Сурвалжилга, Нийтлэл

У.Хүрэлсүх ба Л.Оюун-Эрдэнэ: ҮХНӨ үндсэн зорилгоо биелүүлж чадахааргүй болчхов уу

Өрийн тааз, Үндсэн хууль хоёрыг  тодорхой хугацаанд захирагдахгүй, шаардлагатай үед өөрчилж байж, Дэлхийн орнуудын жишиг рүү явна” гэх мессэжийг энэ Засгийн газар хамгийн сайн өгч буй. Энэ нь ч нэг талаараа зөв. Өрийн таазаа тулгадаг, хэтрүүлчихдэг. Үндсэн хуулиа ч тодорхой хугацаанд захирагдахгүй өөрчилчихдөг улс орнууд өчнөөн байна. Гэхдээ бид бол дэлхийн томчууд биш. Хөгжиж буй орнуудын сулхан төлөөлөгч.

Гол нь, энэ сулхан орны амбицаасаа цаашдаа хэтрэхгүй, жижигхэн орон зайд гадаад өрийнхөө дунд эргэлдэж, 76 гишүүнтэй, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэмээр оршоод байх уу. Өөрчлөх үү гэдэг сонголт манайд байсаар ирсэн. Цаашдаа ч байх юм. Үүнийг харин хэн хийж чадах вэ. Ямар нөхөр “тэнэглэн” барьж авах вэ. Хэн өөрийн эрх ашгаасаа нийтийн эрх ашгийг илүүд үзэж чадах бол гэдэг асуултуудыг л эзэн биежүүлэх хэрэгтэй байсаар ирсэн.

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн уур амьсгалаа ерөнхийд нь бэлдсэн ч эдүгээ Л.Оюун-Эрдэнийн шаналан болоод буй ҮХНӨ-ийн хүрээн дэх тодорхойгүй агуулгуудыг энэ удаа тоймлов.

НЭГ. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар энэ удаагийн өөрчлөлтөд орох уу

Мэдээж нэг удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуулиа супер болгочихно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Тухайлахад, энэ удаагийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх жишиг орно гэж байснаа саяхан олон нийтэд танилцуулагдсан тунхаг бичигт багтаагүй. Өнөгөрсөн парламентын үед ҮХНӨ батлах үеэр Л.Оюун-Эрдэнэ яг энэ агуулгыг хөндөж, “Зайлшгүй Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хэлбэр лүү орж, сонгодог парламент хөгжүүлэн, Засгийн газрын эрх мэдлийг өргөх ёстой” гэсэн байр сууриа протоколд тэмдэглүүлж байв.

Тэр бодол нь явсаар өнөө биежихээр зүтгэж байгаа нь энэ. Гэвч хамгийн чухал томьёоллоо аваад хаячихсан нь анхаарал татна. Уг нь энэ удаа түүнтэй хамгийн сайн нийцэж болох У.Хүрэлсүх Төрийн тэргүүний алба хашиж буй түүхэн цаг үе. Ийм нэгдэл бас цаашдаа гарч ирэх үү гэдэг нь асар эргэлзээтэй давхцал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнгөрөгч өвөл ҮХНӨ-ийг дэмжихгүй байснаа буулт хийсэн.  Үүн дээр тэрбээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг цаашид өндөр байлгах амбиц байхыг үгүйсгэхгүй. 

Гэвч түүнд нэг онцлог бий. Тэр Ерөнхий сайдаар ажилаж байсан. Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг нь УИХ-ын 76 гишүүн дураар хөндөж, Ерөнхийлөгч нь ч нэмчихдэг тэр зовлонг өөрөө амсаж, зангидаж явсан.

Тэгэхээр том агуулгаараа Л.Оюун-Эрдэнийн зүтгэж буй өнцгийг хүлээн зөвшөөрчих хүлээлт бол бий.  Хэрвээ энэ заалт орж ирэхгүй л бол Л.Оюун-Эрдэнийн тархин дахь ҮХНӨ-ийн гол томьёолол үндсэндээ уначхаж байгаа билээ.

ХОЁР. Сул сайд нараа яг хэзээ явуулж, УИХ-ын гишүүдээр сэлгэн томилох вэ

“ҮХНӨ-ийн дараа Засгийн газар сул сайд нараа явуулна” гэсэн хүлээлт үүссэн. Эрх баригч намын гишүүд ч бас яг ийм шалтгаанаар сайдын суудал горилж, ҮХНӨ-ийг дэмжиж орох хүн асар олон. С.Батболдын фракци, аймгуудын засаг дарга нараас бүрдсэн гишүүд, хотын шинэ маягийн фракциуд дотроо бүгд сайдын суудал горилж буй нь нууц биш. Танхимын гадна МАН-ын генсек Д.Амарбаясгаланд төлөөний хүмүүсээ лавхан оруулах амбиц бий.

Гэвч эдгээр хүмүүсийн хүсэлт яг хэзээ биелэх эсэх нь тодорхойгүй байна. Үүн дээр төрийн өндөрлөгүүд огтоос тодорхой хариулт өгөөгүй байгаа. Уг нь Л.Оюун-Эрдэнийн санаагаар бол ирэх есдүгээр сараас сайд нараа хурдхан сэлгэчхээд “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо эрчимжүүлэх амбицтай. Гэвч Үндсэн хуулийг дагасан процессын хуулиудыг өөрчлөх засах том ажил бий.

Мөнхүү Үндсэн хуулиа өөрчилсөн парламент нь шууд өөрчлөх процессоо дуусгангуутаа хэрэгжүүлээд эхлэхээр бас л их шившигтэй кэйс болохоор. Уг нь зүй тогтлоороо 2024.01.01-нээс ҮХНӨ хэрэгжих нь хамгийн зохимжтой хувилбар. Одоогийн сул сайд нар “Ядаж 2023.01.01-ний өдөр хүргэж ажлаа өгмөөр байна” гэж дуугарцгаасан гэх. Нөгөө талд ҮХНӨ-ийг дэмжиж, кноп дарцгаахаар намын даргадаа ам тангарагаа өргөсөн УИХ-ын гишүүд эхнээсээ сайд болохын мөрөөдөлд автаж, нойр нь хүрэхгүй яваа.

Ийм эрх ашиг, хуулийн тогтолцоо хэдэн талаасаа огтлолцож, хэрэгжүүлэх огноон дээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дуугарч чадахаа байчхаад байна. Хэрэгжих хамгийн магадлалтай хувилбар нь, ҮХНӨ хийсний дараа сайд нараа сэлгэж, 2024.01.01-нээс бусад өөрчлөлтүүд хэрэгжих агуулга юм.

ГУРАВ. Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун нарын “сөрөг” гишүүдээ хэрхэн найрах вэ

ҮХНӨ нэгэнт УИХ-д өргөн баригдлаа л бол үнэмлэхүй олонхиор дэмжээд явчхаар уур амьсгалд хүрчихсэн. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэгдэл чухамдаа ийм хүчтэй буй. Гэхдээ “ийм байдлаар л өөрчилнө” гэж тунхаг бичгээр танилцуулагдсан бүлгийн хаалттай хуралдаан дээрх хэд хэдэн гишүүн сөрөг байр суурь илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

Саях Оюутолгойн хэлэлцээрт оролцсон Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг сонгох зарчим зэрэг дээр баахан хандсан аж. Нүүр хуудсан дээрээ Ц.Даваасүрэн гишүүн энэ байр сууриа тодорхой илэрхийлсэн. Харин Т.Аюурсайханы хувьд сайд болох тохироо хийсэн, эсэргүүцэхгүй гэх яриа бий. УИХ-ын дарга болох туйлын хүсэлтэй Т.Аюурсайханы хувьд олон нийтийн нөлөөлөл сайтай учир сөрөг дуугарвал басхүү эрсдэлтэй дүр билээ.

Цаашдаа гишүүдийн тоо олон болох, сонгууль холимог тогтолцоогоор явах нь эхний хэрэгжилтүүд дээр шок өгч болох. Алаг цоог, хачин жигтэй парламент ч бүрдэх нигуртай. Гэвч эдүгээ парламентад буй Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа тэргүүтэй цаас нухдаг дүрүүд олшроод, тэдэнд ч ээлтэй болоод ирэхээр нийгэмд зөв тусгалууд нь ирэх сайн талтай. Бизнесээ өргөх, хамгаалах, өргөжүүлэх гэж парламентад ордог “олигарх” гишүүдийн тоо ч цөөрөх нөхцөл бүрдэх юм.

Энэ бүхнийг яг агуулгаар нь залуувтар гишүүд сайн харна гэх цаг үеийн хүлээлт бий. Нөгөө талд хайрцагладгаараа ихэд алдартай МАН засаглаж, санаачилж буй тул парламентын хэлэлцүүлэг гал багтай өнгөрөх болов уу. Гэхдээ л сөрөг саналтай гишүүдийг хайрцаглахад сайдын суудал сэлтээр тохироо хийх нь үндсэндээ тодорхой билээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Боомтуудын гарцуудаа тэлснээр Баяннуурын хэдхэн ченжийн гарт байгаа улсын төсвийн орлогоо эрсдлээс хумих юм. Хүн амын 47 хувь нь нийслэлд бөөгнөрчхөөд байгааг задлая. Ил харагддаггүй л болохоос эрчим хүчний бодлого аюул дагуулах хэмжээнд хүрсэн. Урт хугацаандаа эдийн засгаа тэлэх бодлого ярихаар л улсын тогтолцооны асуудал хөндөгдөж байгаа. Үндсэн хуулиа л өөрчилж байж, бид арай алсуур тоглох нь. Засгийн газрын эрх мэдлийн хүрээг зайлшгүй тэлж, засаглалуудаа тодорхой болгож байж урагшилна”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа гол санаанууд.

Одоогийн улс төрийн нөхцөлд шууд хүчлээд явуулахад хэт эрсдэлтэй нь ч энд их. Сонгуулийн холимог тогтолцоо жишээ нь, МАН-д асар эрсдэлтэй. Жижиг намуудад, гудамжинд орилогсдод ээлтэй тусах нь тодорхой. Ийм нөхцөлд асар сайн “романтик” хүний өгөгдлөөр ҮХНӨ-ийг дахин хөндөж байна. Олон нийт харьцангуй прагматик болж буй энэ үед магад ҮХНӨ-ийг энгийншүүлж хүлээж авах нь ч их байх биз.

Гол нь энэ удаагийн өөрчлөлт яг үндсэн зорилгоо биелүүлж чадах уу гэдэг нь төрийн өндөрлөгүүдийн нэгдэл, эрх ашгийн буулт, харилцан ойлголцлоос ихээхэн хамаарахаар байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 08:45

Хүрэлсүхийн �##�бан туша�##�аа амбицтайгаөаар ашиглажгаа үйлдэл харагдаад л бгааа хэд хэдэн удаа

Зочин
Зочин
2022-06-15 08:55

Хүрэлсүх өөрөө эх ашгаасаа ухрахгүй эээ амиа л их боддог хүн

Зочин
Зочин
2022-06-15 08:59

Гол өөрчлөлтөө хийж чадахгүй бол энэ удаагийнх бас бэлгэ тэмдэг болох юм байна даа. Хүрэлсүх одоо ингэж чичрэх хэрэггүй Очирбат шигээ буулт хийчих ёстойм даа

Их мэдэх
Их мэдэх
2022-06-15 09:02

Сөрөг хүчнээ дотор нь �##��##�цуулдаг технологи тэртээ 1500 гаад оны үед Манжийн Энх-Амг�##�ан хаан Монголыг дотор нь хагар�##�дуулсна

Зочин
Зочин
2022-06-15 10:23

Ugaasaa l iim ajil khiideg sh dee. Unuudur shiidver gargaad margaash uurchildug. Yagaad gevel yamarch sudalgaa tootsoo baikhgyi, asuudlaa tom zurgaar n' khardaggyi, kharj chadakh ajliin turshlaga, medlegtei khyn ch baikhgyi bolokhoor iim baidlaar ajil khiisen nertei ajil, alban baiguullagiig samarsan khymyyseer dyyrsen bna doo ene tur zasag. Khyrelsykh uurtuu zoriulj YH-d nemelt uurchlult oruulj erunkhiilugch bol avaad odoo dakhiad daraa n' sungaj baikh uurchlult nemekh geed suuj bgaa biz. Khugatsaagyi khaanchlal bii bolgokh yum bna l daa.

Зочин
Зочин
2022-06-15 11:48

Энэ нөхдүүд хувийн эрх ашгаа л бодно уу гэхээс улс орон ард иргэдийг өчүүхэн ч болтугай бодохгүй. Өнгөрсөн 30 жилд хэн нь хэн бэ гэдгээ харуулсан

Зочин
Зочин
2022-06-15 12:51

Энэ улсад төрт ёсоо хайрладаг хүмүүс байгаа гэдэг итгэдэг шүү

Зочин
Зочин
2022-06-15 12:52

Butehguii eee

Зочин
Зочин
2022-06-15 12:52

Гол нь энэ удаагийн өөрчлөлт яг үндсэн зорилгоо биелүүлж чадах уу гэдэг нь төрийн өндөрлөгүүдийн нэгдэл, эрх ашгийн буулт, харилцан ойлголцлоос ихээхэн хамаарахаар байна.

зочин
зочин
2022-06-15 13:10

МАН монголын улс төрийн тавцанд дангаар ноёрхох гэсэн үзэл бодлоо ҮХНӨ өөр бат�##�гаажуулахыг зорьж байна.

Зочин
Зочин
2022-06-15 14:05

монгол Улс үндсэн хуулиа дэг журамтай өөрчлөхгүй хэдэн з�##�уусын тоглоом боллооо үзүнийг ард түмнээрээ эсрэгүүцмээр бна

Зочин
Зочин
2022-06-15 19:39

Тэгээд энэ хэдийн амбицээр ХУУЛИА ЗӨРЧӨӨД байх юм уу.Үндсэн хуулийг 8 жилийн дараа өөрчлөлт оруулж болно гэж заасан шүү дээ. Ард түмэн ДАВХАР ДЭЭЛ , ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТЭЭС СОНГОХ , ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙГ НЭМЭХИЙГ зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.Харин СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ БОЛ БАЙНГА СОНГУУЛИЙН ӨМНӨ ӨӨРЧИЛЖ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин
2022-06-15 19:43

МАН СОНГУУЛИЙН 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 2 УДАА ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛДӨГ ЖИШИГИЙГ МОНГОЛД ТОГТООХ НЬ ЭЭ. ХУУЛИАР 8 ЖИЛИЙН ДАРАА ГАР ХҮРНЭ ГЭЭД БИЧЭЭСТЭЙ БАЙГАА .

Зочин
Зочин
2022-06-16 07:46

Хийвэл хийсэн шиг, өөрчлөлт үр дүн авчирхаар хийгээрэй, нялцаганаад байх хэрэггүй. Хөгжил цэцэглэлт, төгөлдөршилт хамгийн гол үр дүн.

Иргэн
Иргэн
2022-06-18 14:00

Хоосон хонгио толгойтуудаа та нарыг их давраасан.Одоо цаашдаа нэг их давраахгүй шүү.Ард түмэн эх орондоо эзэн байхын төлөө тэмцэх болноо.

Зочин
Зочин
2022-06-18 21:16

Улаан цагаан луйвар энэ улс ч эзэнгүй ард иргэд нь

Иргэн
Иргэн
2022-06-18 23:19

Хуулиндаа бус хулгайч эрх баригчдад аюул байна.Намын нэрээр их хур�##�д сонгогддог болвол урваж улс төрөөс жийгдэж жигшигдсэн бузрууд бүгд дахин орж ирж,дахин эрчтэйгээр самрана.Эрдэнэ,Элбэгдорж, ард түмэнд адлагдсан �##�бин Сү.Бтболд, Бат-Үүл,Энхсайхан,солиот Со ,Хурц,Ми.Энхболд ,С.Баяр-аасөгсүүлээд ахин сонгогдох найдваргүй болсон Ж.Эрдэнэбат, Өнөрболор, Доржханд, Х.Ганхуяг мэтийн адгийн шаарнууд УИХ- сууна гээд боддоо.Эцсийн бүлэгт Хүрэлсүх Сү.Батболд тэргүүт хулгайч нарын шах�##�таар хийх гэж байгаа өөрчлөлт гэж харагдаад байна.

Зочин
Зочин
2022-06-21 03:33

Сонгуулийн зарчим нь өрсөлдсөн намуудыг эрх тэгш гаргаж хян�##�ттай шаардлагатай байх ёстой байт�##� нэг хэсэг бүлэгт бүх эрх мэдлийг өгчихсөн.Өнөөдүүл нь унтчихсан..Сонгуулиа сонголтоо зөв хийхээс нааш бид нар хэзээ ч хөгжихгүй.

Холбоотой мэдээ

Back to top button