НийгмийнХэргийн мөрөөр

ХЭРГИЙН МӨРӨӨР: Мах, бензинээ зэрэг "ШАХАХ" гэсэн "Синчи фүүдс", "Синчи ойл" ХХК-иуд хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчжээ

Өнгөрсөн оны есдүгээр сард буюу шатахууны хомсдол үүссэн үед иргэдэд болзол тулгаж бүтээгдэхүүнээ худалдаалсан аж ахуйн нэгжид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцлага тооцсон.

Тодруулбал, "Синчи фүүдс" ХХК нь өөрийн нэрийн "Махлаг" махны төрөлжсөн мухлагт худалдаалж буй бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд "Синчи ойл" шатахуун түгээх станцаас 40000 төгрөгийн шатахууны талон олгож байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн үед бензин түгээгүүрүүд иргэдэд дээд тал нь 20 мянган төгрөгийн бензин олгох хязгаарлалт хийсэн байсныг мах авбал 20 мянга биш 40 мянгад бензин авах боломж олгож байна гэх маркетинг хийсэн юм.

-ДЭЭД ШҮҮХЭЭС "СИНЧИ ФҮҮДС" ХХК-ИАС ГАДНА "СИНЧИ ОЙЛ" КОМПАНИЙГ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тэгвэл түүнээс хойш есөн сар өнгөрчээ. "Синчи фүүдс" ХХК-ийн зүгээс иргэдийг хохироогоогүй, Шударга өрсөлдөөний тухай хууль зөрчөөгүй хэмээн ШӨХТГ-ын тавьсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс "Синчи фүүдс" ХХК-ийг Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэж, гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч тус компанийн зүгээс дахин дээд шүүхэд хандсан байна.

Дээд шүүхээс эл хэргийг хянаж үзээд "Синчи фүүдс" ХХК-иас гадна "Синчи ойл" ХХК-ийг мөн татан оролцуулж, хариуцлагыг хамтад нь үүрүүлэх ёстой гэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ зөвхөн "Синчи фүүдс" ХХК-ийг торгосон нь учтир дутагдалтай. Учир нь "Синчи ойл" ХХК дээрх үйл ажиллагаанд хамтран оролцсон учраас хамтдаа хариуцлага үүрэх ёстой гэж үзэж, дахин шинэ акт гаргахыг ШӨХТГ-т даалгажээ. Ийнхүү "Синчи фүүдс" ХХК шүүхэд хандсан нь өөрсдийнх нь эрхзүйн байдлыг улам дордуулсан байна.

-ТУС КОМПАНИ БУРУУТАХ БОЛСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ-

Шатахууны нөөц ховор үед буюу шатахууныг нэг хүнд 20,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хязгаартай худалдаж байсан үед, шатахуун түгээх газрын дэргэд байрлах дэлгүүрээс мах худалдан авбал нэмэлтээр 20,000 төгрөгийн шатахууны талон өгөх замаар хэрэглэгчийн худалдан авахыг хүсээгүй барааг худалдах, мах худалдан аваагүй хэрэглэгчийн тухайд нэмэлт шатахуун авах боломжгүйд хүргэх зэргээр хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироожээ.

Тодруулбал, хэрэглэгч тухайн үед өөрийн хүссэн хэмжээгээр шатахуун авах боломжгүй, зөвхөн 20,000 төгрөгний шатахуун худалдан авах боломжтой байсан, харин нэмэлт 20,000 төгрөгийн шатахуун худалдан авахын тулд мах худалдан авах шаардлага үүсч байгаа нь хэрэглэгчид болзол тулгасан, бараа бүтээгдэхүүнийг ижил нөхцлөөр худалдан авах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, чөлөөт зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд харшлах сөрөг үр дагавар үүсгэжээ.

Учир нь өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчийн эрх хамгаалагдах зарчимтай тул нэмэлтээр шатахуун худалдан авах хүсэл зоригоо хэрэгжүүлэхийн тулд мах худалдан авах болзолтой тулгарч байгаа нь хэрэглэгчийг хохироосон үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-23 10:05

1990 онд гурил ховордсон үеэд оросоос хэдэн уут гурил оруулж ирээд зарах гэж байгаад хура�##�гаж билээ.Бас тариа тээрэмдээд 15кг гурилаас 1 кг ыг нь авч байгаад дахин торгуулж билээ.Түүнтэй яг адилхан юм шиг санагдлаа.яТөр зах зээлд бага оролцох хэрэгтэй .Хэрэгтэй бол махаа идээд машинаа унаж болохгүй гэж үү..Хүний эрхийг боосон , зах зээлээ хумьсан бодлого явуулж болохгүй ээ

Зочин
Зочин
2022-07-24 21:27

Зөв шийдвэр гаргажээ . Хувийн компаниудыг давруулж хэрхэвч болохгүй . Мөнгөний төлөө улсаа ч зарахаас сийхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button