Гадаад мэдээДЭЛХИЙ
Катар улс ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдийн байраа аврах ажиллагаанд өгчээ

Катар улс өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр ашиглаж байсан чингэлэг сууцыг Турк-Сири рүү илгээжээ.
Тодруулбал, ДАШТ-ий үеэр хөгжөөн дэмжигчдийн байрлаж байсан чингэлэг сууцыг газар хөдлөлтийн бүс рүү хандивлаж буй талаар Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Эхний ээлжийн 350 ширхэг сууцыг хөлөг онгоцоор ням гарагт Катараас Турк руу явуулжээ. Нийт 10 мянган ширхэг зөөврийн орон сууцыг илгээнэ гэж Катарын Хөгжлийн сан ням гарагт твиттер хуудсаараа мэдэгдэв.

ДАШТ-ий үеэр дээрх орон сууцад хонохын тулд дунджаар 200 ам.доллар төлдөг байсан юм. Эдгээр сууцыг хөгжөөн дэмжигчдийн байрлах газрын хомстлоос сэргийлэхэд ашиглаж байсан билээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.