Танд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

Тогооч Таакий: Бид өвөл тамхины өрөөнд амьдарч байна. Тиймээс мах идэх нь зөв

Жил бүрийн 11 дүгээр сарын эхэн Монголчуудын хэлж заншсанаар өвлийн идэшний үе. Энэ үеэр өвөл, хаврын саруудыг давж зуны улиралтай золгох хүртэлх хүнсний махны нөөцөө бэлтгэдэг уламжлалтай. Бид тогооч Таакийтай өвлийн улиралд махны хэрэглээ яагаад чухал эсэх болон Монголчууд жилийн 365 хоногт хоол хүнсэндээ махыг яагаад хэрэглэдэг, энэ нь ямар сөрөг үр дагавуурдыг бий болгодог талаар ярилцлаа. Мөн зөв хооллолт гэх ухагдахууны эргэн тойронд өрнөдөг зарим нийтлэг ойлголтын тухай дэлгэрүүлэв.

Өвлийн улиралд бид энэ дөрвөн уулын дундах тамхины өрөөнд амьдарч байна шүү дээ

-Хүйтэрч эхэллээ. Монголчуудын хэлдгээр өвлийн идэшний үе. Бид жилийн дөрвөн улиралд махыг өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг. Энэ байдал хэр зохистой вэ, өвлийн улирлаас эхэлье?

-Өвлийн улиралд бол зайлшгүй мах иднэ. Ялангуяа манайх шиг олон сая малтай орны хувьд байх зүйл. Харин урин дулааны улиралд өдөр бүр мах идэхээ болихгүй бол төдий хэрээр эрүүл мэндээрээ хохирч, өөрийгөө хорлож байна л гэсэн үг. Бид жилийн 365 хоногт мах идсээр л байгаа. Идэх идэхдээ зөв үед иддэггүй. Тодруулбал, цаг хамгийн чухал. Манайхны нийтлэг алдаа бол өдөр 12 цагт идэх ёстой хоолыг шөнийн 12 цагт идэж л байдаг. Наад захын энэ мэт буруу хэвшил урт хугацааны сөрөг, муу үр дагаврыг бий болгож байдаг гэсэн үг. Жишээлбэл, хамгийн нийтлэг тохиолдол таргалалт, таргалалтаас үүдсэн өвчлөлүүд. Ийм учраас жилийн дөрвөн улирлын турш мах иддэг энэ байдал маань өөрөө аюул. Өвөл нь махаа идээд бусад үед буюу урин дулааны улиралд цагаан идээ, ногоо, загас ч гэдэг юм уу. Адаглаад долоон хоногийн хоёр өдөрт нь мах ид л дээ. Бусад өдөр өмнө дурдсан шиг болон цагаан хоолыг идэж хэвших нь маш чухал. Мах агуулаагүй уураглаг хүнсний бүтээгдэхүүн зөндөө л байна шүү дээ.

-Өвөл мах идэхийн ач холбогдол юу вэ. Хүйтний улиралд мах идэх ёстой гээд хэтрүүлэх нь бас буруу байх?

-Бид эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш хэдэн мянган километрийн өндөрт амьдардаг онцлогтой. Мөн дээрээс нь өвлийн улиралд бид энэ дөрвөн уулын дундах тамхины өрөөнд амьдарч байна шүү дээ. Яг үнэндээ тамхины өрөө шиг л орчинд амьдарч байгаа нь үнэн, өрөвдмөөр. Иймд бид махыг заавал иднэ.

Хүн хүний биеийн хоол тэжээлийг хүлээж авч байгаа процесс өөр. Миний бие хүлээж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг чиний бие хүлээж авах албагүй. Иймд хүн өөрөө өөрийнхөө биеийг хамгийн сайн мэддэг учир зохицох бүтээгдэхүүнээ олж чаддаг, мэддэг байх нь чухал.

Жишээ нь, хүн хоол идээд гэдэс өвдөөд, шингэж өгөхгүй байх тохиолдол гардаг. Манайхан үүнийг өег гэж андуурах нь элбэг. Гэвч энэ нь таны бие хүлээж авахгүй байгааг илтгэж буй хэрэг юм. Илрэл нь энэ шүү дээ. Түүнээс биш өөрөө дугараад хэлэхгүй. Тиймээс ходоод руу чинь ороод хурдан шингэдэг, идэхэд бие хөнгөрдөг, ямар ч тээргүй байдаг, идэхээр сэргэдэг, эрч хүчээр буцладаг бол зөв хүнс чинь байна гэсэн үг.

-Нийгмийн энэ махны хэтрүүлсэн хэрэглээ, хоол хүнсний талын анхан шатны мэдэгдэхүүнгүй байдал юунд хүргэж байна вэ. Хүүхдүүдийн хувьд их чухал. Анхнаасаа мэдээд, ойлгоод өсчихвөл алсдаа маш хэрэгтэй шүү дээ?

-Арван жилийн хүүхдийн сургалтын хөтөлбөрт буюу боловсролын системд хүнсний тухай, эрүүл зөв хооллолт, ач холбогдлын хичээлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүнсийг нэн тэргүүнд чухалчилж үздэг дэлхийн улс орнуудын хичээлийн хөтөлбөрт энэ агуулга аль хэдийнэ тусгагдсан байдаг. Манай улс яв цав хуулбарлах шаардлагагүй. Зүгээр л Монгол үндэснийхээ хоолны соёлын өв шинжийг тусгаад системтэйгээр орох ёстой. Ингэснээр тухайн хүүхэд багаасаа гурил, мах, ногоо гэж юу юм, хүний биед ямар үед яагаад хэрэгтэй вэ гэдэг зүйлсийг мэддэг болоод өсчихнө. Хүн бүр математикч болох албагүй энэ үнэн. Харин хоол хүнс гэдэг зүйл насан туршийн, өдөр бүрийн хувь хүний амьдралтай салшгүй холбоотой, эрүүл мэндэд чухал үүрэгтэй тул хүн бүр зөв хооллох тухай зайлшгүй ойлголттой байх чухал.

Ногоог буруу болгож идсэнээр тус бүтээгдэхүүнээс авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй. Зүгээр л цатгах процесс болж хувирна.

-Хүнсний ногоог болгож идэх технологи гэж хүртэл бий. Энэ бас л чухал?

-Үнэн. Жишээ нь хүнсний ногоог тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилна. Бүхэл, навчит, ногоон ногоо гэж бас тусдаа ойлголтууд бий. Ногооны төрөл зүйлээсээ шалтгаалаад ногоог болгох температур, хугацаа нь хүртэл өөр өөр. Энэ зүйлийг ч мөн адил багаас нь хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй.

Ногоог буруу болгож идсэнээр тус бүтээгдэхүүнээс авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй. Зүгээр л цатгах процесс явагдана гэсэн үг. Жишээлбэл, улаан болон ногоон өнгөтэй ногоог хоолонд хийж болгохдоо наад зах нь өнгийг нь авч үлдэх чухал. Өөрөөр хэлбэл ямар ч өнгөгүй болтол нь болгоод чаначихвал энэ ногоо шим тэжээлгүй болсон гэсэн үг. Гэхдээ нийтээрээ ийм байна гэж хэлж байгаа утга биш шүү. Үнэхээр мэдэж байгаа зөв болгож иддэг хүмүүс олон байгаа. Харин энэ асуудлын хүрээнд нийтээр нь аваад үзвэл үнэхээр учир дутагдалтай. Ний нуугүй хэлэхэд яг одооноос эхлээд хүүхдийнхээ болон магадгүй өөрийнхөө энэ байдал дээр ажиллаад эхэлвэл ирээдүй тэс өөр болно л гэж хэлмээр байна. Зүгээр энгийн жишээ, Монголын 40-50 хүртэлх насны хүмүүсийн таргалалтыг хар. Энэ тарган байгаа нь Монгол хүний онцлог биш шүү дээ.

-Хүнсний бүтээгдэхүүн, тогоо, хайруулын таваг гээд л дуртай нь юу гэж ч хэлээд хамаагүй сурталчлах юм. Сөрөг тал олон л байх даа?

-Энэ сайн, муу ийм тийм гэдэг суртал ухуулгын кэйсүүд бол бүх цаг үед байсан л асуудал. Харин авах авахгүй, итгэх итгэхгүй нь хувь хүний сонголт. Ийм учраас энэ талын боловсрол, мэдлэг хамгийн чухал гэж яриад байгаа юм. Тиймээс чи өөрөө л ялгаж салгаж чадах хэмжээний боловсролтой байх хэрэгтэй. Ингэж л өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадна.

-Эрүүл хооллолт гэж яриад улиг болчихлоо шүү дээ. Угтаа бол хамгийн чухал асуудал биз дээ?

-Миний хувьд зөв хооллолт, зөв боловсруулалт гэж хэлмээр байгаа юм. Хоолыг идэх ёстой цагт нь ид, тухайн хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруул. Энэ л эрүүл хооллолт. Жишээ нь, өдөр бүр гурил идэж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Зүгээр л хэтрүүлж хэрэглэхгүй байх нь зүй.

Зарим нэг ах нар хөдөө цэвэр агаарт жинхэнэ эрүүл хүнс хэрэглэж  байгаа гээд  ярьдаг. Тэнд эрүүл агаар, эрүүл мах байдаг байж болно. Гэхдээ тэрийгээ зөв цаг хугацаанд нь идэхгүй бол ялгаагүй тарган гүзээтэй л ах. Ний нуугүй хэлэхэд энэ бол бодит байдал. Тиймээс ямар ч хүнсийг зөв цагт идэх л хамгаас чухал.

Долоон хоногт таван кг турна гэдэг өөрөө эрүүл мэндийнхээ эсрэг хийж буй буруу үйлдэл

-Хоолны хөтөлбөрүүд, кето дэглэмийн тухайд та юу хэлэх вэ. Энэхүү хөтөлбөр дэглэмүүдийн золиос болж байгаа хүмүүс олон шүү дээ?

-Энэ асуудал дээр ямар нэгэн газрын нэр дурдмааргүй байна. Үнэхээр сайн ч гэдэг юм уу, ном журмынх  дагуу хоолоо бэлтгэдэг газрууд байгаа л байх. Хоолны хөтөлбөртэй газрууд олон болсон. Би ч өөрөө хоолны хөтөлбөр гаргадаг. Миний хувьд завтай үедээ өглөөний таван цагт босоод өөрөө бэлтгээд 10-15 хүнд л  хоолыг нь бэлдээд явуулдаг. Бусад хоолны хөтөлбөрүүдийг харахад, жишээ нь хүнсний бүтээгдэхүүнээ зөв боловсруулаагүй хоолыг хүнд өгөөд л явуулчихсан байдаг. Ингэхээр ямар хэрэг байх вэ. Тэр хоолыг тухайн хүн авч идсэний ашиг тус гэж гарахгүй. Цаашлаад шим тэжээлийн дутагдалд орно, ядарна гэх мэт сөрөг өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэсэн үг.

-Иргэдийн турах чин хүсэл дээр тоглолт хийгээд байна уу гэж харагддаг л даа?

-Хүнийг огцом жин хасуулах, хоолыг нь сойх үеүдэд хүний толгой эргэнэ, ядарна, сульдана, ерөнхий бланс алдагдана. Хэр хурдан жин хасна төдий чинээ хурдан жин нэмнэ. Хүнд эрүүлээр хасах ёстой хугацаанд хасах ёстой жин гэж бий. Жишээ нь долоон хоногт таван кг турна гэдэг өөрөө эрүүл мэндийн эсрэг үйлдэл.

Хоол маш хурдан шингэж байх хэрэгтэй. Идэж байхад хүний өтгөн хүрч байх хэрэгтэй. Мөн идсэний дараа өдөрт гурваас дөрвөн удаа өтгөн гадагшлуулж байх хэрэгтэй. Энэ бол эрүүл биед байнга явагдаж байдаг зөв процесс гэж ойлгох хэрэгтэй.

-Өглөөний цайг заавал уух хэрэгтэй эсвэл зүгээр л бүлээн ус уухад болно гэж хоёр хуваагддаг. Өглөөний цай хэр чухал юм бэ?

-Өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Ингэхдээ өглөө цайнд юу уух нь тохиромжтой эсэхийг мэддэг байх нь зүй. Өглөөний цайгаа уучихаад өдөржин юм идэхгүй явж болохгүй. Өглөөний унднаас хойш 2-3 цагийн дараа заавал юм идэх ёстой. Нүүрс усыг үдээс өмнө л авах учиртай. Үдээс хойш нүүрс ус авахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл нүүр ус гэдэг энерги. Хөдлөх, ажлаа хийх, эрч хүчтэй байхын мөн чанар нь болж өгдөг.

Бид яг үнэндээ цайны газрын хоолонд цэг тавих цаг болчихсон

-Өглөө мах идэж  болохгүй гэж ч ярьдаг?

-Махыг өглөө идэх нь тохиромжгүй. Түүний оронд өндөг, ногоо, овъёос идэж болно. Овъёосыг бол олон өөр байдлаар баяжуулад идэх боломжтой. Миний хувьд өглөө 60 грамм овъёосыг бананатай блиндердээд иддэг. Үүнээс хоёр цагийн дараа яг үндсэн хоолоо буюу бэлтгэлийн өмнөх хоолоо иднэ. Бэлтгэлээ дуусгаж гарч ирээд дахиад хоол иднэ. Ер нь өдөрт таван удаа хоол иддэг. Нэг идэхдээ 200-300 граммаас хэтрүүлэхгүй.

-Чанартай, эрүүл хоол хүнс гээд ярихаар үнийн асуудал хөндөгдөж таарна. Иргэдийн амьжиргааны дундаж цалин хэд билээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэд билээ гэдэг ч юм уу?

-Үнэ маш их зүйлийг хэлж өгч шийдэж байгаа гэж хэлж болно. Бид яг үнэндээ цайны газрын хоолонд цэг тавих цаг болчихсон. Олон улсад гудамжны хоол гээд тусдаа соёл бий болсон байдаг. Энэ газрууд өөр өөрийн гэсэн үндэсний хоолтой. Өөрөөр хэлбэл үндэсний хоол нь өөрөө гудамжны хоол. Манайх энэ тал дээр буруу яваад байгаа. Монголд гудамжны хоол гээд хэлчих гэхээр байхгүй. Олон улсад гудамжны хоолоор нь тухайн улсыг, хоолны соёлыг нь шинждэг. Гэтэл манайх өөр орны хоолыг олон янзаар хийж зарж л чаддаг. Бидний үндэсний онцлогийг харуулсан гудамжны хоол гэж байхгүй. Монголд үнэдээ нийцдэг бүтээгдэхүүн, чанар гэж үгүй болсон.

Цаг үе эдийн засгийн байдал хүнд байлаа гээд бид өөрсдийн эрүүл мэндээ булшилж болохгүй. Ямар ч хэцүү хүн машиныхаа мотор, хропны тосыг солиулаад л унадаг биз дээ. Гутал хувцас бусад хэрэглээ гэхээс илүүтэй өөрийн эрүүл мэндийн төлөө өөртөө зарж байгаа буюу өөрийнхөө бие рүү орж байгаа зүйлээс битгий харамла. Үнийг нь битгий хар. Архины үнийг харахгүй авдаг байж өөрийн биед шингэж байгаа хэрэгтэй зүйлийг авахдаа битгий үнэд ач холбогдол өг гэж л хэлмээр санагддаг. 40,000 төгрөгийн хоолыг өөрөөсөө харамладаг хэрнээ 400,000 төгрөгийн коньяак уухдаа бид харамлaдаггүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 09:43

Tiim shvv yg l onood helchihej

Зочин
Зочин
2022-11-18 09:43

Энэ утаат нийгэмд ядахнааа эрүүл хүнс хэрэглэмээр байна шүү

Зочин
Зочин
2022-11-18 09:44

Tamhinii oroond amidarch iljirsen mah idej amidarmaargvi l bn shvvv saihn tsag irdeg bga

Зочин
Зочин
2022-11-18 09:46

Ийм сайхан м�##�чин ард уужуу нутгийн өв их ногооны шим байхад бид угнь �##�захгүй ямарч орны хажууд эрүүл хоололтондоо ороод явах ёстой юм шдээ даанч мөнгөний төлөө хэн ч юу хийхээс буцахгүй болж

Зочин
Зочин
2022-11-18 09:47

Eruul hoololt chuhal bailgvi yahuu saihan yriltslaga boljee unen bodit

Зочин
Зочин
2022-11-18 10:15

Тамхины өрөөнөөс ялгаагүй орчинд амьдрахын хажуугаар эрүүл бус хоол хүнс хэрэглэмээргүй л байна шүү

Стар
Стар
2022-11-18 11:01

Онгироо гэдэг нь мэдэгдэж байна шдээ бичвэрээс нь

ЗочинХэн
ЗочинХэн
2022-11-18 11:12

Манайхан өвөлдөө ааруул таргаа ууж амьдарцгаая

Зочин
Зочин
2022-11-18 16:25

Ацад мэдэхгүй ч юм �##�га байх шив

gunaa
gunaa
2022-11-19 01:58

zuv l yrij bn , gevch ter zagas chini haana bn ve? barag l 4 ulirald ihenh ued horio geech ym taviad zagas bariuldgui bizdee?

Зочин
Зочин
2022-11-19 07:06

Эфирын соёл байхгүй үнэн ёоёо-той гар. Иймэрхүү характерны хүмүүстэй ажиллах үнэн ядаргаатай бдаг.

Зочин
Зочин
2022-11-20 15:28

Зарим нэг нь арай л хэтрүүлж бна шүү. Цайны газрууд хэзээ ч цэг тавихгүй шдээ. Та�##�агдсангүй тэнгэрийн юм яриад

Зочин
Зочин
2022-11-20 15:37

Өөрсдийн бичсэн ярилцлага дор өөрсдийгөө магтаж бичдэг энэ тэнэг үйлдлээ танайх болих хэрэгтэй. Өрөвд

Зочин
Зочин
2022-11-21 08:04

Zov2.....yaaj neg zov hoollodog bolidoo.bid yaduu utaatai amidardag baij bolno gehdee l bgaa oldoj bga nohtsoloo super ashigladag bh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button