НийгмийнНийгэм мэдээУлс төрийн мэдээ

Нягталъя: Отоглох цэгийн торгууль нь зөвхөн тусгай хамгаалалттай газарт хамаарна

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "... отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх мэдээлэл тарсан билээ. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлэхээс гадна олон нийтэд төөрөгдөл учруулж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрх зүйл заалт орсон эсэхийг судалсан юм.

Улмаар тус хуулийн шинэчилсэн найруулгад дээр яригдсан асуудал бүхий зүйл заалт байгаагүй юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг ЭНД дарж харах боломжтой.

Харин тус хуулийн 31.2 заалтад "Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" хэмээн заажээ.

Тэгвэл энэхүү хуулийн заалтыг хаана дурдсан бэ?

Дээр дурдсан зүйл заалтыг Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд дурджээ. Ингэхдээ 10.14.Аялал жуулчлалын тухай хууль зөрчих хэсэгт нэмэлтээр оруулсан байна.

No description available.

Хуулийн зүйл заалтад "Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ. Уг хуулийг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж даган мөрдөх юм.

Товчхондоо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бусад хуульд орж буй өөрчлөлтийн нэг гэсэн үг.

Энэхүү хуулийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ юу хэлэв?

Аялал жуулчлалын тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа билээ. УИХ-ын арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганаар гишүүн М.Оюунчимэг уг асуудлыг хөндөж, холбогдох сайдаас асуусан юм.

Тэрбээр "Дотоодын иргэдийнхээ аялах, зугаалах эрхэд халдсан заалтыг Аялал жуулчлалын тухай хуульд оруулсан байна. Ийм заалт оруулж болохгүй. Торгох, хаах зөвшөөрөл гэж байхын оронд ариун цэврийн байгууламжид анхаармаар байна. Үүнд хариулт авахыг хүсэж байна" хэмээн хэлсэн юм.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Уг хуулийн зүйл заалтын талаарх буруу ойлголт нийгэмд түгжээ. Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэсэн хоёр ангилал бий.

Улсын аялал жуулчлалын бүс гэдэг нь Тусгай хамгаалалтад авсан, ашигладаггүй газар нутаг дээр тодорхой хэмжээний аялал жуулчлалын отоглох цэгийг байгуулна. Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн отоглох цэгээр үйлчлүүлэх хэлбэрээр хуульд оруулж байгаа юм.

Түүнээс биш иргэд дуртай газраа очоод хонодог байсныг болиулж буй хэрэг биш. Тийм агуулга ч уг хуулийн төсөлд байхгүй" гэлээ.

Товчхондоо тусгай хамгаалалттай газар нутгаар зорчихдоо зөвхөн отоглох хэсэгт байрших хэрэгтэй гэсэн үг юм. Тухайн бүс нутагт отоглох цэгт байршаагйү тохиолдолд дээрх мөнгөн дүн бүхий Зөрчлийн тухай зүйл заалтаар торгуулах ажээ.

Харин чуулган дээрх ярианаас харахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уншаагүйн дээр цахим орчинд тархсан иргэдийн ташаа ойлголт бүхий мэдээллээр үг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-05 10:37

Энэ хуулиар Улаанцутг�##�ан Орхоны хөндий Хөвсгөл Увс нуурууд Богд уул Тэрэлж гэх мэт газруудад майхан барьж болохгүй машиндаа хонож ил задгай г�##� түлж болохгүй .УБ чууд зундаа ойрхон мод гол руу явдаг хөг өнгөрч байна. Энэ хуулийг эргүүлж татах ёстой . Монголчуудын зундаа явдаг газрууд нь бүгд тусгай хамга�##��##�ттай газрууд байдаг. Харанхуй шөнө явж байгаад машин эвдрээд хоноход торгуультай болж. Эсэргүүцэж байна энэ хуулийг

Холбоотой мэдээ

Back to top button