УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Сонгогчдын маань 65 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна

УИХ-ын өнөөдрийн /2022.06.28/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар нийт 14 хуулийн төсөл эцэслэн батална. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална. 

Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллалаа. Тэд Үндсэн хуулиас болж эдийн засаг унаагүй гэдгийг анхааруулж байна. Үнэ өссөн нь Үндсэн хуулиас болоогүй гэдгийг хэлж байна. Намын эвлэлдэн нэгдэх асуудлаар иргэд санал хэлсэнгүй. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмээд хэрэггүй гэдгийг хэлж байна. Давхар дээлийн асуудал хэрэггүй, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох шаардлага байхгүй гэдэг саналыг хэллээ. Төр, засаг аливаа шийдвэрийг сошиалд тулгуурлаж гаргаж байна. Тиймээс төр, засгийн чадамж, чадавхыг бууруулсан зүйлийг цаашдаа Монголын төрийг сулруулах байдалд хүрч байна. Нийт иргэдийн 65 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Үлдсэн 35 хувь нь дэмжиж байна" гэж хэллээ.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button