Top StoriesНүүрсний хулгайУлс төрийн ярилцлагаЯрилцлага

Т.Баярхүү: 1990 он шиг Л.Оюун-Эрдэнэ түр ЗГ-ыг толгойлж, шинэ Үндсэн хуулиар дахин сонгууль явуулах нь зөв гарц

Нийгэм, улс төрийн ертөнцөд өрнөөд буй цаг үеийн асуудлуудаар Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.

"Энэ бол 1990 оны кэйс"

-Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ амлаж, ард иргэд жагссаар байна. Болж буй үйл явцыг голч байдлаар эргэцүүлэх шаардлага бий боллоо. Хамгийн наад зах нь Засгийн газар тарах ёстой эсэхэд ч маргасаар байна?

-Хүмүүс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг М.Энхболдыг унагаж гарч ирсэн залуус гэж хардаг. Гэхдээ юм ойлгодог хүнд бол, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаас эхлээд, хэн ч зориглож дуугарч чаддаггүй байсан зүйлсийг ил тавьж, тэмцэж ирсэн нь харагддаг. 2020, 2021 онд сонгууль таарч, жаахан саармагжсан. Цар тахал, олон улсын нөхцөл байдал нэрвэлээ.

Нүүрсний хулгайн хувьд, Засгийн газар өөрсдөө асуудлыг сөхөж тавиад сар ч болоогүй байна. Харин бидэн шиг хүмүүс анхнаас нь, олон жил ярьсан. Сүүлийн 10 гаруй жил юм мэддэг, юмны учир гадарладаг хүмүүсийн дунд яригддаг, гэхдээ хэзээ ч хуулийн байгууллагад шилждэггүй, улс төрийн хүрээнд хөндөгддөггүй асуудлуудыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар гаргаж тавьсаар байгаа л даа.

Залуу, зоригтой, нэг талдаа гэнэн ч юм шиг ийм хүмүүс өмнөх аль ч Засгийн газарт байгаагүй. Иймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ажиллуулах нь зөв гэдэгт би санал нийлж буй. Харин нэгэнт ужиг болсон тогтолцооны гажиг байгаа тул УИХ-ыг тарааж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж батлах нь зөв. Би олон жил ярьсан юмаа тайлбарлая. 1992 онд Үндсэн хуулийг тогтолцооны хувьд шинэчлэн өөрчилсөн байдаг. Өнөөдөр үүнтэй яг адил процесс өрнөх хөрс бүрдчихээд байна.

-Яагаад 1990 онтой адилтгаж байгаа юм бэ?

-1992 онд баталсан өнөөгийн УИХ гэдэг бүтэц долоо дахь сонгуулиа хийлээ. 30 жилийн дараа өргүй хүнгүй боллоо. Мухардчихсан. Жагсагчдын шалтаг нь нүүрсний хулгай болохоос үнэндээ энэ их ядуу зүдүү, өрөөс өрийн хооронд амьдарч буй амьдралдаа бухимдаж буй. Монголчууд орон сууцанд амьдарчих, машин аваад уначих, хүн төрөлхтний хувьд ердийн болсон хэрэгцээгээ хангахын тулд өр зээлэнд баригдаж, ах дүү, хамаатан садангаараа хэрэлдэж, муудалцдаг болсон.

BBC телевиз ирж сурвалжилсан зэрэг зарим зүйлсийг ажаад байхад барууны өдөөлт жагсаалын цаана байгааг үгүйсгэх аргагүй болоод байна. Энэ бүх зүйлийг харахаар, ерөөс 1990 оны кэйс юм.

Юу болсон гэхээр, Д.Бямбасүрэн гуайн толгойлсон түр Засгийн газар ажиллаж, тэр хооронд шинэ Үндсэн хуулиа баталж, түүнийхээ дагуу сонгууль явуулсан. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулийн дагуу төр төвхнөтөл Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар түр ажилласан гэсэн үг.

Тэгэхээр, одоо шинэ Үндсэн хуулийг батлаад, тэр дагуу сонгууль явуулж, үүний үр дүнгээр Засгийн газар байгуулагдах хүртэл Л.Оюун-Эрдэнийн танхим түр статустай ажиллачихвал болж байгаа юм. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 1992 оны Үндсэн хуулиар байгуулагдсан сүүлийн Засгийн газар байх ёстой. Энэ хамгийн зөв хувилбар.

"Энэ удаагийн жагсаал эргэлтийн цэг болох учиртай"

-Нүүрсний хулгайн асуудлаар тэмцсэн жагсаалын үр дүн яагаад бүр шинэ Үндсэн хууль, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт рүү хөтлөх ёстой юм бэ?

-УИХ-ын гишүүн гэдэг 76 дархлагдсан, мөнгө тарааж ээлжээр хоолондоо ордог, хүн алчихсан ч байсан хамгаалагдаад явж байдаг бүтцийг л нэн даруй татан буулгах хэрэгтэй. Энэ бол суурь асуудал. Тогтолцоог шинэчлээгүй цагт нүүрсний хулгайчид дараа, дараагийн УИХ-аас төрсөөр байх болно. Өмнөх 30 жилийн алдаа давтагдсаар л байна.

Хулгай гурван янз байдаг.

Түрийвчинд байсан мөнгөө алдчихвал дорхноо эрж хайгаад, цагдаад өгчихдөг биз дээ. Энэ бол өөрөө өөрийнхөө юмыг хулгайд алдаж буй хэрэг. Хамгийн анхан шатны хулгай энэ.

Хоёр дахь шатны хулгай нь, бидэнд ирэх ёстой байсан дундын ашгийг замаас нь хэсэг бүлэг хүмүүс завших хэлбэр. Жишээ нь, нүүрсний хулгай. Өөрөөр хэлбэл түрийвчиндээ байсан биш, орж ирэх байсан мөнгийг хулгайд алдсанаа мэдэж, ард түмэн өнөөдөр жагсаж байна.

Харин гурав дахь шатны хулгайг тайлбарлахад би сүүлийн 20 жилийн амьдралаа зориулж байна. Энэ бол төгрөгийн ханшийн уналт. Цалин нь хэвээрээ, ханш нь унаад байдаг. Энэ бол мөнгө, санхүү, татварын бодлогыг буруу явуулснаас үүдэж буй хулгайн хэлбэр мөн.

Монголын ард түмэн хоёр дахь шатны хулгайг мэдээд тэмцэж байна. Тэгвэл одоо “Угаас зах зээлийн хуулиар ийм байдаг” хэмээн зальддаг энэ тогтолцооны гажгийг олж харах хэрэгтэй. Энэ гажгийг засахын тулд, мөнгө, санхүү, татварын бодлогыг яг ард түмнийхээ өмнө хариуцдаг төр бий болох ёстой юм.

Тиймээс УИХ-ыг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулах цаг нэгэнт ирсэн. Ингэж байж бид байгалийн баялаг, гэр орон, төлж буй татварынхаа эзэн болж чадна. Катар, Сингапур, Норвеги шиг болно.

Дахиад гурвалсан сэтгэхүйгээр тайлбарлахад, энэ жагсаал ч гурав дахь нь учраас үр дүнд хүрэх учиртай. "Нэг, хоёр оо" гээд түлхдэггүй шүү дээ. Гурван удаа ард түмэн хуурагдсаны эцэст зөв зүйлээ барьж аван тэмцэж буй нь энэ.

-Аль жагсаалуудыг эхний хоёрт нь оруулж тооцож байна вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалыг нэг талаас Ц.Элбэгдорж, нөгөө талаас С.Баяр өдөөсөн. Ард түмэн дургүйцлээ илэрхийлсэн ч долоон хүн амь үрэгдэж, олон хүн хэлмэгдсэн. Гэвч Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр нийлж, МАНАН бүлэглэлээ байгуулаад, Оюу толгойн гэрээг зураад явсан.

Хоёрт нь, 2018 онд "Шударга тав"-ын зохион байгуулсан жагсаал. Эхний жагсагчдыг санхүүжүүлж байгаад хийсэн. Ард түмэн олноор ирж тэмцсэн. Гэвч М.Энхболдыг авч хаяад, Л.Оюун-Эрдэнэ нар гарсан, таван жил болчихлоо. Эхэнд ярьсанчлан, дунд нь хоёр сонгууль таарчихсан болохоос тэд чадлаараа ажиллаад байгаа. Гэхдээ ажиллаад, ажиллаад гажигтай тогтолцоо байгаа цагт олигтой юм хийж чадахгүй.

Гурав дахь давлагаа одоо бослоо. Энэ хүмүүсийн "Л.Оюун-Эрдэнэ огцор" хэмээж буй нь зөв ш дээ, хүмүүс нарийн ширийнийг ойлгохгүй, бас үнэхээр таван жил харчихлаа.

Тэгэхээр энэ удаагийн жагсаал эргэлтийн цэг байх учиртай. Харин тогтолцооны өөрчлөлтийг хийж чадахгүй бол хавар гэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унана. Төрийн гурван өндөрлөг нь унана, жинхнээсээ өнгөт хувьсгал руу явна. Тэгэхгүй гэвэл Л.Оюун-Эрдэнэ түр Засгийн газрын статустай болоод, шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын сонгууль явуулж, дараагийн Засгийн газар байгуулагдтал ажиллах ёстой.

"ҮХНӨ-ийг Ардын их хурал байгуулж, тэдний саналаар баталбал хамгийн зөв"

-Л.Оюун-Эрдэнэ яг таны ярьсан сценариар дуугарсан л даа?

-Ерөнхий сайдын ажлыг хийгээд хоёр жил шахуу махаа идэж буйн хувьд зарим юмыг мэдэхгүй ч гэсэн мэдэрч байгаа байх.

-Энэ сэдвийг хөндсөнийх, Үндсэн хуулиа дутуу өөрчилбөл яах вэ гэдэг асуудал яригдах юм. Гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай болох зэрэг хүрээнд л хязгаарлаад үлдвэл яах вэ. Хийвэл ямар хэмжээнд өөрчилж байж, нөгөө суурь гээд байгаа асуудлаа шийдэж чадах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм?

-Гурван хувилбар бий.

Нэгт, УИХ-ын 54-р тогтоолын дагуу УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог болгож, улс төрийн намуудын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх гэсэн хамгийн анхан шатны хувилбар. Энэ бол тэдний өөрсдөө амьд үлдэх гэсэн хамгийн анхан шатны хувилбар шүү.

Хоёрт, яг ард түмнээсээ засаглалын хэлбэрээ асууна. Гурав ч юм уу, тав ч юм уу яг тодорхой, цөөн зүйлсийг асууна гэсэн үг. Засаглалын хэлбэр, эрүүл мэнд, боловсрол, байгалийн баялаг гээд суурь асуудлуудыг иргэдээсээ асууна. Эцсийн эцэст ардчилал бол ард түмний төр болохоос хэн нэг ухаантай царайлсан улс төрчийн өмч биш.

Хүүхдээ эрүүл, боловсролтой хүн болгоход аав, ээж хоёр нь үүрэг хүлээдэг биз дээ. Гэтэл аав, ээж нь "Би юу гэж чамайг өвдөхөөр эм авч өгч, сургуулийн чинь төлбөрийг төлөх ёстой юм. Байр авч өгье, харин хүүтэй зээлээр шүү" гэж хэлж болохгүй биз дээ. Бизнес бол тусдаа, гэтэл эрүүл явах, хоол ундтай байх, байр орон сууцанд амьдрах зэрэг чинь хүний жамын эрх байхгүй юу. Үүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулах учиртай. Тиймээс дээрх байдлаар асуугаад, тэр дагуу УИХ нь шинэ Үндсэн хуулиа батлах нь хоёр дахь хувилбар.

Гуравт, шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлах ард түмний Их хуралдайг байгуулаад, өөрсдөө тарчихна. 1990 онд бол Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар байж байгаад, Ардын их хурал гэж ард түмнээс байгуулаад, Үндсэн хуулиа баталсан байдаг. Үүнийг яг өнөөдөр давтчихмаар байна. Ард түмний төлөөлөл болсон 300 хүн байна уу, 400 хүн байна уу цуглаад, шинэ Үндсэн хуулиа баталлаа, түүнийхээ дагуу сонгуулиа хийлээ. Үнэхээр шударга тэмцээд, нүүрсний хулгайчдаа шийтгэж, үнийн өсөлтөө тогтоож чадсан бол сонгуулиар Л.Оюун-Эрдэнийг баг олонх болог. Ямар ч тохиолдолд ард түмэнд эрхийг нь өгөх ёстой.

-Ард түмнээс асууна гэхээр бүгдэд л "агаарын" сонсогдох биш үү. Тэд зөв сонголт хийж чадах уу, ойлгох уу гэдэгт?

-Тэднээс маш тодорхой бөгөөд цөөн зүйл асуух ёстой. Ардчилал гэдэг явж явж дундаасаа төрөө төрүүлэх, сонгох сонгогдох эрх л байхгүй юу даа. Энэ тэмцэл явсаар байгаад тийшээ л очих ёстой.

"Төгрөгийн ханш унавал Засгийн газар хариуцлага хүлээдэг байх ёстой"

-Хэрэв хийхгүй бол өнгөт хувьсгал руу явна гэснийг тань тодруулъя л даа. Эрсдэлүүд юу байх вэ. Хэний эрх ашиг энэ үйл явцад хаалт, хориг тавих боломжтой вэ?

-Би яг өнөөдрийн тухайд геополитикийн асуудал яримааргүй санагдаж байна. Учир нь хүмүүс будилна, зарим хүн буруу чиглэлд ашиглана. Органик тэмцлийг үймүүлэх магадлал их байна. Жагсаг. Тэртэй тэргүй ардчилсан нийгэм хойно хүн өөрийн үзэл бодлоор очоод жагсаг.

Би олон жил жагсаал, тэмцэл үзсэн. Энэ удаад ч би дундуур нь яваад л, ажаад байгаа.

-Ядаж турхирч мэдэх хүмүүсийг анзаараарай, хэт экстрим үйлдлээс татгалзаарай гэж хэлэх нь зүй биш үү?

-Хэн, юу ярьж байгааг их сонирхож байна л даа. Надад жагсаалуудын ард ерөнхийдөө хэн байдаг, хэн ямар лоозон бэлддэг талаарх баримжаа бий. Харин энэ жагсаал маш органик шинжтэй харагдаж байна. Гэхдээ далимдуулж, элдэв юм хийх гэсэн хүмүүс байвал өөрсдөө л гэсгээгдэнэ шүү гэдгийг хатуу хэлье. Учир нь өнөөдөр ард түмэн сэрсэн, сэхээрсэн. Цаашид зогсолтгүй шахаж, шаардаад явцгаах мэт харагдаж байна. Би өөрийгөө жаахан ч гэсэн гай болчих вий гэж бодоод, ил гарахгүй, чимээгүй л эргэж, тойрч явна. Засгийн газар захиргаадалтын арга хэмжээ авахгүй байна. Ардчилсан зарчмаар ийн хандаж буйд нь баярлаж байна. Нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Би ард түмэнтэйгээ байна" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч нь жагсагчдынхаа, тэмцэгчдийнхээ талд байна. Үүнээс өөр ар тал гэж юу байх вэ. Тэгэхээр төрийн гурван өндөрлөг өнөөдөр ард түмний талд байна.

Ер нь сонгодог парламентын засаглалтай оронд, Засгийн газар нь огцорвол парламент нь тардаг. Мөрийн хөтөлбөр боловсруулж, амлалт өгөөд парламентад сонгогдож, тэднийг төлөөлж Засгийн газар байгуулагддаг учраас тэр. Харин Монголд Засгийн газар нь огцорсон ч УИХ нь үлдээд байсан учраас жинхэнэ хавдар бий болсон. УИХ дагаж тараад явсан бол Монгол Улс их цэгцтэй явах байлаа.

-МАН дотор үе хоорондын тэмцэл хүчтэй байсаар байна. Намын даргынх нь эхлүүлсэн тэмцэл эргээд доторх хагаралтайгаа нүүр тулж, юу юунд ч хүрэхгүй зогсох вий гэсэн болгоомжлол байна?

-Яг тийм. Л.Оюун-Эрдэнэ хүний, өөрийн нам харгалзахгүй тэмцэнэ гэж хэлсэн. Үнэндээ нэг нам гээд аягүй хэцүү л дээ. Х.Нямбаатарын хувьд бас аль нэг нэр хэлэх бүр хэцүү. Бид шүүхээр шийдээгүй тохиолдолд гэмтэн гэж тооцож болдоггүй хуультай оронд амьдарч байна. Бид хардах эрхтэй учир тэгж болно, засгийн эрх барьж буй хүмүүс тэгж болохгүй байна. Тийм учраас 32 жил явсан гажгийг нэг мөсөн устгаж, монголчууд дахин хүчирхэгжих шийдэл энэ л юм.

-Та мөнгөний бодлогыг олон жил ярьсан. Үндсэн хуулийг өөрчилбөл, нөгөө төгрөгийн ханш унадаггүй байх хаалтыг яг хэрхэн хийх ёстой гэж харж байгаа юм бэ?

-Үндсэн хуульдаа маш энгийнээр: Мөнгө, санхүү, татварын бодлого нь Засгийн газрын онцгой эрх гээд л заачих хэрэгтэй. Хэрэв Засгийн газар нь төгрөгийн ханшийг тодорхой хувиар унагавал, хариуцлага хүлээдэг байх ёстой. Миний яриад байгаа гурав дахь шатны хулгайг үүгээр түгжиж авах гээд байна шүү дээ. Ингэвэл яг ингэж хариуцлага хүлээж чадах, үүнийг хийх чадамжтай хүмүүс ч сонгуульд чин эрмэлзлээр өрсөлддөг болно.

-Монголбанк яах вэ?

-Малайзад бол төв банк нь Сангийн яамны харьяа агентлаг хэлбэрээр байдаг. Сингапурт Засгийн газар, бизнес эрхлэгчдээс бүрдсэн удирдах зөвлөлтэй бас л нэг агентлаг байдаг. БНХАУ-д Ерөнхийлөгчийнх нь доор Ардын банк гэдэг нэртэй агентлаг бий. Шийдсэн олон газар байна шүү дээ. Хаана мөнгөний ханш унадаггүй, зээлийн хүү хамгийн бага байна, тэр улсын хуулийг л Монголын нөхцөлд тааруулаад хийчихнэ.

-Харин УИХ-д геополитикийн хувьд, гадаадын эрх ашгийг төлөөлөгч хүмүүс орж ирэх эрсдэлийг хэрхэн хаах вэ?

-Хэдэн танхимтай байхаас хамаарна. Хоёр танхимтай байсан нь дээр гэж би үздэг. Доод танхим гэдэг нь амлалт өгөөд, мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд орж, ялалт байгуулсан хүмүүсээс бүрдэнэ. Тэд хуулиа санаачилна. Харин тэднийг дээд танхимынхан хянаад сууж байна. Ямар ч намгүй, улс төрийн ашиг сонирхолгүй иргэд дээд танхимыг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгээд эцсийн шүүлтүүрийг нь хийдэг учраас нөгөө бүх асуудлуудад хаалт тавьж чаддаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ард
ард
2022-12-12 09:06

маш зөв,дэмжиж бна

Зочин
Зочин
2022-12-12 09:13

Эрдэмтдийнхээ үгийг сонсож зөвлөгөөг авч ажил хэрэг болгомоор байна. Өөрөө сэтгэдэггүй юм гэхэд ШУ- ны эрдэмтдийн хээ үгийг сонсох хэрэгтэй ш дээ. С�##�бар с�##�барын эрдэмтэн докторууд байгаа шүү дээ. Хурц гуай байна байг�##�ийн баялаг зүй зохистой ашиглах т�##� дээр.

Зочин
Зочин
2022-12-12 09:14

Ротшилд гэж луйварчинд луйвардуулж байхлаар манай тусгаар улс байж асар их байг�##�ийн баялагаараа монгол мөнгөний бодлого мөнгөө өөрсдөө хэвлэх хууль санаачлаад батлаад. Долларын ханшийг барих хууль батлаад. Асуудлыг шийдэж болох бүрэн боломжтой юм бна. Монгол банкыг төр мэдэлдээ авах хэрэгтэй мөн бусад банкуудын бодлогыг төр удирдах хэрэгтэй. Ингэснээр мөнгөний хүүгийн бодлогыг төр тодорхойлдог болох хэрэгтэй‼️ монголын эдийн засаг өсөх эсэх Төмөрдөшийн Баярхүү ярьж бгаа зүйлтэй туйлын хамаар�##�тай юм бна‼️

Зочин
Зочин
2022-12-12 09:14

Их багагүй сонгууль болохоор �##�ь нэгэн намд ажиллаж хэдэн төгрөг олж авдаг тэр бол авилг�##��##� биш тэр хүний хийсэн хөдөлмөрийнх нь хөлс шүүдээ юунд эмзэг хандана вэ хэн хэнгүй л итгэж сан�##�аа өгсөн сонгогдсон хүмүүс минь итгэлийг �##�дсан сонгосондоо харамсаад л сууж байнадөө

Зочин
Зочин
2022-12-12 09:15

Сонгуулийн сурт�##�чилгаанд тэд чинь ц�##�ин мөнгө өгч байж л урлаг соёлыхонг авч явдаг байгаа шүү дээ .

Зочин
Зочин
2022-12-12 09:16

Mongoloo gesen humuus ene huntei niileed buh asuudliig tsegtseleesei!

Зочин
Зочин
2022-12-12 09:17

Өргүй монгол, мөнгө санхүүгийн бодлого, хуулиа зөв болгох гээд мөн ч ойлгомжтой зүйлийг тайлбарлсан даа. Одоо тэр ажлын хэсэгт нь орох хэрэгтэй байгааг дэмжихийг ури�##�ж байна.

Зочин
Зочин
2022-12-12 09:18

Ийм мэдлэгтэй хүмүүсээр монголын төр их дутагдаж байна даа

Zochin
Zochin
2022-12-12 09:28

Зөв зөв. Тэгэхгүй бол улс урагш явахгүй нь ээ.

Зочин
Зочин
2022-12-12 09:29

Зөв юм ярьж байна.

Зочин
Зочин
2022-12-12 10:01

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР. Ацны чинь Оюуэрдэнэ. Жонхуугийн гар хөлөөр түр засгийн газрыг толгойлуулна гэнэ үү. Хаданд очиж хашгир. Макро эдийн засаг мэдэхгүй боловсролгүй хулгайчдыг бүгдийг нь �######�уулаачээ

Ч.Борохул
Ч.Борохул
2022-12-12 10:09

Баярхүү гарцаагүй болоод буй ганц гарцыг тун оновчтой гаргаж тавьжээ. Одоо яг ийм үйл явцыг даруй эхлүүлэхээр ёстой дав�##�га�##�цгаая з�##�уус дүү нар минь . Өөр зам үгүй, хөдөлбөл хандах зүг аяндаа олдоно, босоцгоо ард түмэн минь. Энэ бол ёстой сүүлчийн боломж байх. Хөх тэнгэр ивээг.

Зочин
Зочин
2022-12-12 10:15

Монголын АРДЧИЛАЛанх эхэлсэн газраа эргэж очлоо.Дахиад л эхлэх болж дээ.

Zorko
Zorko
2022-12-12 10:16

Энэ сэжгийн хар хулгайч ичихгүй ч эдийн засгийн доктор гээд ярьж байх юм

Bold
Bold
2022-12-12 14:23
Reply to  Zorko

цагаан хулгайч чамд санаа оноо байгаамуу.
Мөн чи энэ хүн шиг 10 хорин жил биш ядаж 1 сар монголчуудынхаа төлөө үгээ хэлж тэмцэж үзсэн үү

zochin
zochin
2022-12-12 10:36

Барс захаа аятайхан боогочихоод олон юм ярих хэрэгтэй дээ. Барс зах эрүүд ахуйн стандарт 0 газрыг хян�##�тын нохдууд хаагуур нь яваад байдаг юм.

Монгол ИрГүн
Монгол ИрГүн
2022-12-12 11:26

Great Minds think Alike гэж нэг хэлц үг байдаг. Баярхүү гуайн ярьж буй Хөг Ижил байх гарц, гарг�##�гааны т�##�аарх энэ баримтл�##�ыг нь би иргүн хүнийхээ хувьд 2 гараа өргөөд дэмжиж байгаа. Одон орон гараг эрхэсийн шилжилттэй ч (SATURN RETURN!) энэ цаг хугацаа нь давхцаад л байгаа юм. Мөнх Тэнгэр ивээж Хөх Монгол зөв гольдрилоороо сэргэн мандах Монголчуудын цаг ирсэн гэдэгт итгэлтэй байдаг.

Зочин
Зочин
2022-12-12 11:32

ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХГҮЙГЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛБАЛ МӨНГӨӨР ЗОДООД НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД ЗАСАГ БАЙГУУЛНА.

АРД
АРД
2022-12-12 12:10

Ер нь Байнгын бус ажиллагаатай, жилдээ 4 удаа цуглардаг Ардын Их Хур�##� байгуулаад явах хэрэгтэй. Нэр нь цаг үедээ таарахгүй гэвэл УИХ гээд л явна биз. 400-500 төлөөлөгчтэй байсан ч яахав. Байнгын бус ажиллагаатай болохоор м�##�чин, ногоочин, тариачин энэ тэр гээд жинхэнэ ард түмний төлөөлөл сонгогдох биз. Эдийн засгийн болон эрх мэдлийн сонирхох юм тэнд байхгүй болох учир сонгуульд бизнес, хуурамч улс төрчдийн бүлэг өрсөлдөхөө болино. Хурлын төлөөлөгчид буюу УИХ-ын гишүүдэд өрөө, тас�##�гаа хэрэггүй. Орон нутгийн төлөөлөгчдөд 15 хоног байрлах бууд�##�, хоол л шаардагдана. Хурлын чөлөөтэй үед мэргэжлийн хуульчдийн баг байнга ажиллаад шаардлагатай хуулиа боловсруулаад,, сайжруулаад, хэрэггүй заримыг нь устгахад бэлдээд хурлаараа оруулаад шийдээд явмаар байна. Соци�##�измаас зарим зүйлийг дахиад авах хэрэгтэй. УИХ -нь Засгийн газраа огцруулб�##�, Их хур�##� тардаг л байж таарна л даа. Тэгэхгүй бол дахиад л 1, 2-р хоолны дара�##��##�, хуйв�##�даан, завхр�##� нөгөө болж бүтэхгүй юм дахиад л үргэлжилнэ.

Zochin
Zochin
2022-12-12 12:25

Maш зөв зөв гарг�##�гаа.Доктор Баярхүүгийн мэдлэг боловсрол оюуны чадавхийг улс орныхоо хөгжилд тулт�##� нь ашиглах нь туйлын зөв байх болно.Т.Баярхүүг байнга дэмждэг .Т.Баярхүүгээр монгол банкийг бүрэн итгэлтэй хариуцуулб�##� монголын банк санхүү зөв гольдролдоо ороход магадл�##� 100 % байх болно гэж бүрэн итгэдэг.

Баска
Баска
2022-12-12 16:17
Reply to  Zochin

АПУ ХК-г дампуурт�##� сироп шахаад шударга ёсонд дийлдэж буцааж аваад монфреш гэдэг жүүс болгосон,Тавтын �##�тны уурхайг хужаа нартай нийлж сүйтгэсэн,Монгол даатг�##�,ЭКСИМ,ХОТШ,Сэргээн босголт банкуудыг дампуурахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд итгэж болох уу

Asuult bna
Asuult bna
2022-12-13 07:21
Reply to  Баска

Ene hurliiz hund itgej boloh uu

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-12-12 13:26

ӨӨРӨӨ гарчих санаатай байгаа юм байхдаа.Бүтэхгүй ээ...

Зочин
Зочин
2022-12-12 13:47

Энэ Баярхүүгийн яриад байгаад ихээхэн зөв юмнууд байна шүү.Одоо ямар эгзэгтэй байд�##� бий болчихоод байгаа билээ, оновчтой шүгэл үлээж гарч ирсэн Оюун-Эрдэнэ, Нямбаатар зэрэг з�##�уучууд орсон засгийн газраа дэмжээд, эхлүүлсэн ажилд нь түлхэц өгөөд явмаар байна. Хулгайчид газар авчихсан байгаа учраас энэ засгийн газрыг огцоруулж, асуудлыг саармагжуулахын төлөө үхэн хатан тэмцэнэ шүү. Нүүрстэй холбогдсон өндөр �##�бан туша�##�тнууд байгаагаас их саад болно доо, Харин хүчний байгууллагууд л шударгаар ажиллаасай даа.

ЗочинХэн
ЗочинХэн
2022-12-12 14:37

Г�##�зуу солиотой ч юм шиг хачин хүн шүү

Зочин
Зочин
2022-12-12 16:21

Дэмжиж хамтарч ажиллана аа...

байт
байт
2022-12-12 16:30

Пар�##�аментаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухард�##�д орсон

Зочин
Зочин
2022-12-12 17:17

Эхлээд хулгайчаа барьяа дараа нь сонгуулиа . Гэхдээ бид хүнээ олж сонгох ......

Зочин
Зочин
2022-12-12 18:55

Одоо хүмүүс ямар ямар хүмүүсийг төрд гаргамаар байна гэдэгээ бичиж тавьдаг газар хэрэгтэй байна. Ямар ямар хүмүүс байв�##� хэрэгтэй вэ гээд сан�##� асуулга явуулж тэр хүмүүсийг цуглуулаад ил сан�##� хурааж шууд гаргах хэрэгтэй санагдаж байна. Мөн бүтцыг өөрчилж хян�##�т сайтай тогтолцоотой болговол.

Зочин
Зочин
2022-12-12 19:11
Reply to  Зочин

Сонгууль гэж тоглоомыг одоо болих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-12 19:13
Reply to  Зочин

Сайн удирдагч хүсэж биш уригдаж гардаг гэдэг билүү

Зочин
Зочин
2022-12-12 21:25

Parlament 2 tanhimtai bj neg negniigee hyanah buyu parlament uurtuu hyanaltaa tabin deed shvvhiin shvvgchdiig erunhii prokurortoi deed tanhimaas songdg bloh

Зочин
Зочин
2022-12-12 22:23

Засгийн газар шинэ хууль гаргахдаа өндөр мэдлэгтэй эрдэмтэдийн үгийг бас ард иргэдээ сонсож байж доривтой зөв хууль гаргаж байх хэрэгтэй тэгэхгүй бол 76ын нэг хэсэг нь ажлаа таслаад ирэхгүй хур�##�даа оролцохгүй мөртөө бас ц�##�ингаа авчихна зарим нь хэтэрхий оновчгүй сонин юм ярьдаг нь ч байна тэгэхээр ард дундаасаа дэмжлэг авч байх сонсох хэрэгтэй байхаа

Suhee
Suhee
2022-12-12 23:36

НАМУУДЫГ ТАРААГГҮЙ ҮЁД ШУДАРГА ЁС ТОГТОХГҮЙ

Зочин
Зочин
2022-12-13 01:18

Өлсөж байсан ч шударга байсан дээр. Бид үр хүүхэддээ ийм новшийн тогтолцоо үлдээхгүй. Цэвэрлье, Цэгцлэе.Болохгүйг Цаазлъя.

Зочин
Зочин
2022-12-13 02:33

ЮУН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЭНЭ МУУСАЙН НОХОЙНУУД БИДЭНД ДАХИН ХЭРЭГГҮЙ

сонгогч
сонгогч
2022-12-13 14:09

Үндсэн хуульнд өөрчлөлт оруулахад хоёр танхимтай, мөн ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байх, парламентаас сонгож ард түмний үндсэн хуулиар эдлэх ганц эрхийг хэвээр үлдээгээрэй

сонгогч
сонгогч
2022-12-13 14:11
Reply to  сонгогч

парламентаас сонгож болохгүй, бүх ард түмнээс ерөнхийлөгч сонгогдох за�##�тыг хэвээр үлдээх

монгол
монгол
2022-12-14 11:56

маш зөв. энэ эрдэмтэн шиг хүмүүсийг з�##�уус тойрон хүрээлмээр байнадаа. дан з�##�уусыг гэмт хэрэгтнүүд хулхидана шүү

Холбоотой мэдээ

Back to top button