НИЙГЭМ

Иргэдийн "тоохгүй" байгаа санал асуулгын дүнгээр тэгш, сондгойгоор зорчуулах эсэхийг шийдэх үү

Түгжрэлээс сэргийлэхийн тулд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулсан. Тодруулбал, улсын дугаар тэгш эсвэл сондгой тоогоор төгссөнөөс нь шалтгаалж, хөдөлгөөнд оролцох өдрийг хязгаарлаж байсан.

Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай буйгаа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн нь олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн. Харин хотын түгжрэл хариуцсан шинэхэн сайд Ж.Сүхбаатар "Энэ бол шийдэл биш" хэмээгээд буй.

Улмаар Нийслэлийн ЗДТГ-аас иргэдийн саналыг авахаар, онлайн судалгаа явуулж эхэлжээ. Санал асуулга есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл ирэх сарын 5-нд дуусаж, дүнгээ гаргана.

Гэвч иргэд уг санал асуулгад оролцох идэвхгүй байгаа нь анхаарал татав. Сүүлийн дөрвөн өдөр нэг ч хүн саналаа өгөөгүй бол есдүгээр сарын 21-нд 26 санал иржээ. Гэвч 20-нд мөн л нэг ч хүн санал өгөөгүй байна.

Хэрэв цөөн саналд үндэслэн, ямар нэг шийдвэр гаргавал энэ нь Улаанбаатар хотын нийт оршин суугчдын эрх ашгийг хангах эсэх нь эргэлзээтэй болж мэдэх нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 10:13

Одоо автомашины улсын дугаарын сүүлийн цифрээр 1-с 5 дахь өдөрт зориулагдаж байгаа Харин одоо Улсын дугаарын эхний цифрээр зориулах сан�##�тай байна.суд�##�ж үзээрэй?

Зочин
Зочин
2022-09-22 10:14

Gants zam gants uulzvar yanzlaagui bj yaj tugjirel arilgah ve Dee unheer teneg m#lnuud turd barij bna daa

Зочин
Зочин
2022-09-22 10:14

Тугжрэлийн г�##� унтраасан шийдвэр.... Цаашдаа 7 хоногийн дараа яах вэ?

Зочин
Зочин
2022-09-22 10:14

erguu m#l yu ch hihgui bj bgaag balai yum yriad garaad irhimaa... jil bur hot nigmeer diplom hamgaalsan mergejlin zaluuchuud bolon mergejlin turshlagatai humuus ochnoon bgaa bizdee tedni sanaa bodlig heregjuuleech

Зочин
Зочин
2022-09-22 10:15

�######�аа хөшөө барьж мөнгө идэхийн оронд нийтийн тээврийн парк шинэчлэлээ хий

Зочин
Зочин
2022-09-22 10:15

Иргэдээсээ асууж шийднэ гээд хэлчих ухаан байхгүй лдээ энэ нахөрт

Зочин
Зочин
2022-09-22 10:15

Tugjerel buuruulah gj yu hiisen yum. Horij hyazgaarah ni shiidel bish demjihgui bna.

Зочин
Зочин
2022-09-22 10:16

Чадахгүй хүнээр ажил хийлгээд бх юмдаа. .гоншигноод энэ сумьяа �######�аад өгчихвөл

Зочин
Зочин
2022-09-22 10:34

Ийм нөхцөл байд�##� үүссэн үед тэгш сондгойгоор явуулахаас өөр гарцгүй. Хаяа машингүй �##�х , хүүхдээ машингүй хүргэж сур эс тэгвээс зам дээрээ нам зогсох гэж байна. Хотын удирдлагууд ард нийтээс асууна гэж б�##�айрдагаа боль, та нарыг шийдвэр гарга ажил хий гэж сонгосон юм байгаа биз дээ.

Зочин
Зочин
2022-09-22 15:57

Ene shine caid. Khotiin darda ni tugjreliin tuhai yarihaaraa dabkhar zam tabina gej gants ch ug dugrahgui yumaa. Khudlaa jijig sajig zam zassan nereer mungu idej. Songuuliin munguu bosgoh gej bgaa bh gej bodood bhiin.

Холбоотой мэдээ

Back to top button