СПОРТ

Белград 2022: Э.Тэмүүлэн Азербайжаны бөхийг ялж, Б.Эрдэнэсувд хүрлийн төлөө барилдах эрхээ авлаа

Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн 70 кг, 79 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан болж байна. Манай улсаас дөрвөн тамирчин эхнээсээ дэвжээнд гарч барилдаж байгаа юм.  

МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ, БАРИЛДААНЫ ЭХНИЙ ҮР ДҮНГҮҮД

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн эхний тойрогт Азербайжаны Йошгун Азимовыг 3-3 сүүлийн оноогоор хожлоо. Одоо Гүржийн Зураби Йакобишвилитэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

79 кг. Алтанзулын Дөлгөөн тэгшитгэлд Ардчилсан Конгийн Энди Мукендиг ялаад Румыний Якуб Шихжамалов, Ираны Мохаммад Ноходиларими нарын ялсантай барилдах сугалаа татжээ.   

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Молдавын Иван Ичизлитэй барилдаж 0:7 оноогоор хожигдлоо. Молдав бөх дараагийн даваанд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданичаратитай барилдана. Ялаад, цааш финалдвал манай бөх дагана.

125 кг: Сербийн Магомедгажи Нурасулов, Узбекистаны Хасанбой Рахимов нарын ялсантай манай Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.

Өчигдөр барилдсан бөхчүүдээс 59 кг-д Б.Эрдэнэсувд өнөөдөр дагаж АНУ-ын Абигэйл Неттег 4:0 хожсоноор хүрэл медалийн төлөө Польшийн бөхтэй барилдахаар боллоо. 57 кг-д Э.Даваачимэг мөн Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button