НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Ван Игийн айлчлалаар шийдэгдэх асуудлууд, эдийн засгийн өгөөж

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 5-нд манай улсад айлчилна. Eguur.mn энэхүү айлчлалын агуулга хийгээд ямар үр дүн хүлээж болох вэ гэдэг агуулгыг хөндөж байна.

1. Өргөн царигийг хүлээн зөвшөөрч, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглах боломж бүрдэнэ

Царигийн зөрүүгээс болоод ашиглах боломжгүй байсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг ашиглах боломж бүрдэнэ. Манай улс 2014 онд нарийн царигын төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон ч сүүлд нь өргөн царигын төмөр зам барьсан, БНХАУнарийн царигийн төмөр замаа угтуулаад тавьчихсан байдаг. БНХАУ энэ асуудлыг төрийн өндөр дээд хэмжээнд л шийдэх боломжтой гэж өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд энэ асуудал Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалааар буюу өнгөрсөн хоёрдугаар сард шийдэгдсэн. Ван И айлчлалынхаа үеэр манай талаас дур мэдэн өөрчилсөн өргөн царигийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурна гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Засгийн газраас БНХАУ руу экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төмөр зам бүхий боомтынхоо тоог ойрын хугацаанд дөрөв /Замын үүд дээр нэмээд Гашуунсухайт- Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч/ болгож нэмэгдүүлэх зорилго тавьсан. “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орно. Зөвхөн энэ хоёр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно гэсэн тооцоо бий. Шаардлагатай дэд бүтцүүд байгуулагдсаны дараа экспортын хэмжээ улам нэмэгдэнэ. Тээврийн өртөг буурна. Хятад ченжүүдийн хамаарлаас гарч, эцсийн худалдан авагчтай шууд харилцах боломж нэмэгдэх зэрэг эдийн засгийн үр ашиг нь тэрбум ам.доллараар хэмжигдэх олон давуу тал бий болно.

Худалдаанаас гадна “Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа түүхий эдээр буцааж авах”, манайх "Авсан хөрөнгө оруулалт, зээлээ түүхий эдээр эргүүлж төлөх" агуулгатай тул боомт, гарцууд нэмэгдэх нь БНХАУ-аас Монгол улсад хийх хөрөнгө оруулалт зөвхөн эрчим хүч, дэд бүтцээр хязгаарлагдахгүй, үлэмж өснө гэсэн мессежийг давхар өгч байна.  

2. "Транзит Монгол" болох зорилгод ахиц гарна

ОХУ-ын Зам тээврийн яамнаас ирэх долоон жилд төвлөрч ажиллах гол ажлууд хийгээд шаардагдах хөрөнгө оруулалтыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зарласан. Түүнд ОХУ-Монгол-БНХАУ гэсэн тээврийн хонгил байгуулах ажлыг хамгийн том зорилтоо болгож оруулсан байсан. Манай улсын транзит ачааг үлэмж нэмэгдүүлэх тохироо гурван улсын хооронд явагдаж байгаа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айчлалын зорилгын талаар “...Гурван талын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрэх...” гэж тодорхойлсноос харагдаж байна.

3 Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтыг эцэслэнэ.

Бэлтгэл ажил нь хэдийнэ эхэлсэн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтыг айлчлалын үеэр шийднэ гэсэн хүлээлт байна. Бүх асуудал нь цэгцэрсэн байсан энэ төслийн санхүүжилт нэгэн иргэний Ши Жиньпинд бичсэн захидлаас болж зогссон гэгдэж байгаа билээ.  

288.5 сая амдолларын өртөг бүхий, таван жилийн дотор бүтээн байгуулалт нь дуусах энэ төсөл хэрэгжсэнээс хойш баруун бүсийн хэрэглэгчид ойрын 10 жилдээ найдвартай эх үүсвэрээр хангагдаж, манай улсын эрчим хүчний хараат байдал мэдэгдэхүйц багасна.

Үүнээс гадна: 

-Эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулах,

-УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болох,

-Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх.

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх,

-Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.

-Бүсийн  хэмжээнд улсын төсвөөс авах татаасыг тэглэх.

-Ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

4. Багануурын цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг эцэслэх

Эрдэнбүрэнгийн мцахилгаан станцаас дөрөв дахин өндөр хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын санхүүжилтийг шийднэ гэсэн мэдээлэл явж байна. Энэ төсөл хэрэгжвэл манай улсын эрчим хүчний эх үүсвэр 400 МВт-аар нэмэгдэнэ. Станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, бие биеэ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Тодотгох ёстой агуулга нь эхний 25 жилдээ менежментийг нь хөрөнгө оруулагч тал хариуцна.

5. Түгжрэл бууруулах төслүүд

Нийслэл эрх зүйн байдлын тухай хуультай болсноор түгжрэл бууруулах чиглэлд илүү чөлөөтэй, бие дааж ажиллах боломж бүрдсэн билээ. Энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд урд хөршийн үүрэг их байх нь тодорхой бөгөөд айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөх нь гарцаагүй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тусгаар улсаа бүү худалд
Тусгаар улсаа бүү худалд
2022-08-08 12:20

1.5 мая хүнтэй жижиг хотын 15 км замд тэрбум долларын өр тавтж тусгаар тогтнолоо Хятадад өгөх гэж хөөцөлдөж буй урвагчид л өнөөдөр хамгийн аюултай дайснууд мөн. Наана бөглөрөлтэй тэмцэж буй мэт ард олны төлөө дүр эсгэж бгаад �##��####�а эх оронгүй болгох урхагтай шүү наадуул чинь.

Холбоотой мэдээ

Back to top button