ДЭЛХИЙ

БНСУ "Google", "Meta" компаниудыг 71.8 сая ам.доллараар торголоо

БНСУ иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжуудыг нь зөрчсөн тул  “Google”, “Meta” /Facebook, Instagram-ыг эзэмшдэг/ компаниудыг 100 сая воноор /71.8 сая ам.доллар/ торгожээ. “TechCrunch” энэ талаар мэдээллээ.

Дээрх хоёр компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж, зорилтот судалгаанд ашиглахдаа зохих ёсоор зөвшөөрөл аваагүй гэж холбогдох албанаас үзсэн тул ийнхүү торгосон юм байна. “Google”-ийг 69,2 тэрбум вон (50 сая орчим ам.доллар), “Meta”-г 30,8 тэрбум вон (22 сая орчим ам.доллар) торгосон нь тус улсад хувийн мэдээлэл хамгаалах хууль хэрэгжиж эхэлснээс хойш тавигдсан хамгийн өндөр торгууль болжээ.

БНСУ-ын Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах комиссоос өчигдөр гаргасан энэхүү шийдвэрийг “Meta” компани эсэргүүцэж, шүүхэд хүртлээ заргалдах болно гэсэн бол “Google” мөн "Хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг бичгээр хүлээж авсныхаа дараа хэрхэхээ шийднэ" гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button