Top StoriesТойм, анализУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

2024 онд ашиглалтад орох ТЭЗҮ-тэй Тавантолгой цахилгаан станцын тендерийг одоог хүртэл зарлаагүй

Олон жилийн турш ярьсан, урт хугацаанд үргэлжилсэн гэрээ хэлцлийн ард гарсны эцэст Оюутолгойн гүний уурхай өчигдөр буюу гуравдугаар сарын 13-нд албан ёсоор олборлолт хийж эхэллээ. Өмнийн говьд дунд болон урт хугацааны томоохон төслүүд хэрэгжиж буй тул тэр хэрээр уг бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр үгүйлэгдсээр. Цаашдаа хэрэгжүүлэх, судалгааны шатандаа яваа гэх мэт олон төсөлд эрчим хүч шаардлагатай. Энэ үеэр зайлшгүй ярих ёстой сэдвийн нэг бол Тавантолгой цахилгаан станц юм.

Хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан уг цахилгаан станцын асуудлыг өнөөг хэр шийдээгүй. Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг албан ёсоор хийж эхэлсэн өдөр буюу өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Тавантолгой цахилгаан станцын талаар ийн мэдээлэл өгөв.

Тэрбээр “Эрчим хүч тогтвортой худалдан авах, гэрээ байгуулах асуудлыг шийдсэн. Бид нэг кВт эрчим хүчийг есөн ам.доллар 20 центээр тогтвортой худалдах гэрээг Оюутолгойтой байгуулсан юм. Энэхүү гэрээ нь хөрөнгө оруулалтын банкнуудад тухайн цахилгаан станцыг барьж байгуулахад мөнгө босгохуйц, шаардлага хангасан гэрээ болсон. Тавантолгой цахилгаан станцыг барих хоёр удаагийн тендер зарласан ч шалгаруулаагүй. Удахгүй дахин сонгон шалгаруулалтыг хийнэ гэх хүлээлттэй байна. Засгийн газар хатуу түлш буюу нүүрс ашиглах цахилгаан станцыг барих зарчимтай байгаа. Бусад улс орны хувьд ногоон хөгжил рүү чиглэж байгаа болохоор бидний зарчимтай зөрчилдөж буй нь асуудал юм” хэмээв.

Уг цахилгаан станц нь урт түүхтэй, амар сайхандаа жаргаагүй үлгэр юм. Эрх баригчид хэлсэндээ хүрч, түүнийгээ ажил хэрэг болгодог байсан бол өдгөө бид цахилгаан станц барина хэмээн ярих бус түүний үр шимийг 2019 оноос хойш хүртээд тав дахь жилтэйгээ золгох байсан билээ.

-Үлгэр ингэж эхлэв-

“Рио Тинто” 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэхийг манай талаас шаардаж байв. Гэвч тус гэрээнд эрчим хүчний хэрэгцээг 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах үүргээсээ бултаж байсан заалт байдаг. Уг заалтад /1.4.1/ “”Оюу Толгой” ХХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна” гэх заалт бий.

Тиймээс л анхнаасаа манай тал төслөө хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд санхүүжилтийг гацаахыг хүсээгүйдээ тус гэрээг байгуулсан хэрэг. Харин “Рио Тинто”-гийн хувьд Засгийн газраас түрүүлж хэдэн нүүдлийг харсан нь эл гэрээ байсан юм.

Мөн дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 2017 оны долоодугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ тус компани 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах ёстой байсан ч 2018 онд 140-160 сая ам.доллароор эрчим хүч импортлож байв.

Дотоодын эх үүсвэр гэдэгт /Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалт/

  • Хөрөнгө оруулагчийн өөрийн эх үүсвэрээр барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц
  • Гуравдагч этгээдийн барьсан цахилгаан станц
  • Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс хангана хэмээн заасан. Тэгэхээр гэрээний дагуу 7.3 гэх эл заалтын аль нэгийг нь сонгож “Оюу Толгой” эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах ёстой байв.

-Таван жилийн дараа эрчим хүчний салбарт хамтрах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байлаа-

Тавантолгой цахилгаан станцын эхний буюу 2013 онд баталсан ТЭЗҮ-д 300 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дөрвөн жилийн хугацаанд Монголоос Оюутолгой төсөл эрчим хүчээ авахаар тусгасан 7.3 дахь заалт бий. Уг заалтыг Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээгээр хүчингүй болгосон байдаг. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2014 онд “Оюу Толгой” ХХК-тай байгуулж байв.

Хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үед УИХ-аар баталж байсан. Гэтэл эл гэрээнд нөлөөлөх өөрчлөлтийг Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээгээр Засгийн газрын түвшинд байгуулж, хууль зөрчсөн хэмээн үздэг.

Уг гэрээнд цахилгаан станц ашиглалтад орох хугацааг тодорхой зааж өгөөгүй байсан юм. Энэ нь манай талаас хугацаа алдаж, “Рио Тинто”-гийн талаас хугацаа хожих давуу талтай байв.

“Рио Тинто” баталгаа гаргасан тохиолдолд Тавантолгой цахилгаан станцын төсөл урагшлах байсан хэдий ч дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.

-“Рио Тинто”-д гацсан төсөл Засгийн газарт очоод царцсан нь -

Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг 2018 оны хоёрдугаар сарын 16-нд цуцалсан байдаг. Ингэснээр Оюутолгойн төслийн эрчим хүч авахаар тусгасан 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн гэрээ хүчингүй болсон юм. Ингэснээр Оюутолгойн эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос хангах ёстой болов.

“Оюу Толгой” ХХК-ийн зүгээс тухайн үед манай улсын Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгой цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн хэмээн 2018 онд мэдэгдэж байв. Ингэхдээ тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гэрээ цуцлагдсанаар эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж байна. Энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” хэмээн хэлсэн байдаг. Мөн тэрбээр “Засгийн газар Тавантолгойн цахилгаан станц төслийг дэмжихгүй байгаа гэж ойлгосон” хэмээн бичсэн.

Гэвч Засгийн газар цахилгаан станц барихыг олон жил хүлээж, хурдан хугацаанд барихгүй гэдгийг ойлгосон байв. Төсөл харин зогсоогүй юм.

Тухайлбал, энэхүү төслийн 34 хувийг дотоодын MCS, 66 хувийг Японы Марүбэни компани эзэмшихээр болж цахилгаан станц барих тохиролцоонд хүрч байв. Гэвч Засгийн газар уг цахилгаан станцыг өөрсдийн хөрөнгөөр барихаар болсон юм.

-Төрийн өмчөөр станц барьж, 50 хувийг нь ЭХЯ эзэмшиж, төслийг 2024 онд дуусна хэмээв-

УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг барихаар болсон. 2018 онд байгуулсан гэрээний хүрээнд станц барих концессын эрх авсан компанитай “Оюу Толгой” ХХК хамтарч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Гэвч харилцан ойлголцолд хүрэлгүй, станцын өртөг хэт өндөр байгаа тул өрийн дарамт үүсэх эрсдэлтэй гэх шалтгаанаас болж тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан юм.

Тэгвэл хөл хорионы үе буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Тавантолгой дулааны цахилгаан станц компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, харин 20 хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшихээр тус өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг.

Улмаар станцын барилга угсралтын ажлыг 2021 оны хоёдугаар улиралд эхэлнэ хэмээж байв. “Оюу Толгой” компани болон Засгийн газар хоорондын байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны долоодугаар сарын 1-нээс өмнө эхлүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр хангахыг тусгасан байдаг.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “2021 оны зун Тавантолгой станцыг барих ажил ажил эхэлж, 2025 онд дуусна” гэж байсан юм.

-Станцыг барих тендерт юу тохиолдов-

Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний гэрээг дотоодоос хангах, цахилгаан худалдах, худалдан авах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүчний яаманд хийсэн. Оюутолгойн гүний уурхайн ёслолоос нэг хоногийн дараа. Гэрээ нь “Таван толгой дулааны станц” болон эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм. Гэрээний хугацаа хорин жил. Барих-шилжүүлэх нөхцөлтэйгээр 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх санхүүжилт нь 808.2 сая ам.доллар билээ. Төслийн 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах бөгөөд Оюутолгойн ирээдүйн орлогоос төлөх юм.

Гэтэл эл гэрээг байгуулахаас долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд Тавантолгой цахилгаан станцыг барьж, шилжүүлэх тендерийг ялагчийг комиссоос зарлах ёстой байв. Тодорхойгүй шалтгааны улмаас тендерийн ялагчийг тодруулах хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 14-нд товлосон. Атал дахиад л нэг сараар тендерийн ялагчийг зарлалгүй хугацааг сунгасан байдаг. Энэ нь ч удаа дараа хардлага төрүүлсээр.

Өнгөрсөн онд уг станцыг барих тендерийг хоёр ч удаа сунгасан. Тендерт БНХАУ-ын зургаа, ОХУ-ын нэг компани тус тус хүсэлт ирүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч тендерийн шаардлага хангаагүй хэмээн үзсэн.

Тиймээс энэ сард дахин тендер зарлана гэдгийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” компанийн захирал Г.Тэнгэр хэлсэн юм. Тэрбээр "Энэ сарын 15-нд болох Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, тендерийг зарлах аваас зургаадугаар сар гэхэд цахилгаан станцыг барих гүйцэтгэгчээ шалгаруулна" гэв.

Товчхондоо олон улсад нээлттэй тендер зарлахад ердөө Засгийн газрын шийдвэрийг хүлээж буй. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Н.Тавинбэх “Сэрүүн нөхцөлд 450 МВт-ын цахилгаан станцыг барих туршлагатай байх ёстой зэрэг ерөнхий шаардлагыг тендерт материал ирүүлсэн компаниуд хангахгүй байгаа тул шаардлагыг хангах компанийг хүлээж байна” гэх мэдээллийг өгч байсан.

Уг төсөл Н.Тавинбэх сайдын өмнөх буюу Ц.Даваасүрэн сайдын оролцоотой. Учир нь 2017 онд сайдын албан тушаалаа авсны дараа хийсэн хамгийн том ажил нь “Оюу Толгой” ХХК-тай 2014 онд байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан явдал юм. Харин одоо Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж буй.

Тавантолгойн цахилгаан станцын төсөл гацаанаас гарлаа хэмээн баярлаж байх дор хэдийн гурав дахь сайдын ширээнд очив. Угтаа эл төсөл хэзээ амар сайхандаа жаргаж, үлгэр дуусахыг таашгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-14 08:29

Оюутолгойд цахилгаанаа зарна гэчхээд цахилгаан станцаа өөрсдөө барьж чаддаггүй улс

Зочин
Зочин
2023-03-14 08:45

10 хувийн Даваасурэнд нэхсэн авилгыг нь Ернедийн компани егехгуй гэсний улмаас 17 онд цуцлгдсан гэж ОТ-н том хун ярьж ирсэн

Юююююююю
Юююююююю
2023-03-14 08:57

Энэ тендер зарлаад ямарч нэмэргүй гэдгийг мэдсээр байж 3 дахиа зарлах гээд байгаа нөхдүүд бол Рио тинтогийн тавиур Ч.Хүрэлбаатарын явуулга. 2021.09.21 онд нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруул�##�т хийхээ зогсоосон. Тэгэхээр төрийн өмчит компани тендерт оролцохгүй...хувийн компани шаардлага хангахгүй учир тендер дахиад л цуцлагдана. Ингэх нь хугацаа хожих нь шуугиан дэгдээхгүй замхруулах нь Оюунэрдэнэ, Ч.Хүрэлбаатар мэтэд ашигтай. Хятадын эрчим хүчний том акул сан�##� тавьсан...хүлээж авахгүй байгаа нь өөрсдөд нь биш улсад ашигтай учраас.

Зочин
Зочин
2023-03-14 09:21

Төрийн өмчит Хятадын компанууд тендерт оролцохгүй болохоор тендер зарлах ямарч шаардлага байхгүй юм байна. Манай засгийн газар өөрсдөө шаардлага тавихаас урьтаад Оюутолгой ХК ямар шаардлага хангасан цахилгаан станцаас эрчим хүч худ�##�дах худ�##�дан авах т�##�аар мэдлэг ойлголт �##�га. Энэ чинь л энэ ЗГ-ын ажлаа мэддэггүй сулбагар гэдгийг хэлж өгөөд байгаа юм

Зочин
Зочин
2023-03-14 09:25

Н.Тавинбэх 1 дэх тендер ш�##�гаруул�##�тын явцад 4 удаа сунгаж тендерийн хууль зөрчжээ.

Зочин
Зочин
2023-03-14 10:22

Манай төр засгийн толгойд байгаа СҮ, Хүрэлбаатар мэтийн хулгайчид эрчим хүчний төслүүдийг хөдөлгөх бүүр яс махнаасаа дургүй юм. Оюунэрдэнэ гэдэг амьтан хүн харахад хүн болохоос нарийн ширийн асуудлыг ердөө ойлгохгүй. ТЭЦ-3 яасан ...оросууд хийхгүй . Бас л хөдлөхөөр сураг �##�гаа. Ирэх жил АН гарв�##� жаахан ажил хийх байх. Үнэндээ бол 2012-2014 онуудад Сономпилийн хийсэн жаахан ажлаар энэ улс орны эрчим хүчний систем уначих�##�гүй тэсэж байна. ТТ цахилгаан станц дээр хөрөнгө оруулагч нь байна гээд байхад тендер зарлах гээд зүтгүүлээд байгаа юм аа даа

Стар
Стар
2023-03-14 11:44

Бүхэл бүтэн цахилгаан станц бриах гэж байж. Ганцхан жилийн дотор барьж чдах компани монголд байх уу

Зочин
Зочин
2023-03-14 11:49

Бүткүэ

Зочин
Зочин
2023-03-14 12:49

MAN chadahgui . Dankaa hudlaa

Зочин
Зочин
2023-03-14 12:53

МОННИС-ын Чулуунбаатар эхний 2 тендер рүү хувийн компани зүтгүүлээд будлиантай асууд�##� үүсгэсэн. Тавинбэх, Насантогтох нарыг лоббидсон асууд�##� ч байхыг үгүйсгэхгүй.

Зочин
Зочин
2023-03-14 15:08

Анужин гээч нь захи�##�гаар бичсэн нь тодорхой...бичсэн нийтлэлийнхээ агуулгыг ойлгоогүй байна....станцын тендерийг одоо болтол зарласангүй гэнэ үү. 2 удаа зарлаад тэнцэх компани гараагүй. Төрийн өмчит компани тендерт орохгүй учир 3 дахиа зарлаад ч эзэн тодрохгүй

Уншигч
Уншигч
2023-03-14 22:12

Эрчим хүч, цахилгаантай байж үйлдвэрлэл явагдаж улс хөгждөг биздээ. Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн гадаадын гар хөлүүд төрд ажиллаж байгаа юм биш үү

Зочин
Зочин
2023-03-15 10:03

Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохыг ОХУ үхэн хатан эсэргүүцдэг, Оросын бууны нохойнууд бидний эргэн тойрон битүү ! Женко, Жанжины зээнцэ р, 10% ... Тэд мөн ч хорлонтой явуулгатай !

Холбоотой мэдээ

Back to top button