ДЭЛХИЙ

Охидод бэлгийн дарамт үзүүлсэн каратэгийн багш 10 жилийн хорих ял авлаа

АНУ-ын Манхэттэн мужид каратэгийн сургалт явуулдаг 58 настай Хектор Бэнкосм гэх эр дөрвөн охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд дуудагдаж, улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр 10 жилийн хорих ял авчээ.

Түүнийг бага насны хүүхдүүдэд бэлгийн сэдэлт үйлдэл үзүүлсэн нийт таван удаагийн тохиолдол болон шууд бэлгийн дарамт учруулсан дөрвөн удаагийн тохиолдлуудад харгалзуулж дээрх 10 жилийн ялыг оноогоод буй аж. Тэрбээр сурагч охидоо гэрийнхээ ойролцоох модон амбаар луу дагуулж ороод цээж нүцгэн байдалтай өмнө нь бүжиглэх, цаашлаад видео бичлэгэнд тоглохыг ятгадаг байсан нь илэрсэн юм. Түүний уг дарамт бүхий байдлаас зугтаж гарсан 10 настай охин цагдаад мэдүүлэг өгсөн байна.

Хектор Бэнкосм нь үүний өмнө 2001 онд мөн төст зүйл ангиар шийтгэж амсаж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button