ДЭЛХИЙ

В.Путин: Гурван талт уулзалтаар яригдсан асуудлууд ажил хэрэг болох ёстой

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол, БНХАУ-ын удирдагчидтай хийсэн Гурван талт уулзалт хэлэлцээрийн талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд ОХУ бүх улс оронтой эрх тэгш, харилцан ашигтай хамтарч ажиллахыг эрмэлздэгээ онцолсон. Дараа нь “Хөрш орнууд маань олон улсын чанартай чухал асуудлуудад ижил төстэй байр суурь баримталдаг бөгөөд НҮБ болон бусад бүтэц дээр нэгдмэл байр суурь илэрхийлдэг” болохыг тодтгожээ.

Улмаар эдийн засгийн асуудалд орж, “ОХУ, Монгол, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх нь Евро Азийг интеграцичлах үйл явцын чухал хэсэг” болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 “Манай гурван улсын арилжааны төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хэрэглээг өргөжүүлэх бодлого тууштай баримталж байгаа нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

БНХАУ, Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг бид бас ирээдүйтэй гэж үзэж байна. Оросоос Хятад руу чиглэсэн "Союз-Восток" байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих асуудлыг бас ярьсан.

Бүх салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдэгтэй би санал нэг байна. Сая ярьсан асуудлууд, санал санаачилгуудыг гурван улсын Засгийн газар цаашдаа мэргэжлийн түвшинд судалж, ажил хэрэг болговол бүгдэд нь ашиг тусаа өгөх болно" гэж В.Путин ярьжээ.  

Төгсгөлд нь, Гурван талт формат цаашид үргэлжилж, үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, дараагийн уулзалтыг даргалах эрхийг БНХАУ-д хүлээлгэж өгч байгаадаа таатай буйгаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button