УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Ч.Хүрэлбаатар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд статустай болно

Баасан гарагийн чуулганы хуралдаанаар 2023 оны төсөвтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус, тус дэмжиж, гишүүд алх цохилоо.

Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Шадар сайд боллоо.

Тодруулан хэлэх юм бол, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг хийхээр оруулж ирсэн байсан юм.

  • Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Эдийн засаг” гэсний өмнө “Монгол Улсын шадар сайд бөгөөд” гэж нэмсүгэй.
  • Энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дээрх төсөл батлагдаж, хууль болсон тул Ч.Хүрэлбаатар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гэсэн статустай болох нь.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд түүний ажил үүргийг тодорхой тусгаж өгсөн байна. Энэ төсөл нь сая мөн батлагдаж, хууль боллоо.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
  • Макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
  • Бүсчилсэн хөгжлийн бодлого; -орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого
  • Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт; -эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл
  • Хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт
  • Концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал
  • Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт
  • Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт
  • Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого
  • Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
enke
enke
2022-11-11 12:53

iim hund tsag ued zuw hun bolloo. amjilt husey

Хариулт
Хариулт
2022-11-11 20:03
Reply to  enke

Хэдэн шадар сайдтай байх юм болдоо МАН..63 гишүүнээс 67 дарга төрөв. ҮНЭН ГАЙХАМШИГ.

Зочин
Зочин
2022-11-11 12:58

Khiij chadaj baikhad yakhav dee. Er n' tegeed tsaashdaa ulsiin tusuv khaana baikh yostoi ve gedgiig bodmoor yum shig sanagddag sh dee. Minii bodloor ediin zasgiin yaman deeree baikh n' zuv gej khardag. Sangiin yamiig sankhyygiin chigleleer ajildag sankhyygiin asuudal khariuts'san ya bolgovol taarna. Sankhyygiin zakh zeel chin' asar tom asuudal shyy dee. Manaikhan eruusuu oilgodoggyi. Oilgodoggyi bolokhoor sankhyygiin zakh zeel n' ch khugjikhgyi yum daa khuurkhii.

Зочин
Зочин
2022-11-11 13:06

Дуртай хүнээ сайд болгох юмаа

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-11 13:13

Юун шадар сайд Ерөнхий сайд байхаар хүн шүү цаг болохоор гарч ирэх байлгүй

Хариулт
Хариулт
2022-11-11 20:07
Reply to  ЗОЧИН

Чи өөрийнхөө ерөнхий сайд болгочихоо.МОНГОЛ улсыг өрөнд бариулж өтөнд мэдүүлсэн хүн бол Ч.Хүрэлбаатар хэзээ нэгэн цагт цагдаагийн үүдэнд жижүүрлэж шоронгийн �##�бандаа очно.Хотгор шанагийн хэргээр солонгосын ерөнхийлөгч ШОРОНД орж зарсан Ч.Хүрэлбаатар монголд ОД болов

Зочин
Зочин
2022-11-11 13:15

Та нарт сэтэр багадаа гэж үү

Зочин
Зочин
2022-11-11 13:34

Ineed hureed baina

Зочин
Зочин
2022-11-11 15:19

энэ хүрэлбаатар гэдэг �##�бан туша�##�ын догтой новш анх бензиний үнэ өсөөд байна гээд хуцаад байсан одоо тэгсэн яасан ганц бензин ч биш бүх юмны үнэ өсөөд хэцүү болж байна тэгэхэд энэ хүн яг юу хийсэн болоод давхар дээл нь бүүр дах болоод өөрчлөгдчихвөө новш гэж энэ улс орон чинь юу болоод байнаа МОНГОЛЧУУД АА

Зочин
Зочин
2022-11-12 14:35

Хүрэлсүх шадар сайд гэж байж яамдуудыг эдийн засгийн т�##�аар зангидах статустай болж байгаа нь зөвөө. Бусад яамуудтай адил статустай байж яаж нэгдсэн бодлогоо явуулах вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button