ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилга

Сэхээнд буй эрчим хүчний салбарыг ирэх сараас “эмчилнэ”

Сүүлийн үед улстөрч, эдийн засагчдын амнаас “дампуурал” гэх олиггүй үгс унах нь олширч байгаа билээ. Гэхдээ энэ бол яг дампуурна гэсэн үг биш, эрсдэл, хаана ч, үргэлж байдаг, зайлж болдог эрсдэл. Түүнчлэн ихэнх нь гадаад өр, хил гааль, эдийн засгийн асуудалтай л холбон  хөндөж байгаа нь үнэн юм. Тэгвэл, яаралтай арга хэмжээ авахгүй бол эрчим хүчний салбар дампуурч, улмаар улс орноо татаж унагах эрсдэл бодитой болжээ.

Манай улс гадаад худалдаагаараа БНХАУ-аас хараат байдаг шигээ эрчим хүчээрээ ОХУ-аас хараат гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 80 орчим хувийг дотоодоосоо хангаж, 20 орчим хувийг хойд хөршөөсөө импортолж буй. Eguur.mn уншигч танд энэхүү 80 хувь, гадаадын 20 хувийн эх үүсвэр хоёулаа эрсдэлд орсон үнэнийг давж туулах арга зам, төрөөс гаргасан шийдэлтэй хамтатган хүргэхийг зорив.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монгол Улсыг нэгэн өрх айлын эрчим хүчний салбар ямар байдалтай байна вэ. Юуны түрүүнд бид дотоодоосоо хангаж чаддаггүй, гаднаас авч хэрэглэдэг айл. Хэрэгцээнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж 20 орчим хувийг импортоор авдаг.

Үнэ тарифын тогтолцоо нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудал болж хувирсан. Салбарын хэмжээнд  2020 онд 45, өнгөрсөн жил 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин энэ жил 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөв байна. Тодруулбал, 1.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.6 их наяд төгрөг олно.

Өмнөх жилүүдээс хуримтлагдсан алдагдлын хэмжээ нь энэ жилийнхтэй нийлээд 450 тэрбум төгрөг. Өр төлбөр нь 1.6 их наяд буюу бүтэн жилийн орлоготой дүйцэхүйц болсны 400 орчим тэрбум нь нэн яаралтай гүйцэтгэх шаардлагатай өр төлбөрүүд аж. Нүүрсний уурхай, дулаан, цахилгааны станц, түгээлтийн компаниуд нэн шаардлагатай сэлбэг, техник тоног төхөөрөмжийн заавал байлгах нөөцөө цар тахлын хоёр жилд хэрэглэчихсэн, хил гаалийн хаалттай байдлаас болоод татан авалт саатаж буй. Өвлийн их ачааллын үед осол аваар, эвдрэл гэмтэл гарвал үйл ажиллагаа нь шууд доголдож, удтал сэргээн засварлаж чадахгүй хэмжээнд очсон байна.

Дэд бүтэц ерөнхийдөө нийтээрээ хуучирч элэгдсэн тул өвлийн цагт тохиосон жижиг гэмтэл ч системийн аюулгүй байдалд нөлөөлж 0 зогсолт хийхэд хүргэж болзошгүй. Өвлийн цагт 0 зогсолт хийнэ гэдэг улсаараа хөлдөх аюултай нүүр тулна гэсэн үг билээ.

Нөхцөл байдал хэдий ийм хүнд байгаа ч манай улс нэг кВт эрчим хүчийг 224 төгрөг 11 мөнгөөр үйлдвэрлэж, 175 төгрөгөөр борлуулж байна.  

ЭРДЭНЭТИЙН ДЦС НЭГ ЗУУХАА ЗАСААГҮЙ, ДАРХАНЫ ДЦС ЗАСВАРАА ХИЙСЭН Ч АВААРЫН НӨӨЦӨӨ АШИГЛАСАН БАЙНА

Дээр дурдсан тоо баримт, нөхцөл байдал үнэн эсэхийг газар дээрээс нь үзүүлэхээр Засгийн газар, Эрчим хүчний яамнаас сэтгүүлчдийн тусгай томилолтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, “Эрдэнэтийн ДЦС”, “Дарханы ДЦС”, “Шарын гол” ХК-ийн ажиллагаатай танилцуулсан юм. Гурван газар очсон ч улсын хэмжээнд нөхцөл байдал бараг ижил байгаа тул нийтдээ дээрх бичигдсэн агуулгууд үндсэндээ эндээс гарсан. Яг газар дээр нь очоод харахад санхүүгийн маш хүнд нөхцөлд гал алдчихгүйн төлөө ажиллаж буй дүр зураг бүгдэд нь байна.

"Эрдэнэтийн ДЦС"-ын Ерөнхий инженер Б.Сурмаахорол

Санхүүгийн хүндрэлээс болоод “Эрдэнэтийн ДЦС”- нэг зуухаа засаагүй. Ядаж байхад гэдэг шиг дөрвөн жилд нэг удаа хийдэг их засвар нь таарсан байж. Гэсэн ч ажиллуулна гэнэ. Өөрөөр хэлбэл тав дахь жилдээ ажиллуулна. Өвөл асуудал гарвал Төвийн системд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ нь буурна. Энэ нь мэдээж, иргэд ААН-үүдэд хязгаарлалт болж очно.

Долоон тэрбум гаруй төгрөг байхгүй тул үнсний сан барих ажил зогссон. Одоо ашиглаж буй үнсэн сан нь ирэх жилийн аравдугаар сард дүүрнэ. Станцын гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ энэ нөхцөл байдлыг “Үнсэн сангүй ДЦС жорлонгүй айлтай адилхан” гэж тодорхойлсон. Үнс задгай хаягдвал эрүүл мэндэд асар их гамшиг тарьдгийг бид бүгд мэдэх билээ.

Шарын голын уурхайд 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй, үл ойлголцол үүссэн ба үүнээсээ болоод татан авалт удааширч, заавал нөөцөө хэрэглэж байгаа аж. 14 хоногийн нөөц байлгах ёстойгоос биднийг очих үед /Х.22/ 5.8 хоногийн нөөцтэй байв. Дарханы ДЦС-ын тухайд засвараа 95 хувьтай хийсэн /Х.23-ны байдлаар/ ч аваарынхаа нөөцийг хэрэглэчихжээ.

Гүйцэтгэх захирал М.Жаргалсайханаас байгууллагынхаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд “Мэдээлэл гэхээр баахан зовлон л ярих болох нь дээ” хэмээгээд бойлерын байгууламжийн өргөтгөл /Дархан хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг хангах зорилготой, 2.2 тэрбум төгрөг шаардлагатай/, хуучин хөргөх цамхгийг сэргээн засварлах /турбингенераторуудын цахилгаан үйлдвэрлэлийг сайжруулах, түлш зарцуулалтыг багасгах, 2.2 тэрбум/, шинээр барих /10 тэрбум/, хурц уур, тэжээлийн усны шугамын коллекторууд шинэчлэх /хуучин нь ажиллах нормт хугацаа дууссан, 3.6 тэрбум/ зэрэг тулгамдсан асуудлаа тайлагнасан.

Дарханы ДЦС-ын дарга М.Жаргалсайхан

Эрчим хүчний салбарт өнөөдөр энэ бол нийтлэг үзэгдэл болжээ. ААН болгонд бага, сага өөр ч ерөнхийдөө байдал нь ийм байна.

Засвар шинэчлэлээ хийж, түлшээ авах мөнгө хүрэхгүй байхад боловсон хүчний асуудал мөн толгойны өвчин болжээ. Бидний очсон гурван газарт гурвууланд нь боловсон хүчнээ гадагш алддаг явдал бөөн асуудал үүсгэсэн байна.

Эрчим хүчний салбар нь ажилтан дор хаяж таван жид ажиллаж байж чадварлаг боловсон хүчин болдог онцлогтой. Гэтэл бэлтгэсэн ажилтнууд нь гарч явчихаад байгаа аж. Бидний очсон гурван газар ерөнхийдөө ойролцоо, 500-600 ажилтантай. Газар бүрт энэ жил 30-40 ажилтнаа гадагш алдсан байх юм. Дархан, Эрдэнэтийн ДЦС-ууд ажилтнууддаа үзүүлж хэвшсэн орон сууцны урьдчилгаа гэх мэт, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд зарцуулах хөрөнгөө Хэмнэлтийн хуулиар тэвччихсэн чинь Үйлдвэрчний эвлэл нь босоод тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн болчихож.

“Манай компани жил болгон ажилтнууддаа орон сууц шинээр авах, нөхцөл сайжруулахад зориулж 20 сая төгрөгийн дэмжлэг олгодог заншилтай. Ажилчдыг идэвхжүүлдэг гол хөшүүргийн нэг байсан. Энэ жил 20 хүнд 10 сая төгрөгийн дэмжлэг өгнө гээд 200 сая төгрөг туссан байсныг хэмнэлтийн хуулиар хасаад хаячихсан. Энэ онд цалин хөлсийг 15 хувиар нэмэх байсныг 10 болгож бууруулсан. Компани, ҮЭ-ийн байгуулсан хамтын гэрээг хэн ч зөрчих ёсгүй” гэж "Эрдэнэтийн ДЦС"-ын ҮЭ-ийн дарга П.Баттөр ярьсан.

"Эрдэнэтийн ДЦС"-ын ҮЭ-ийн дарга П.Баттөр

Дэмжлэг, мөнгө нэхэхдээ бус, ажилчид ажлаасаа ГОК, Тавантолгой руу гарч яваад, компанийн, цаашлаад салбарын эрх шиг хохирч байгаа учраас ингэж тэмцэж байгаа гэдгээ тэрбээр учирласан юм.  

Эрдэнэтийн ДЦС-ын нийт зардлын 23 хувийг ажилчдын цалин эзэлдэг. Гэтэл энэ оноос мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуульд “Илүү цагийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж бодно”, “Үндсэн цалинг сүүлийн гурван сарын цалингийн дунджаар тогтооно” гэсэн заалт орсноос болоод шөнийн ээлжинд их гарсан ажилчдын цалин өсөөд хүнд байдалд орсон гэнэ. П.Баттөр даргаас энэ талаар тодруулж, “Ажилчдын цалин харин ч өссөн юм биш үү” гэхэд “Эхний саруудад л өссөн, тэгээд ХНХЯ-наас журам гаргаж зохицуулаад одоо бол нэмэгдээд байгаа юм байхгүй” гэж хариулна лээ.

"Шарын гол" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан

Шарын голын уурхайн тухайд, “Уул уурхайн компани” гэдгээрээ улсад НДШ, татвар илүү төлдөг, илүү төлөлт нь жилд л 400 орчим сая төгрөг болдог байна. Гэтэл бусад уурхай шиг нүүрсээ экспортод гаргадаггүй, ЭХЗХ-ноос тогтоож өгсөн бага үнээр өгдөг /тонн нүүрсийг 60.818 төгрөгөөр олборлоод 46.800 төгрөгөөр ДЦС-уудад нийлүүлдэг/ тул энэ зөрүүн дээрээс асар их алдагдал хүлээдэг ажээ. Үүнээс үүдээд цалин нэмж чадахгүй, бэлтгэсэн боловсон хүчнээ алдаж байгаа аж. Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан нь “Манайх үндсэндээ Өмнөговийн уурхайн боловсон хүчнийг бэлтгэдэг бааз болчихоод байна” гэж өгүүлсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ИРГЭДИЙГ ХАНГАЛТТАЙ ХАМГААЛСАН

Эрчим хүчний зохицуулах хороог хүмүүс Эрчим хүчний яамны харьяа байгууллага гэж ойлгох нь бий. Үнэндээ бол хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнийн зохистой бодлого барих үүрэгтэй Засгийн газрын харьяаны агентлаг юм.

Тийм ч учраас ЭХЯ-наас үнэ нэмэх санал өгдөг, ЭХЗХ татгалздаг байжээ. Энэ удаад ч 696 000 цахилгаан хэрэглэгч, 286 000 дулаан хэрэглэгч айл өрхийн үнэ тарифыг нэмэлгүй авч үлдээд байна. Эерэгээр хэлбэл, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө ч, нөгөө талаас харвал, Засгийн газар бол цаад утгаараа эрх баригч нам тул сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг үргэлжлүүлэн атгах хүсэлдээ хөтлөгдөн үнийг хүчээр барьдаг. Тиймээс л яамнаас гаргасан үнэ нэмэх хүсэлт ЭХЗХ дээр очоод унадаг, ДЦС, уурхай, эрчим хүч түгээлтийн компаниуд бүр болохоо байхаараа шаардлагатай хөрөнгөө тус байгууллагад хүсэлт тавьж, гуйж байж шийдүүлдэг байдалд орчихсон.

ЭХЗХ нь бас цаашаа Сангийн яамнаас гуйна. Ингэж явсаар салбараа тартагт нь тулгачихжээ. Харин Н.Тавинбэх сайдын мэргэжлийн хандлага, асуудлыг хурцаар гаргаж тавих зориг, хатуу байр суурь, сүүлд томилогдсон Б.Чойжилсүрэн сайдын ашиг сонирхлын зөрчилгүй чанар /суурь үнэ нэмсэн улстөрчийн чансаа уруудах өндөр магадлалтай байдаг/ хүч нөлөө нийлээд Засгийн газартай тохирч, үнэ нэмэх шийдлийг 2023 оны төсөвт суулгуулсан байна.  

Ер нь, Эрчим хүчний салбарт залгамж чанар, хамтын ажиллагаа бусад салбараас илүү хадгалагджээ.   

Сайд нь өөрчлөгдсөн салбарууд сандал ширээ, халаа солионы хэрүүлтэй байхад Эрчим хүчний яаманд ийм хуваагдал алга. Хуучин сайд нь яамныхаа тамгыг бариад, шинэ сайд нь хуучныхаа хийсэн тооцоо, ажлыг сугавчлаад УИХ руу орж явчихсан.

Эрчим хүчний зохицуулах хороо ч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэг л үүргээ голлож байснаа үнийн зохистой хэмжээнд тогтоох өөр нэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн нь агуулгаараа маш зөв юм.  

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ШИЙДВЭРҮҮД

Засгийн газар хамгийн сүүлд 2019 онд эрчим хүчний үнийг 27 хувиар нэмэгдүүлсэн байдаг. Үүнээс хойш бүтээгдэхүүн буюу эрчим хүчний өөрийн өртөг 28 хувь, сэлбэг материалын үнэ 45 хувиар өсжээ. Зэрэгцэж өсөх ёстой хөдөлмөрийн хөлс, үнэ тариф өсөөгүй учир одоо ийнхүү хүнд байдал үүссэн аж. Тиймээс ирэх сарын 1-нээс ААН-үүдийн үнэ тарифт дараах өөрчлөлтийг оруулж, үнэ нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэхдээ хэрэглээгээрээ зохицуулах боломжийг мөн олгожээ. 

2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс:

  • ААН-ийн 5000 кВт/цаг доторх хэрэглээг 14 хувь, 5001-ээс дээш хэрэглээг 28 хувиар,
  • Бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг уул уурхай, криптовалют олборлодог, арилжааны банк, үүрэн телефоны операторуудын 200 000 кВт доторх хэрэглээг 28 хувь, 200.001-ээс дээшхийг 38 хувиар тус, тус нэмэх

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс:

  • Төсөвт байгууллагуудын дулаан хангамжийн тарифыг 28 хувь, цахилгааныг дээр дурдсан шатлалын дагуу 14-28 хувиар нэмнэ.   

Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн нэмэлт нь өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны тооцоонд үндэслэсэн, салбарыг ашигтай ажиллуулах биш, баланслах хэмжээнд хийгдэж байгаа бөгөөд цаашдаа цагийн байдлаас шалтгаалан хуулийн дагуу индексжүүлээд явах юм билээ.   

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-27 08:36

Эрчим хүчний с�##�бар тэр чигтээ татаасны байх ёстой ашгын байх ямар ч боломжгүй төр хариуцаад явах ёстой бүх шатандаа авилг�##� шахаа цавчаа нүүрлэсний улмаас дампуурч байгаа байх шүү хурган дарга нар нь хаус тансаг жийп авч унаад давхиад байхад яаж өөдлөх юм бэ

Зочин
Зочин
2022-10-27 08:38

Эрчим хүчний үнээ нэмж энэ с�##�барын ашиглагдаж байгаа ашигл�##�таас гарах болсон тоног төхөөрөмжүүдээ шинэчилж өргөтгөл хийхгүй бол гэмтэл гарсан үед цахилгаан дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх боломжгүй болно. Иргэд одоо 21р зуун цахилгаан тасраад байхдаа яадын гэж ярьдаг. Яг үнэндээ энэ тоноглолууд нь 1960-1980д оных мэргэжлийн хүмүүс ёстой л арг�##�ж засварлаж ажиллуулж байгааг мэддэггүй. Цахилгааны мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа з�##�уус аюултай, эрсдэлтэй ажлын байран дээр ажиллаж байгаа гэтэл борлуулагч, худ�##�дагчаас бага ц�##�ин авч байгаа. Энэ с�##�барын ажилчдын ц�##�инг сайн нэмэхгүй бол мэргэжлийн мэргэшсэн хүмүүс нь гадаад руу гарч ажиллах хүчний хомсдолд орно.

Зочин
Зочин
2022-10-27 08:38

тeхник Тоног Төхөөрөмжийг нь орчин үeийн өндөр үр ашигтай тоног төхөөрөмжөөр солих үнийг чөлөөлж ажилчидийн ц�##�инг нэмэх зэрэг ажилийг яар�##�тай зоримог хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-27 08:39

32 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэх зүрх сэтгэлгүй улс төрийн хүчин төрийн эрх барьж дээ

Зочин
Зочин
2022-10-27 08:40

Зарим улс орон хөгжөөд цэцэглээд босгож бүтээгээд бхад хамгийн их баялагтай баян орон гэгдэх манай орон улам л сүйрч доройтсоор

Зочин
Зочин
2022-10-27 08:41

Эрчим хүч , Дулааны газрууд үнэ нэмэхээс илүү бусад зард�##� орон тоон дээрээ эхлээд анхаарамаар юм шиг дэндүү нүсэр өртөг зард�##� гэж байдаггүй юм шиг амьдардаг газрууд билээ.

Зочин
Зочин
2022-10-27 08:57
Reply to  Зочин

Зөв шүү Тлейхан дарга тэтгэвэртээ суухгүй буцаж ирээд өрөө эзлээд ц�##�ин аваад зөвлөх нэр зүүгээд л сууж байна лээ. Ингэхээр яаж хэмнэх вэ дээ.

Юююююююю
Юююююююю
2022-10-27 08:43

Эрдэнэбүрэн УЦС, ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ, ТЭЦ-3 зэрэг нэн яар�##�тай эхлэх 3 ажил л байна. Хөрөнгө оруул�##�т олдлоо гэхэд төр засгийн хариуцах гаргах хувь боломж их л муу байгаа харагдах юм.Том арга хэмжээ авахаас нааш шийдэгдэхгүй түгжрэлд хөрөнгө хуваарилаж байхаар эрчим хүчний с�##�бараа намгаас татахгүй бол улам гүнзгий шигдэнэ. Татаж гаргахад илүү их зард�##� гарна тэнэгүүд ээ.

Зочин
Зочин
2022-10-27 09:04

Эрс шинэчлэл хийх хэрэгтэй зоригтойгоор ЭХЗХороог 80 хүрсэн өвөөгөөр удирдуулахаар яаж ч олигтой дэвшил шинэ санаа гарах вэ дээ. Хөгшчүүдээ одоо гавьяаны амр�##�таа эдлээд з�##�уу�####�а улс орныхоо хөгжлийг түлхүүрийн атгуул�##�даа юу хусах гээл эргэж буцаад байдын вэ.

007
007
2022-10-27 09:05

ЭХ ҮҮСВЭРИЙН АЖЛАА ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭЭЧЭЭ ОЮУЭРДЭНЭ МАНААЧ АА.

Зочин
Зочин
2022-10-27 11:46

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ МАШ БУРУУ ХҮНД ӨГСӨН ДӨӨ ЧОЙЖИЛСҮРЭН ДӨРВӨД БОЛ ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙ ЭНЭ САЛБАРААР ЖИНХЭНЭ ТОГЛОНО.ХОХЬ ЧИНЬ ДЭЭ ӨГӨХ ХҮНЭЭ ОЛЖ ЯДЦЫН АМЬДРАЛЫН ХАР УХААНТАЙ ГЭЖ НУТГИЙХ НЬ ДӨРВӨД НЯМДОРЖ НЭГЭНТЭЭ ХУЦСАН ХАР УХААН ЧИНЬ ХАР ӨДРҮҮДИЙГ АВЧРАХААР БОЛЛОО

Зочин
Зочин
2022-10-28 16:27

Яг үнэнэндээ айл өрхүүдэд сайн хүн болж тэглэнэ, хөнгөлнө гэж байгаа ч тэр ачаагаа аж ахуйн нэгж рүү явуулж байгаа биз дээ. ингэж сайн нэр олох ямар хэрэгтэй юм бэ. аж ахуйн нэгж дампуурахад иргэд яаж ажилтай, орлоготой байх юм бэ. Аж ахуйн нэгжээ зүгээр л дэмжээд өгөөч ээээээээээ

Зочин
Зочин
2022-10-31 13:57

togniihoo uniig choloolchih tgl boloo shdee

Холбоотой мэдээ

Back to top button