сурталчилгаа хийж явахаа зогсоо, хууль зөрчихөө боль гэж хэлмээр, шаардлага тавимаар байна. Намын дарга нь нэр хүндээ бодоосой. УИХ-ын дарга ч “ангийнхан”-аа эрж сураасай. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүтэн сар хуралдаагүй хуралдаанаа одоо эргэж хараасай.

Хэдий холимог тогтолцоотой болгож, парламентын гишүүдийн тоог 126 болгож нэмсэн нь УИХ дахь олон намын төлөөллийг хангах давуу талтай гэдэг ч бодит байдалд “дабль стандарт” ингэж гарч, гаргаж байна.

МАН эрх барьж болно, монгол төрийн сонгуульд ийм хүндэтгэлгүй хандах л учиргүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Ажлаа хийгээч гишүүд ээ

Сансар
Сансар

Энэ МАН хууль зөрчиж байгаа чинь ард түмнийг илт басан доромжилж байна гэж ойлголоо

зочин
зочин

хогийн сав гоёдож

Зочин
Зочин

АН-н Түвшин мэт бол өнгөрсөн намраас эхэлсэн шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button