НИЙГЭМ

16 настай хоёр хүүхэд дөрвөн автомашин хулгайлсан нь тогтоогджээ

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, Э /16 настай/ нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг хулгайлсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button