НИЙГЭМ

ЦЕГ: Хүүгээ алга болсон хэмээн худал мэдээ түгээсэн эмэгтэйг 50 мянган төгрөгөөр торголоо

НЭМЭЛТ: 12.40 ЦАГ

Хэрэгт холбогдуулж, ЦЕГ-аас албан мэдээ өглөө. Үүндээ "Хүүхдээ алга болголоо" гэж мэдээлсэн эмэгтэйг 50 нэгжтэй тэнцэх буюу 50 мянган төгрөгөөр торгож, арга хэмжээ авчээ.

Албан мэдээ:

Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

ЭХЛЭЛ: 12.16 ЦАГ

Зургадугаар сарын 20 буюу өчигдөр орой нэгэн эмэгтэй өөрийн нүүр хуудастаа хүүгээ алга болголоо хэмээн бичсэн юм. "Хүүгээ алга болгочихлоо. Хамт байсан хүүхдүүд "Машинтай хүн аваад явчихлаа" гэж хэллээ. Би яг галзуурлаа" гээд тэр нэгэн хүүгийн зургийг тавиад байсан.

Удалгүй тэр "Хүүгээ олсон шүү" гэж бичсэнээр түүний постыг хуваалцсан олон хүн "Санаа амарлаа" гэцгээсэн юм. Тэгвэл энэ хэрэг хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн талаар тодруулахад үгүй байна. Тодруулбал, "Хүү минь алга болчихлоо" гэдэг нь ор үндэсгүй худал байж болзошгүй гэх бөгөөд удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 12:57

Ингэж худлааа юм бичих юун сайхан байдаг байна аа

Зочин
Зочин
2022-06-21 12:57

soliotei baihaaaaa

Зочин
Зочин
2022-06-21 12:58

энэ чинь харин тархиндаа нилээн олон сумтай юм биш үү

Зочин
Зочин
2022-06-21 12:58

Согтуу байсан гэсэн шүү дээ

Зочин
Зочин
2022-06-21 12:59

Согтуу гэртээ унтаж байгааад гэнэт босоод ирсэн чинь хүү нь байхгүй байхаар нь уусныхаа х�##�уунд бичсэн аж

Холбоотой мэдээ

Back to top button