ДЭЛХИЙ
Эрдэмтэд хиймэл бөөр бүтээжээ

АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн эрдэмтэн Виллиан Бандербилт, Шову Рой нар хиймэл бөөр бүтээжээ. Тус бөөр нь микрочипээс бүрдсэн бөгөөд энгийн бөөрний адил цусны урсгалаас үүсэх хаягдал, хорыг шүүх боломжтой аж.
Уг хиймэл бөөр кофены аягатай адил хэмжээтэй бөгөөд цусны даралтыг зохицуулахын зэрэгцээ биед агуулагдах натри, калийн төвшинг тэнцвэржүүлдэг аж. Энэ нь бөөрний өвчнөөр шаналж яваа олон өвчтөнд итгэл бэлэглэнэ хэмээн эрдэмтэд найдаж байна.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.