Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгост Өмнөд Солонгосын киног түгээсэн өсвөр насны хоёр хүүхдийг олны өмнө цаазлав

Хойд Солонгос улсад өсвөр насны гурван хүүхдийг олны өмнө цаазалжээ. Тодруулбал, хоёрыг нь Өмнөд Солонгос улсын киног түгээсэн хэргээр цаазалсан байна. Харин гурав дахь хүүхдийг нь хойд эхийгээ хөнөөсөн хэргээр амийг нь тасалсан ажээ. Энэ талаар "Free Asia"-д мэдээлсэн байна.

Эрх баригчдын зүгээс тэдгээр 16 болон 17 настай тэдгээр хүүхдүүдийг олон нийтийг айдаст автуулсан, хорон муу үйлдэл хийсэн хэмээн үзсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Тус хотын оршин суугч "Free Asia"-д мэдээлэхдээ "Өмнөд Солонгосын кино, жүжиг үзсэн тараасан, бусдын амь насыг хөнөөж, нийгмийн дэр журмыг бусниулсан хүмүүсийг өршөөхгүй бөгөөд цаазаар авах ял оноодог" гэж хэлсэн байна. Мөн тухайн оршин суугч цаазаар авах ялыг аравдугаар сард Хеасан хотын нисэх онгоцны буудалд хийсэн гэжээ. Ингэхдээ олны өмнө шууд цаазаар авах ял оноож, шууд буудсан байна.

Хойд Солонгост цаазаар авах ийм ажиллагаа ховор байдаг ч урьд өмнө нь байгаагүй тохиолдол биш. Ихэвчлэн эрх баригчид иргэдийг айлгах зорилгоор ашигладаг ажээ.

Өмнөд Солонгосын бүтээлийг CD, флаш гэх мэт зөөвөрлөгчөөр зарж байв

Цаазлуулсан хоёр хүүхэд хууль бусаар Өмнөд Солонгосын бүтээлийг зөөвөрлөсөн зөөвөрлөгчөө орон нутгийнхаа зах зээр зарах гэж байхдаа баригджээ. Албаныхан тагнуулуудыг олон нийтийн дунд суулгаж, улмаар худалдагчдыг цагдаад мэдэгддэг гэж эх сурвалж дурдсан байна. Оюутнуудыг урхинд орсон хэмээн тэд үзэж байгаа ажээ.

Мөн зарим эх сурвалжууд "Өмнөд Солонгосын киног нууцаар үзэж байгаад баригдсан хэвээр байна. Тиймээс одоо эрх баригчид олон нийтийг цаазаар авах замаар терроризмын хаанчлалыг эхлүүлсэн" гэж хоёр дахь эх сурвалж мэдээлэв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button