ДЭЛХИЙУЛС ТӨР

ШХАБ: Иран жинхэнэ гишүүнээр элсэж, Египет Катар хамтрагчийн статустай боллоо

Узбекистаны Самарканд хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд чуулган гишүүд, хамтрагчдын тоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй эхэлсэн билээ. Тэгвэл хүлээлт эхнээсээ биелж, Иран улс дөнгөж сая байгууллагын жинхэнэ гишүүнээр элсжээ.

Самаркандад ажиллаж буй Ираны сэтгүүлч Абас Аслани энэ талаар твиттертээ жиргэсэн байна.

Мөн Катар, Египет улсууд албан ёсоор хамтрагч улсын статустай болжээ. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Египетийн Гадаад харилцааны сайд Хамди Санад Лоза, Катарын Гадаад харилцаа хариуцсан төрийн сайд Султан бин Саад аль Мурейхи нартай дээрх шийдвэрийг албажуулжээ.

ШХАБ нь ингэснээр албан ёсны есөн гишүүн,гурван ажиглагч гишүүнтэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button