ДЭЛХИЙНийгмийнУЛС ТӨР

ШХАБ: Шинэчлэгдэж, зорилго илүү тодрох хүлээлт

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Узбекистаны Самарканд хотноо болно. Энэхүү хурлаас гарах үр дүнгийн талаар мэдээлэл хүргэе.

ШИНЭ ГИШҮҮН, ХАМТРАГЧДААР БҮЛ НЭМНЭ

Самаркандын чуулганы гол үр дүнгийн нэг нь шинэ гишүүн, ажиглагч гишүүн, хамтрагч улсуудаар хүрээгээ тэлэх явдал байна гэдгийг байгууллагыг даргалагч Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хэлсэн. Өчигдрийн байдлаар Катар, Египет хамтрагчийн статус авч, Иран улс жинхэнэ гишүүнээр элсэх санамж бичиг байгуулаад байна.

Жинхэнэ гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард өгсөн Беларусийн хүсэлтийг хэлэлцэн батлах нь бараг тодорхой болжээ.

БОДЛОГОО ШИНЭЭР ТОДОРХОЙЛНО

ШХАБ энэ чуулганаар бодлогоо шинээр тодорхойлно. Шавкат Мирзиёевын хэлснээр энэ нь байгууллагын хөгжлийн дараагийн үе шат эхэлснийг зарлах учиртай. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны чиглэл илүү өргөжиж, үзэл баримтлал нь шинэ агуулгаар баяжина. Тэдгээр нь одоо үүсээд байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан байх нь гарцаагүй.

ОХУ, БНХАУ-ын санаачилга, шууд оролцоотойгоор байгуулагдсан ШХАБ, БРИКС, Евразийн холбоо зэрэг бүтцийг барууныхныг сөрөн зогсох зориулалттай гэж тодорхойлох нь бий. ШХАБ-ыг тэр тусмаа цэргийн эвсэл болж хувирах эрсдэлтэй гэж харддаг. Тэгвэл барууныхны энэ хардлага, болгоомжлол биежиж, Самаркандын чуулганаас ШХАБ-ыг үүсгэсэн жинхэнэ зорилго илүү тодорно гэсэн хүлээлт байна.

Барууныхны явуулж буй нэг туйлт бодлого, санаачилсан механизмуудынх нь мөн чанар илчлэгдэх тусам улс орнууд одоо үйлчилж байгаа систем, тогтсон дэг журмыг өөрчлөхийг битүүхэн хүсэх болсон. ШХАБ нь барууны бий болгосон бүтцүүдийг бодвол олон туйлт тогтолцоог дэмждэг тул энэ байгууллагыг харах өнцөг, хандах хандлага өөрчлөгдөж буй. Африк, Ойрхи Дорнодын улс орнуудаар хүрээгээ тэлж байгаа нь үүний баталгаа.

Тэгэхээр, Самаркандад чуулсан 15 улсын удирдагчдын албажуулах гол асуудал нь “Шинэ бодит байдал, шинэ сорилт, аюул заналхийлэлд дасан зохицох, сөрөн зогсох арга замыг олох” асуудал юм.

Эдийн засгийн шинэ бүтэц үүсгэх магадлалтай бөгөөд энэ нь одоогоор баруун руу чиглэлтэй буй баялгийн урсгалын гольдирлыг өөрчлөх зорилготой байх болно.

Энэ сарын 14-нд болсон ШХАБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гишүүн орнууд хоорондоо худалдаа хийхдээ үндэснийхээ валютуудыг ашиглах талаар чармайлт гаргахаар тохирсон. Хуралдаанаас энэ тал дээр бодлогын баримт бичиг гаргах магадлал бий.

Дээр хэлсэнчлэн, цэргийн эвсэл болно гэх барууныхны хардлага биежиж, батлан хамгаалах чиглэлд мөн бодитой шийдвэрүүд гарах хүлээлт бий.

ОЛОН ЖИЛ АЖИГЛАСНЫ ХЭРЭГ САМАРКАНДЫН ЧУУЛГАНААР ГАРАХ УУ

БНХАУ, ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн бол гэж байнга шахдаг. Хамтарсан төслүүддээ Монголыг оруулалгүй үлдээж байсан нь ч үүнтэй холбоотой. Шахалт үзүүлэхийн тулд Монголыг тойруулсан дэд бүтцийн зураг төслийг танилцуулж сэтгэл санааны дайралт хийдэг байв. Энэ удаа ч Ши Жиньпин ШХАБ-т аль болох хурдан элсэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа жинхэнэ гишүүн болох бодолгүй гэдгээ тодорхой хэлсэн.

ШХАБ нь хилийн маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, салан тусгаарлах, терроризмтой хамтарч тэмцэх зорилгоор байгуулагдсан бөгөөд манайх хөршүүдтэйгээ хилийн маргаангүй, нөгөө хоёр асуудал нь ч байхгүй учир элсэх шалтгаан үгүй. Одоогийн зорилго чиглэл нь болохгүй байсан учраас өдий олон жил элсэхгүй, ажиглаад яваад байсан.

Тодруулбал, Самаркандын чуулганаас гарах үл дүн, өөрөөр хэлбэл шинээр тодорхойлоно гээд байгаа бодлого нь ямар байхаас ШХАБ, Монгол Улсын харилцааны ирээдүй шалтгаалах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-16 09:17

Тусгаар тогтносон улстай байх сайхан байгаан шүү бахархам л харагдаж байна. Аль юмийг байнга шүүмжлэхэв дээ.

Зочин
Зочин
2022-09-16 09:18

3сая хүнээ улс орноо дампууруулчаад ичкүү ямар нүүрээрээ ингэж явдаг бна цаадуул нь шоолоод инээд нь хүрээд бншдээ

Зочин
Зочин
2022-09-16 09:19

ИХ гүрнүүдийн төрийн тэргүүнүүдтэй хамт ямарч сайхан мэдрэмж юм бэдээ.нэгэн цагт их гүрэн байсан шүү энэ хоёрыг чинь эзлэж явсан ч эдүгээ зэрэгцэн оршиж буйсгүрэн шүү хэмээгээд байгаач юм шиг мэдрэмж төрж баых юм.сайн цагийн эхлэл байгаасай хэмээн ерөөе

Зочин
Зочин
2022-09-16 09:19

Амжилт хүсье!Мөнхийн 3хөрш

Зочин
Зочин
2022-09-16 09:19

Гамингууд ойр ойрхон ирээд л ,манайхан д�##�даганаад л юу л болох гээд бнадаа.
Хэл,Хилтэйгээ үлдчих юмсан.

Зочин
Зочин
2022-09-16 09:19

Манай энэ их хөөрхөөн. Ард түмнээ элгээр нь хэвтүүлчихээд эдиын засгаа ш�##�аар нэг болгочихоод нэг л их инээсэн хүн ичдэггүй юм бхдаа. Хөөрхий хичнээн удаад түүхээрээ д�##�айлгаж цээжээ өргөх вэ дээ

Зочин
Зочин
2022-09-16 09:20

Хоолой дамжин өнгөрснөөр бүгд хийгээр хэрэглээгээ солих ба үнэгүй хэрэглэх боломжтой.

Зочин
Зочин
2022-09-16 09:20

Баяр хүргье. Хөгжил нэг �##�хам урагшилна гэсэн үг. Төр засаг маш олон жил оросоос ярьж гуиж ба зөвшөөрүүлсэн нь том �##�хам шүү. Бид ч хямд төсөр хямд хиигээр ажилласнаар үилдвэрлэл хурдан хөгжиж. жижиг дунд үилдвэрүүдиин дараас хөнгөрөх баих

Зочин
Зочин
2022-09-16 09:21

Эв эеийг сахисан хүчирхэг мундаг хүншүү манай ек амжилт хүсэе..

Зочин
Зочин
2022-09-16 10:15

zaaa odooo tegeeeed hamgiiin gol ni bielelt ur dun shvvv deeee

Холбоотой мэдээ

Back to top button