СПОРТ

"Белград 2022": М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа

Сербийн Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Маргааш алтан медалийн төлөө Туркийн алдарт бөх Таха Акгүльтэй аваргын төлөө хүч үзнэ. Таха Акгуль манай бөхтэй зэрэгцээд хажуугийн дэвжээн дээр өнгөрсөн жилийн дэлхийн аварга Ираны Амир Хоссейн Зарег 3:2 оноогоор хожсон юм.

Энэ ДАШТ манай бөхөд үнэхээр ээлтэй болж байна. Сербийн Магомедгажи Нурасулов, Узбекистаны Хасанбой Рахимов нарын ялсантай манай Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах байсан ч узбек бөх ялчихаад гэмтэл авсан тул манай бөхтэй барилдаагүй. Улмаар Казахстаны Олег Болтиныг 4:2-оор хожоод шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Дашрамд дурдахад, Туркийн Таха Акгуль, Ираны Амир Хоссейн Заре, Гүржийн Гено Петриашвили, манай М.Лхагвагэрэл гэсэн дөрвөн бөх сүүлийн хоёр ДАШТ дараалаад шөвгийн дөрөвт үлдэж, энэ цаг үеийн шилдгүүд гэдгээ баталж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: FB: Чөлөөт бөх групп

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-16 02:36

Фин�##�д очоод миарчихгуй бол сайн л байгаа юм байна, сэтгэл зуй л мэдэж дээ, манайхан том нэр сонсохоороо сургаар нь явчихаад байх шиг

Холбоотой мэдээ

Back to top button