ВИДЕО КОНТЕНТДАТАГРАФИК

ИРГЭД: Шилжилт хөдөлгөөнийг ТАВАН ЖИЛЭЭР зогсоох нь хүний эрхийг зөрчсөн асуудал

Хотын дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ. Нийслэл хот хүн амын ачааллаа даахаа больж, авто замын түгжрэл, агаарын бохирдолтой байгаа тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ. Эл саналыг долоодугаар сарын 01-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх аж.

Манай улс 2021 онд 3,409,939 хүн амтай гэж тоолуулжээ. Эдгээрийн талаас илүү нь буюу 69.5 хувь Улаанбаатарт амьдарч байна. Харин 30.5 хувь нь 21 аймагт амьдарч байгаа аж.

Улаанбаатарт амьдарч буй хүн амын тоо дээр дурдсанаас их байх боломжтой юм. Учир нь Монгол Улсын иргэн Э.Булган миний бие орон нутгийн харьяат. Ямар нэг шилжилт хийлгээгүй, Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Надтай адил орон нутгийн харьяат хэрнээ нийслэл хотод ажиллаж, амьдарч буй залуус олон. Тэгэхээр монголчууд Улаанбаатарт "үүрлэчхээд" буй нь үнэний ортой.


Иргэд хотын даргын дэвшүүлээд буй саналыг хэрхэн харж буйг бид сонирхлоо. Иргэдийн ярианд анхаарлаа хандуулцгаана уу.

ИРГЭН Л.ДАШБАЛБАР

-Хоёр талтай л юм. Нэгдүгээрт, хүн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй. Гэхдээ яахав түгжрэлийг бууруулах, нийслэлд тулгамдсан асуудлыг зохицуулахын тулд нэг талдаа зөв алхам байж магадгүй. Нөгөө талдаа хүний эрхийг хөндсөн их эмзэг сэдэв.

ИРГЭН Ц.ЭРДЭНЭЭ

-Зөв гэж бодож байна. Хүний эрх гэх л байх. Гэхдээ энэ Улаанбаатар хотын хүн, машин ихдээд хэцүүдлээ. Улаанбаатар дэндүү байгаа биз дээ. Гишгэх зайгүй боллоо.

ИРГЭН М.СҮНЖИДМАА

-Ерөнхийдөө зөв байх. Тэгэхгүй бол хотын түгжрэл арай л аймар байна.

ИРГЭН Ж.БАТТӨГС

-Тэгж болохгүй байлгүй дээ. Хүн оршин суух газраа сонгох эрхтэй. Захиргааны журмаар шилжилт хөдөлгөөн хийхийг нь хориглож болохгүй байх.

ИРГЭН Б.ЧИНГҮҮНЖАВ

-Хөдөө орон нутгаас шилжилт хийлгээд Улаанбаатарт ирж буй иргэдийн дийлэнх нь машин тэрэггүй л байдаг. Уг нь Монгол Улсын иргэн хаана амьдрахаа, оршин суухаа өөрөө шийдэх ёстой биз дээ.

ИРГЭН

-Үүнийг цахим сүлжээнээс уншсан. Би бол буруу гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр чинь хувь хүний эрх байхгүй юу. Улсынхаа нийслэлд ажиллаж, амьдрахгүй л бол хаана очих юм. Насаараа хөдөө оршин суух юм уу. Тэнд хөгжил байна уу, ажил байна уу. Тэгэхээр иргэдээ хотдоо шингээж чадахгүй, менежментийг нь өөрсдөө шийдэж чадахгүй, хүнийг хааж, боогоод бараг орон нутаг гэх "хашаанд" хорих гэж байна. Тиймээс буруу гэж бодож байна.

ИРГЭН М.НАРАНБОЛД

-Хүний хувийн эрх байх гэж бодож байна. Би өөрөө хөдөөгөөс хотод орж ирээд суурьшиж буй залуу хүн. Ер нь хаашаа шилжиж, хаана амьдрахаа ямар нэг хууль захирамжид захирагдахгүй өөрөө сонгосон дээр байх.

ИРГЭН

-Зөв шдэ. Хэн дуртай нь ирээд хотын захад гэр, хашаа бариад амьдарчихдаг болчхоод байна. Замбараагүй болсон. Тэгээд сонгууль дөхөөд ирэхээр тоггүй гэж баахан орилж, чарладаг.

Хотын хүн амын ачаалал ихсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үүнд түгжрэл бол ямар ч хамаагүй. Улаанбаатарын түгжрэл бол замбараагүй, зай завсаргүй орон сууц барьсантай л холбоотой. Газрын наймааны цэцэглэлтээс болж түгжрэл үүсэн болохоос биш иргэдийн шилжилтээс болж, түгжрэл нэмэгдээгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 20:08

Сумьяабазар гэх нөхөр ийм шийдвэр гаргах юм бол үндсэн хууль зөрчсөн хэргээр огцорч таарна. Мөн энэ сан�##�ыг иргэдийн хур�##� нь хүлээж аваад ийм шийдвэр гаргав�##� иргэдийн хур�##� үндсэн хууль зөрчсөн учраас мөн хугацаанаасаа өмнө тарах л болно доо.

Зочин
Зочин
2022-06-30 20:11

Сумьяа гэх тэгэг бөхчин хуулийн хүрээнд ажиллав�##� ажилла. Ажиллаж чадахгүй бол �######�аач.

Зочин
Зочин
2022-06-30 20:35

Нэгэнт хөдөөнийхөн нүүж ирээд ажил ч хийхгүй хаа сайгүй нус, цэрээ хаяж хүндэрч хөнгөрөөд бүдүүлэг авир гаргаад байдаг юм чинь 5 байтугай 50 жилээр хориглосон ч багадана. Хаана амьдрах нь үндсэн хуулиар олгогдсон эрх ч гэлээ бусдын тухтай аиьдрах эрхийг зөрчиж болохгүй. Тийм болохоор Хотын даргын сан�##�ыг 100% дэмжиж байна.

Зочин
Зочин
2022-06-30 21:08

Нэг их хууль мэддэг хүмүүс сонгох эрхийг чинь булаагаад намуудруу шилжүүлж бас Үндсэн Хуулийг зөрчиж байхад бүгдээрээ чив чимээгүй л байх юм даа

зочин
зочин
2022-06-30 22:38

МАШ ЗӨВ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨГИЙГ ЗОГСООХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ.ЖИЛД БАРАГ 50 МЯНГАН ХҮН ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРЖ БАЙНА. 50 МЯНГААС 225 МЯНГА НЬ ЯНДАН БИЙ БОЛГОЖ БАЙНА ГЭЭД БОДДОО, 25 МЯНГАН ХҮН ( 50 МЯНГАЫН ТАЛ НЬ ШҮҮДЭЭ) МАШИНТАЙ ГЭЭД БОДДОО. ХӨДӨӨНИЙХӨН ДУРТАЙ ЦАГТАА ХОТОД ОрЖ ИРЖ БАЙНА. ЧАДАХ ЧАДАХГҮЙ ЖОЛООЧ,БОЛСОН БОЛООГҮЙ ЯМБИЙ МАШИНТАЙ ТАКСИД.ЯВЖ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ӨӨД УРУУГҮЙ ЗҮХЭЖ ХАРААЖ ЗАГНАЖ ЭЛДВЭЭР ДОРОМЖЛОЖ ДУРААРАА МӨНГӨ НЭХЭЖ, ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ЖИНХЭНЭ БӨГЛӨӨШ ЧИНЬ ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮ.УТАА Ч ХӨДӨӨНИЙХӨН ГОЛЛОЖ БАЙНА.ТИЙМ БОЛОХООР ХОТЫНХОН ЗҮГЭЭР Л АМЬ НАС,ЭРҮҮЛ МЭНД, АМЬДРАЛААРАА ҮНЭХЭЭР ХОХИРЧ БАЙНА. ХӨДӨӨНИЙХНИЙГ ХОТОД ОРОХЫГ,ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ 5-10 ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ. ХОТЫН ДАРГА МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА ШҮҮ.Дур зоргоороо ХҮРЧ ИРЖ ХОТОД СУУРЬШИХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. БҮХ ЮМ ХУУЛЬТАЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН Ч ХУУЛЬТАЙ ШҮҮ. ХОТЫН ИРГЭД АЖИЛГҮЙ ЯДУУ БАЙГАА НЬ ХӨДӨӨНИЙХӨН АЖИЛ ГОЛОХГҮЙ БОЛСОН БОЛООГҮЙ ЗАВААРУУЛААД ХИЙСЭН.БОЛООД ХЭДХЭН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВААЛ ХОВ БАЗААЛ ХУЛГАЙ ХУДАЛ 2 ЫГ ЗЭРЭГ ЦЭЦЭГЛҮҮЛЭЭД ХУДАЛДААНЫ БҮХ ТӨВД БООЛЧЛОГДООЛ ЗОГСОЖ БАЙГАА НЬ ХУДАЛ БИШ ШҮҮ.ХОТЫНХОНД ХӨДӨӨНИЙХӨН ҮНЭН СААД БОЛЖ БАЙГАА ЗҮГЭЭР Л ХӨӨЖ ГАРГА �######�УУЛ.ХОТЫНХОН Ч ХОТДОО САЙХАН АМРАХ ,АМЬСГАЛАХ ,АЖИЛЛАХ ЭРХТЭЙ ШҮҮ.ХӨДӨӨНИЙХНӨӨС БОЛООД ХОТЫН ИРГЭД ХҮҮХЭД ХӨГШИД ҮНЭН ЯДАРЧ УУШИГГҮЙ АМРАЛТГҮЙ ХАР ЗАМ ДЭЭР АМЬДАРЧ БАЙНА, ӨВӨЛ НЬ УУШИГНИЙ ӨВЧТЭЙ БОЛЖ ГҮЙЦЭЖ БАЙНА.

зочин
зочин
2022-07-01 13:05
Reply to  зочин

ДЭМЖИНЭ ЗӨВ ШҮҮ СОЦИАЛИЗМЫН ХОТЫН ПАСПОРТЫГ АВАХ ХҮМҮҮС ТОДОРХОЙ ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙСАН ШҮҮ ДЭЭ ТИЙМ БОЛГО ХАРИН ПАСПОРТГҮЙ ИРГЭДИЙГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн
Иргэн
2022-07-01 07:37

Хориглох нь зөв дэмжиж бна

Зочин
Зочин
2022-07-01 08:31

Zogsooh n zuv.

Зочин
Зочин
2022-07-01 11:07

Зөв шүү. Москва Бээжин гээд л том хотуудад нийслэлд ирж ажиллаж амьдрах зөвшөөрөл олдохгүй тун хэцүү чанга хянолттай. Хүн бүр дураараа ирж чихэлдээд байв�##� нийслэл утгаа �##�дана шүү дээ. Манайхан Үүргээ биелүүлдэггүй байэ хүний эрх гэж ярих дуртайг нь яанаа

зочин
зочин
2022-07-01 13:12
Reply to  Зочин

14. ЯДУУ ИРГЭДИЙГ ХҮРЭЭНЭЭС ХӨӨСӨН НЬ…
Төв Азид нэгэн үе хүчирхэг байсан Манж Чин Улс нь Хар тамхины нэг, хоёрдугаар дайны дараагаас улс төр, эдийн засгийн хямр�##�д орж хэзээ мөдгүй мөхөх нь тодорхой болоод байлаа. Энэ үед Манжийн дарл�##�, элдэв �##�ба татвар, өрөнд мөлжигдсөн Монголчууд туйлын хүнд байд�##�д орж, олон аймаг хошуугаараа ядууран хоосорч байлаа.
ӨРИЙН СҮЛЖЭЭНД БАРИГДСАН МОНГОЛ…
Тухайлб�##�, 1884 оны мэдээгээр Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн өр 957335 лан мөнгө, Сайн ноён хан аймгийн өр 3 буман лан мөнгө тус тус хүрчээ. Шанзудбагийн шавь яамны өр нь 5 буман лан мөнгө байжээ.
Гэвч Манж Чин улс хүндхэн байд�##�д орсон ч улс орноо сэргээн босгохын тулд 1901 онд “Шинэ Засгийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол газар нутагт 1906 онд �##�бан ёсоор энэхүү бодлогоо хэрэгжүүлэх болсноо зарласан юм.
Хуучин �##�ба татвараа өсгөх, шинээр �##�ба татвар бий болгох замаар улсын санг арвижуулах гэсэн арга нь өрийн дарамтанд орсон монголчуудын дургүйцлийг улам хүргэсэн юм. Улмаар Чин улсад төлөх өрийн хэмжээ жирийн м�##�чин хүнд ч хүндээр тусч монголчууд тэр чигтээ Чин улсын өрийн сүлжээнд нэрвэгдээд байв.
Дайчин улсын банкны монголчуудын зээллэгийн хэмжээ жилээс жилд огцом өсч байлаа. Тухайлб�##�, Дайчин улсын банкны зөвхөн Улиастай дахь с�##�бар банкинд монголчуудын тавьсан өр нь 1907 онд 145,000 лан байсан бол 1910 онд 400,000 болтлоо өссөн байна. Энэ нь олон монголчуудыг бүр мөсөн хоосруулж, хүү мөнгийг ч төлж чадахгүйд хүрсэн байна.
ЯДУУСААР ДҮҮРСЭН ХҮРЭЭ…
Ингээд энэ нөхцөл байд�##� нь ард иргэдийг улам ядууран доройтоход хүргэж, улмаар Их Хүрээ ядуу ард, ядуу лам нараар дүүрчээ. 1860-1870 оны үед Их Хүрээний ядуучууд маш олширч 1870 оны үед Хүрээний захын зүүн өмнөх “Бадарчингийн дов" гэж нэршсэн ядуу харчуудын байрладаг газарт ядуучуудын үхэл маш их болсон байжээ.
Оросын судлаач А.Позднеев өөрийн суд�##�гаандаа: “XIX зууны 80-аад оны үед Хүрээний олон ядуучуудын дотроос нилээд бүл тэнхээтэй нь өвс мод, үртэс даавуугаар овоохой хийж орогнож, гуйлга хийж амьдарч байхад өлсөн ядарч явж чадахаа больсон нэг нь замын гудас газар хаян үхэтхэн унаж хэвтэж үхлээ хүлээн байхыг үзлээ” гэж тэмдэглэжээ.
Зөвхөн Хүрээнд ч төдийгүй бусад газар нутгуудад ч байд�##� бас иймэрхүү байсан байна. “Ховдын ядуу Монголчууд хөлсний ажил хийх аргаар баян чинээлэг хятадуудад эсэн бусын ажилд зарцлагдан олох шан хөлсөөр амьдарч ноорхой гэрүүдэд хотыг тойрон сууцгаасан нь олон тохиолдоно. Эдгээр ядуучуудын зарим нь хятадуудыг үргэлж үйлчилж тэдэнд мөлжигдөж явах ажээ” гэж нэгэн гадаадын жуулчин тэмдэглэжээ.
ЯДУУРЛААС ХУВЬСГАЛРУУ…
Ийнхүү нийтээрээ туйлын хүнд байд�##�д орсон нь Монголчууд тэмцэн босч, тусгаар тогтносон улс болохын төлөө хувьсг�##� хийж, харийн дарл�##� мөлчжлөгөөс ангижрахаас өөр аргагүй түүхэн нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
Гэвч Манжийн эсрэг хөдөлгөөнд Х�##�хын томоохон нөлөө бүхий язгуур угсааны ноёд тайж нар, томоохон шашны төлөөллүүд л ури�##�ан оролцож байсан учир анхандаа улс орон даяарыг хамарч чадахгүй, ноёд ч тэр ард ч тэр хятадын худ�##�даачид ба мөнгө хүүлэгчдэд тавьсан өр зээлийг төлж чадахгүй байсан нь ойлгомжтой юм. Тэдгээр хувьсг�##�ын төлөөлөгчид болон жирийн ардуудын хооронд ч үл ойлголцох, хоорондоо тэмцэлдэх явд�##� гарч байв. Жирийн ардууд хаашаа ч учрыг гарган зарга тэмцэл хийвч хэн ч тэднийг дэмжсэнгүй, хэн ч тэдний ядуу зүдүү амьдр�##�ыг харж үзсэнгүй.
Тиймээс монголчуудын хувьд эдийн засгийн бие даасан чадамжгүй, жирийн ард иргэд нь бараг бүгд элдэв өр, татварын дарамтанд орсон байсан энэ үед тусгаар улс болж, улс орноо сэргээн мандуулах их үйл хэргийг эхлүүлсэн хүмүүс бол яахын аргагүй Чингис хааны �##�тан ургийн угсааны засаг ноёд болон шашны томоохон зүтгэлтнүүд юм. Тэдний нэг бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн юм.
НА ХАНТНЫ ЯРИА…
XIX зууны төгсгөл, ХХ зууны эхэн үед Үндэсний эрх чөлөөний хувьсг�##�ын удирдагчид хувьсг�##�ын бэлтгэл хийж, энд тэнд нэгдэн нийлж нууц хур�##�даан хийж байхад Сайн ноён хан Т.Намнансүрэн анхнаасаа идэвхтэй, тэргүүлэн оролцож байсан юм. Тиймээс Т.Намнансүрэн улс оронд нүүрлээд буй ядуурлыг тун анхаар�##�тай ажиглаж, хэрхэн даван туулах тухай санаагаа чилээж байсан юм.
Сайн ноён хан Намнансүрэн 1889 онд орос худ�##�даачин Андрей Воробьевтой дотночилон ярилцсан нэг яриандаа: “...Одоо цаг муу болжээ. Миний хажууд ямар ч хэрэг түвэг гарч болзошгүй” гэжээ. Сайн ноён хан Намнансүрэн тэрхүү худ�##�даачинд ярианы завсар тэмдэглэн хэлснээс үзвэл ядууран хоосорхон ард иргэд болон ноёд тайж нарын хооронд багагүй тэмцэл гарч байсныг харж болно. Сайн ноён хан ойр хавийн хошуу нутгийн ардууд ядуу чадууг анхааруулж оросын худ�##�даачин Немчиновт “...бараа таваараа дэмий зээл өгч бүү �##�дагтун” гэж зөвлөж байжээ.
Ингээд гадаад, дотоодын давхар дарл�##�ыг амссан монголын ард түмэн эрх чөлөөг эрмэлзэн, нэгдэн нийлж Үндэсний эрх чөлөөний хувьсг�##�ыг өрнүүлж Манж Чин улсын эрхшээлээс гарч 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан юм.
ЯДУУ ОРНЫ ЕРӨНХИЙ САЙД…
Улмаар 1912 онд Бүгд Ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдаар Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг томилсон юм.
Ерөнхий сайд Т.Намнансүрэн өргөн түмнийхээ аж байд�##�д байнга санаа тавьж түүнийгээ бодитой хэрэгжүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн нь илэрхий.
Гэвч улс орны эдийн засгийн байд�##� өдрөөс өдөрт улам доройтсоор м�##�, хөрөнгөгүй болсон үгээгүй ядуучууд урьдын адил Нийслэл Хүрээнд хэтэрхий олноор суурьшсаар байжээ.
ЯДУУЧУУДЫГ ХҮРЭЭНЭЭС НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН НЬ…
Тиймээс Т.Намнансүрэнгийн Засгийн газраас Нийслэл хүрээнд сууж буй ядуу ардыг хүрээнээс орон нутгууд руу м�##� аж ахуй эрхлэх, худ�##�даа үйлдвэрлэлийн ажил эрхлүүлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэхээр шийджээ.
ӨӨДГҮЙ ИРГЭДИЙГ ҮЛДЭН ХӨӨ…
Ингээд Олноо өргөгдсөний хоёрдугаар он буюу 1912 оны 9 сард Бүгд ерөнхийлэн захирах яамнаас “...Нийслэл Хүрээний баруун дамнуурганы зэрэг газар оршин суугаа иргэн монголчуудын өөр өөрийн харьяат газраас түшмэдийг гаргаж бүрнээ ялган суулгаж монголчуудыг тус тус аймаг шавийг захирсанд тушааж баримтлан захируулж иргэдийг худ�##�дааны дарга нарт тулган тушаан өгч, захирах буюу, өөдлөшгүй иргэдийг үлдэн хөөн �######�уулж газар орныг ариутган...” гэж шийдвэрлэжээ.
Үүнээс үзэхэд ядуу ардыг Нийслэл хүрээнээс хаа хамаагүй хөөн явуулах биш, өөр өөрийн харьяат газрын түшмэдүүдэд даатган өгсөн байна. Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлсэн, ямар арга хэмжээ авсан т�##�аар Ерөнхий сайд Т.Намнансүрэн Гадаад яамнаас тодруулан лавлахад Гадаад яамнаас ирсэн тайлан бичигт ийн тэмдэглэжээ.
ГАДААД ЯАМНЫ ЗОВЛОН ТООЧСОН ТАЙЛАН…
Үүнд: “...Эдүгээ Сэцэн хан Түшээт хан хоёр аймгийн чуулганы дарга, Нийслэл Хүрээний Эрдэнэ Шанзудба нараас хамт�##�ж өргөн мэдүүлж ирсэн бичгийн дотор тушаасныг дагаж түшмэдийг томилон гаргаж монголчуудыг харьяат захираг�####�д тушаан өгч, баримтлан захируулснаа, гагцхүү иргэдийг харьяат дарга нарт тушаасанд тэдний дарга нараас эдний доторхи пүүсгүй гуйланч үл бүтэх зэрэг хоёр мянга зургаан зуу илүү иргэнийг одоо хэдүй үлдэн хөөн �######�уулахад бэрхшээлтэй зэрэг учрыг гаргаж энэ зүйлийн хүн нэрийг түр явуулахгүй үлдээж эсэргүүн жил хавар цаг дарга нар тус�##�ж нутагт буца�##�гасугай гэх зэрэг ирсэн хэдэн иргэдийг хүргүүлэн заахыг ирж мэдүүлэн иржихүй үүнд бидний сайдууд зөвлөлдөн байцааваас тэдгээр үгээгүй ядуу иргэдийг одоо даруй үлдэн хөөн явуулах үнэхээр бэрхшээлтэй хэмээсэн нь даруй үнэн төлөв бүхий хэрэг тул, харьяат дарга нарын гуйсан ёсоор болгож түр чөлөө олгосон явдлыг Нийслэл Хүрээ Маймай хотын иргэдийг захирах хэлтсийг хамааран шийтгэх түшмэл Б�##�данцэрэнд тушаагаад, хүрмэгц бичгийн доторхи хэргийг нарийвчлан хянан үзэж харьяат арван хоёр дарга нарт ийнхүү учрыг чанг�##�ан ухуулан тушааж дарга тэдгээр нэр бүхий ядуу иргэдийг үлдэн хөөн явуулах тухайд харьяат дарга нарын гуйн мэдүүлсэн ёсоор зүйлийг туслан гаргаж...” гэжээ.
Энэ баримтаас харахад Нийслэл хүрээнээс яг хэдэн ядуу иргэдийг гаргасан нь тодорхой дурдаагүй ч ямартай ч нилээд олон тоогоор нь гаргасан бөгөөд тэр дундаас 2600 гаруй ядуу иргэнийг гаргах гэтэл харьяат газар нь хүлээж авахад бэрхшээлтэй тул хүрээнд түр хугацаанд үлдээхээс өөр аргагүй байгаа тухай дурджээ.
Гэвч энэ бичигт дурдагдан буй Нийслэл Хүрээ Маймай хотын иргэдийг захирах хэлтсийг хамааран шийтгэх түшмэл Б�##�данцэрэнгээс өргөн барьсан бичигт: “...тушаасныг дагаж зохигчдод тушааж хөөн �######�уулахуй гэтэл харьяат дарга нараас тэдгээр иргэдийн дотроос эрхбиш сайн муу хүнийг заан гаргаж чадахгүй...” гэж тайлбар өгчээ.
ХОЁР САРЫН ДАРАА ДАХИН ГАРГАХ БИЧИГ ЯВУУЛАВ…
Энэ бичиг нь Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1913 оны цагаан сарын 17-ний өдрийн бичиг юм. Ингээд 2 сарын дараа буюу хаврын сүүл сард эдгээр 2600 иргэнийг ямар ч болсон Нийслэл хүрээнээс гарга гэж Засгийн газраас дахин чиглэл илгээсэн байна.
Үүний хариуд Гадаад яамнаас: “...пүүсгүй гуйланч үл өөдлөх хоёр мянган зургаан зуун иргэдийг одоо даруй үлдэн хөөн �######�уулах учрыг тэдний дарга нарт ухуулан тушааваас тэд нараас дав түргэн хөөн �######�уулахад бэрхшээлтэй зэрэг учрыг гаргаж өнгөрсөн жил хавар цаг харьяат дарга нар тус�##�ж нутагт буца�##�гасугай гэх зэрэг өргөсөн хэдэн өргөдлийг хүргүүлэн заахыг ирж мэдүүлэн ирсэн тухайд манай сайдууд зөвлөлдөж тэдгээр үгээгүй ядуу иргэдийг хөөн явуулахыг түр түдгэлзэж энэ жил хоёр сарын дотор бүрнээ хөөн буцааваас зохих явдлыг хойш тушаан явуулсан...” хэмээн зуны сардаа багтаан Нийслэл хүрээнээс гаргахаар шийдвэрлэсэн байна.
АЖИЛГҮЙ, АРХИ УУЖ БУЙ ГАЗРУУДЫГ ЭВДҮҮЛЭВ…
Ингээд Дотоод яамнаас Нийслэлд сууж буй ядуу харчууд ба худ�##�дааны орос иргэдийн суугаа газрыг цаггүй цагдан байца�##�гаж, олон монголчууд зуур�##�дан сууж архи уух зэргээр самууран буй газруудыг эвдүүлэн үлдэн �######�уулжээ.
Дотоод яамны бичигт: “...өөдлөшгүй муу зулхай ард улам бүр эрэмшин хөгжиж хэрэг будлиан өдүүлэхэд хүрсэн нь нэн илэрхий болох тул одоо хүчийг урагш тээн энэ мэт хүнд харштай зүйл гарч ирвээс тухайд самууран явагчдыг их бага эр эм үл бодон нэг ч үлдсээлгүй бариулан шүүлгэж урьдын тогтоосон дүрмийн ёсоор цээрлэл үзүүлэн шийтгэсэн өөр өөрийн харьяат газар хүргүүлэн тушааж, үүрд Нийслэл Хүрээнээ ирүүлэхгүй болгон чанг�##�ан баримт�##�ж захируулан газар орныг ариутган төвшитгэв... баруун дамнуурга ба олон хорооны газраар өдөр шөнөгүй байца�##�гаж зуур�##�дан суух иргэн, монголыг ялгаж нүх гэр пинг эвдүүлэх ба Хүрээ, Маймааны олон их , бага пүүс, жич хүчин үйлдвэр зэрэг бөгөөд иргэнчүүдэд ухуулах зарл�##� бичиг тушааж эл цааз�##�сан хэрэгтэй зүйл бүхнийг үүрд хичээнгүйлэн цээрлэж дагаж явуулсугай...” гэжээ.
ЯДУУ ИРГЭДИЙГ ХӨӨХ ГУРАВ ДАХЬ БИЧИГ…
Ерөнхий сайд Т.Намнансүрэнгээс Нийслэл Хүрээ Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэгч түшмэл Б�##�данцэрэнд илгээсэн бас нэгэн бичигт: “...Б�##�данцэрэнд довтолгон тушаагаад, хүрмэгц иргэдийн дарга нарт чанг�##�ан тушааж басхүү чад�##�тай түшмэл бичээчийн зэрэг хүн нар томилон гарган харьяат таван газрын түшмэл �##�баны хүн нарын хамт нийлж хөөн явуулбаас зохих иргэдийг нэн даруй ялган с�##�гаж бичиг хүлээж авсан өдрөөс эхлэн нэг сарын хугацааны дотор бүрнээ чанг�##�ан шаардан хөөн мордуулж уул улсад нь буцаагаад, хэн нэртэй хичнээн иргэд хөөн явуулсан ба, чух�##� агуулбаас зохих номхон сайн нь хэн хичнээн иргэн болох, тус тус ямар зүйлийн аж үйлдвэр гэж хамаа оршин суугаа зэргийг тодорхой цэс үйлдэж манай яамнаа мэдүүлэн ирүүлээд жич хянан шийтгэхүйд бэлтгүүлсүгэй... бас ч үлдэн явуулах иргэдэд сая буу зэвсэг буй аваас нэхэн хураан авч , гагцхүү өмнөд худ�##�дааны их замаар цувуулан буцааваас зохих явдлыг хамтад чанг�##�ан тушаан явуулсугай...” гэж тушаажээ.
ХАЙР НЬ ДОТРОО…
Ийнхүү Нийслэл хүрээнээс ядуу иргэдийг гаргах ажлыг шуурхайлан хэрэгжүүлсэн байна. Энэ нь нэг т�##�аас нь харахад ядуу ард иргэдэд хатуу ширүүн хандаж байгаа мэт харагдаж болох хэдий ч үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн гаргасан энэ шийдвэр эцэстээ м�##�, хөрөнгөгүй, өрөнд баригдсан ядуу иргэдийг нутаг оронд нь буцааж хөдөлмөр эрхлүүлж, өөрсдийгөө өөд нь татах боломжийг бий болгож өгсөн байна.
Хэдийгээр Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн үр дүнд хичнээн иргэд ядуурлаас ангижирсан тоо баримт өдгөө байхгүй ч ард иргэд, улс орон бүхэлдээ эдийн засгийн хувьд хүнд хэцүү байсан тухайн үед Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэр бүр асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэж, эдийн засгаа хэрхэн өсөн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэж байсан нь тодорхой юм. Түүний Хаант Орос руу хийсэн айлчл�##�, улс орноо хөгжүүлэхийн тулд гаргасан олон чух�##� шийдвэр, �##�хамууд нь Монгол Улсыг сэргээн босгож, улс төр, эдийн засгийн хувьд бие даасан улс болоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тиймээс Богд Хаан Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн үйл хэргийг хөхүүлэн дэмжиж байсан бөгөөд Х�##�хын ноёдын дотроос хамгийн өндөр шан харамж, ц�##�ин пүнлүү авдаг байсан нь Сайн ноён хан байжээ. Тэрээр нэг жилд 5000 лан, торго 80 энтэй ц�##�ин авдаг байв. Мөн Олноо өргөгдсөний 8 дугаар онд улсын санг арвижуулан өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж зарлигаар үе улиран давхар пүнлүү шагнан хүртээж байжээ.
Ашигласан матери�##�
1. Монгол Улсын Үндэсний Төв Архив, А-3
2. ХХ зууны Монголын түүхийн эх сурв�##�ж (1911-1921 ) эмхэтгэсэн О.Батсайхан. УБ.,2003 он
3. Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (1911-1915) баримт бичгийн эмхэтгэл УБ.,2014
4. Монголын ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл (баримт бичгийн эмхэтгэл) УБ.,1982 он
5. Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл) УБ.,1998 он
6. “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн -140” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.,2019 он
7. А.Дашням Х�##�хын Сайн ноён хан Намнансүрэн УБ.,1990 он
8. З.Лонжид Монгол улсын санхүүгийн �##�баны түүх (1911-1921) УБ.,2000
9. Л.Шарав Монгол улсын санхүүгийн товч түүх УБ.,2011
10. Монголын түүх (1911- 2017) УБ.,2018
11. Ш.Нацагдорж Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн УБ.,1956 он
12. Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл УБ.,1997 он
13. Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн Монгол Улс (1911-1919 он) УБ.,2006 он
14. Ш.Сандаг Монголын улс төрийн гадаад харилцаа УБ.,1971 он
15. Л.Дүгэрсүрэн Улаанбаатар хотын түүхээс. Нийслэл хүрээ УБ.,1956 он\
16. С.Идшинноров XIX-XX зууны зааг дахь Монголын нийгэм-эдийн засгийн байдлын зарим асууд�##� УБ.,1987 он
Буянаагийн Ган-Очир (Ph.D)
202

зочин
зочин
2022-07-01 13:03
Reply to  Зочин

ЗӨВ

Холбоотой мэдээ

Back to top button