НИЙГЭМ

Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Завхан аймаг болон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас 26 км-т орших “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:39 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" тухай хэлсэн байна.

Харин Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун тийш 71 км-т орших “Мэнгэбулаг” гэдэг газарт өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг 15:06 цагт мөн цахим шуудангаар ирүүлсэн аж.

Мэдээллийн дагуу багийн Засаг даргаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button