Ярилцлага

Г.Машбат: Хэт их санаашрах, гуниглах, мөрөөдөх буюу мунхаг нь бадганыг арвидуулдаг

"Ачуут гол" уламжлалт анагаах ухааны эмнэлгийн зөвлөх эмч, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбаттай ярилцлаа.

-Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн талаар мэдээлэл өгөөч?

-Орчин үед өвчтөнийг төгс эмчлэх зорилгоор нэгдмэл анагаах ухаан ойлголт, нэр томьёо гарсан. Ер нь өвчний хурц үед буюу гэмтэл, аваар осол, төрөлт, түлэгдэл яаралтай тусламжид европ анагаах ухаан, халдварт болон архагшсан, бодисын солилцооны өвчнүүдийг дорны анагаах ухаанаар эмчилж өрнө, дорны анагаах ухаан нэгдмэл байдлаар бусад улс орнуудад хөгжөөд удаж байна. Харин манай улсад дөнгөж эхэлж европ, уламжлалт анагаах ухааны эмч нарыг хооронд нь нэгтгэх зорилгоор тус нийгэмлэг байгуулагдсан. Бидэнд хамтарсан судалгаа, туршилт хийх, онол эмчилгээ талаас нэгнээ нөхөх орон зай бий. Өнгөрсөн хугацаанд бид уламжлалт анагаах ухаанаар орчин үеийн анагаах ухааны эмчилж чадахгүй, монголчуудын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийн талаар судалгаа, шинжилгээ хийлээ. Жишээ нь, монголчуудын нас баралтын нэгдүгээр шалтгаан болж буй цус харвах, даралт ихдэх, зүрхний шигдээс зэрэг өвчинд уламжлалт эмийн болон хануур эмчилгээ маш өндөр үр дүн өгч байна.

Академич н.Цэрэндагва багш хануур хүний биед хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж тогтоосон. Доктор Ч.Чимэдрагчаа доктор хүдрийн заараар судалгаа хийж, "Хүдэр" төслийг хэрэгжүүлэн хүдрийг тэжээж, амийг нь хороохгүйгээр заарыг нь сааж авч харвалт, саа, саажилт, мэдрэлийн гаралтай өвчний эмийн түүхий эд гаргаж авсан. Миний бие элэгний вирусын гаралтай өвчин, элэгний хатуурал, хавдраас сэргийлэх чиглэлээр хануур засал эмчилгээ, судалгааны ажил хийдэг судлаач эрдэмтэн бөгөөд 26 дахь жилдээ ажиллаж байна.

-Иргэд төдийлөн өргөн дэлгэр мэдэхгүй ч уламжлалт анагаах ухаан тасралтгүй амжилттай хөгжиж буй салбар юм байна?

-Монгол эмнэлэг гэдэг ойлголтыг ч иргэд сайн мэдэхгүй байна. Уламжлалт анагаах ухааны орчин үеийн анагаах ухаанаас ялгарах онцлог нь хувь хүний өвөрмөц чанарт уялдуулж эмчилгээ хийдэг. Хувь хүн бүрд таарсан эмчилгээний жортой. Судас барьж, шээс үзнэ гэдэг тийм учиртай. Мөн нүд, чих, зүрх, ходоод гэж салгахгүй, системээр нь эмчилдэг. Таны ходоод өвдөөд над дээр ирлээ гэхэд таван цул, зургаан сав эрхтнийг эмчилнэ.

Системийн онол, бүхэл цогцын онол буюу гадар нүд, хамар, хэл, уруул, чих, дотор таван цул эрхтэн зургаан сав эрхтэнг зэрэг эмчилдэг гэсэн үг. Элэг, бөөр, зүрх, уушги дэлүүг цул эрхтэн, ходоод, цөс, давсаг, бүдүүн нарийн гэдэс, умайг сав эрхтэн гэнэ. Цулын өвчнийг хануураар зас, савын өвчнийг туулгаар зас гэдэг. Туулгана, угаана, бөөлжүүлнэ. Ходоод улаан хоолойн өвчнийг бол дээхнэ үедээ бөөлжүүлж засдаг байсан. Мөн хий, шар, бадгана гэж гурван махбодийн онолоор хүмүүсийг төрөлжүүлж ангилдаг.

-Хий, шар, бадгана гэж хүн бүр сонссон ч өөрийгөө чухам аль махбодьтой гэдгээ бас мэдэхгүй л явна?

-Хий махбодьтой хүмүүс хурдан хөдөлгөөнтэй туранхай, хөхөлбөр царайтай, нойр багатай, зүрх судасны өвчин, нойргүйдэл, шээс задгайрах, даарах, бээрэх амьсгалын замын өвчнөөр өвддөг, өвчлөмтгий хэт мэдрэг байдаг. Орчин үед хий өвчин их байна. Шар махбодьтой хүмүүс шаргал царайтай, омогтой шартай, идэр залуу насныхан байна. Энэ хүмүүс голдуу дунд биеийн өвчин буюу элэг, цөс, нойр булчирхай, цус харвах, нүд улайх, даралт ихэсдэг. Монголчууд цөс ихтэй, цөс нь хөөрсөн шартай гэж ярьдаг чинь шар махбодь шүү дээ.

Бадгана махбодьтой хүмүүс зузаан лагс биетэй, цайвар өнгөтэй, удаан ярьж ойлгодог, удаан мартдаг тайван дөлгөөн. Энэ хүмүүс харьцангуй урт насладаг, эрүүл, сэтгэл хөдлөл багатай. Өвдвөл усан махбодьтой бөөр, шороон махбодьтой ходоод, толгой их өвддөг. Уламжлалт анагаах ухаан хүний нас, жилийг нь асууж арга билгийн онол, олон зурхайн таван махбодийн онол, хар зурхайн таван махбодийн онол гэхчилэн хүнийг байгальтай нь холбож оношилж эмчилдэг.

-Уламжлалт анагаах ухаанд нэг жил зургаан улиралтай-

-Байгальтай нь холбож оношлоно гэхээр улирлаас бас хамаарах нь ээ?

-Хүний бие улирлаас хамаардаг. Европ анагаах ухаанд бол ийм ойлголт байхгүй. Өвөл өвдөнө үү, зун өвдөнө үү хамаагүй. Уламжлалт анагаах ухаанд жилийг зургаан улирлаар авч үздэг. Өвлийг хүйтний туйл, зуныг бол халууны туйл, өвлөөс зун руу, зунаас өвөл рүү шилжих үе, хавар намрын улирал, газар хөлдөх, гэсэх үеийг завсрын улирал гэж нэрлэдэг. Дөрвөн улирлын дунд 18, 18 хоногийг нэтгээд завсрын улирал гэж нэрлэнэ. Тэгэхээр энэ завсрын улиралд хий өвчин хөдөлж, хүмүүс илүү их хямардаг.

-Дулааны улирал ирэхээр хүн бүр л ядарч, нозоорч "сэнсэрдэг". Ийм учиртай байх нь…?

-Хаврын улирал монголчуудад хамгийн хариг хатуу цаг учраас организм хямарна, биеийн дархлаа муудна. Монголчууд эрт дээр үеэс дархлаагаа дэмжих зорилгоор хооллолтын хэв шинж улирал бүр өөр байсан. Орчин үед үүнийгээ алдсан. Хавар бие ядарна, хий махбодь хямарч, модон махбодийн элэг цөсний өвчин дэлгэрдэг. Ер нь таван цулыг элэг модон, зүрх гал, уушги төмөр, бөөр усан, дэлүү шороон махбодьтой гээд таван махбодь гэж нэрлэдэг. Хар зурхайн таван махбодийн онолоор таван цул эрхтэн өөр өөрийн хамааралтай улиралдаа өвчин нь хураад, хөдлөөд, амирлаад, засагдаад явдаг.

Модон махбодьтой элэгний судсыг хавар, усан махбодьтой бөөр давсагны судсыг намар, шороон махбодьтой ходоод, дэлүүний судсыг завсрын 18 хоногт ханадаг. Бид шинийн нэгний өглөө тухайн жилд суусан суудлын засал гээд зүг мөр гаргаад л болчихдог. Гэвч тухайн жилд тэр махбодьтой эрхтэн илүү их хямарна гэдгийг сайн анхаарах ёстой. Тэгэхээр зурхайн ухаан өөрөө байгаль, нар, сар, гараг хүний биед яаж нөлөөлдөг хамаарлаар хаврын улирлыг тооцож байгаа юм.

-Хавар, зундаа бид юуг анхаарах вэ?

-Хий хөдөлдөг, бадгана сальс арвиддаг учраас элэг, цөсийг анхаарна. Энэ үед хануур, туулга эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Хавар өдөр уртсаж хүмүүс фитнесс, йога, мацаг барих зэргээр спортоор хичээллэж бие галбиртаа анхаарч эхэлдэг. Харин анагаах ухаан талаас зөвлөхөд дархлаа унадаг улирал учраас ачаалалтай дасгал хийх, мацаг барихад тохиромжгүй гэдэг. Хүмүүс үүнийг мэддэггүй учраас хавар фитнесст явж өөрсдийгөө ядраадаг. Энэ үед спортоор хичээллэхэд ядрах, тамирдах, эрдсүүдээ алдах, хөлрөх, нойргүйдэх шинжүүд илэрдэг. Мөн нойтон мах идэхгүй, шар идээ, ундаа иддэг улирал.

-Шар идээ, ундаа гэдэг нь?

-Монголчууд эрт дээрээс дөрвөн улирлын турш хэрэглэх идээ ундааны том соёлтой байсан. Тухайлбал, өвлийн улиралд улаан идээ шүт. Бид хүйтнийг давахын тулд нойтон махаа иднэ гэсэн үг. Харин хаврын улирлын шар идээ гэдэгт хатаасан мах, борц, шар будаа, шар тос гээд хөнгөн чанартай шимтэй шингэхэд хялбар хоолыг зөвлөдөг. Уураг, өөх тос ихтэй махыг байнга идээд байхаар бие нь хүндэрч, хавар илүү өвчилдөг. Зуны улиралд цагаан идээ ид гэдэг. Монголчууд сүүлийн 30 жил цагаан идээгээ хэрэглэхээ больсноос нуруу, өвдөг, өсгийд яс ургаж, шүдлэлт, хумс, үс, мөгөөрс үе яснууд эрдсээр дутаж өвчлөх болсон.

Намрын улирал бол дэлгэр цаг. Бүх зүйлийн шим гүйцдэг сайн улирал учраас ногоон идээг шүт гэж заадаг. Үр жимс, байгалийн гаралтай ногоонуудыг хэлж байгаа юм. Ийнхүү бид идээ ундааны соёлоорроо өөрөө өөрсдийгөө эмчилж ирсэн түүхтэй. Хавар газар гэсэх үеэр өндөр настнууд, хүүхдүүд илүү их ядардаг. Энэ үед мал төллөж эхэлдэг учраас амин уургийг хэрэглэх сайн.

-Өөр юуг эрхэмлэн хичээх вэ?

-Явдал мөрийн дэглэм гэж бий. Уур, мунхаг, тачаал буюу бие, хэл, сэтгэлээр үйлддэг гурван хор хий, шар, бадганыг ихэсгэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл уурлах гэдэг нь хэлээр үйлдэх хор. Тачаах гэдэг нь биеэр үйлдэх муу үйл. Мунхаг гэдэг нь сэтгэлээр үйлдэх хор. Эндээс хийг ихэсгэдэг шалтгаан нь тачаал ихсэх. Тачаал гэдгийг зөвхөн бэлгийн дур хүсэл гэж ойлгодог бол уламжлалт анагаах ухаанд өргөн утгаар авч үздэг. Зурагт, гар утас удаан үзэх нь харах эрдэмд тачаадаж байна гэсэн үг. Үнэрлэх, сонсох, хүрэлцэх мэдрэмжүүдийг хэтрүүлэхийг тачаал ихсэх гэж нэрлэдэг.

Харин уурлаад байхаар элэг цөсний шар ихсэж, шар арвиддаг. Уурласан хүн бол өөрийгөө хянахаа больж зүрх, хөл гар нь чичирч хүүхэн хараа нь өргөсөж, оюун ухаан орчин тойрныхоо хяналтыг алддаг. Харин бадганыг арвидуулдаг мунхаг юм. Мунхаг гэдэг нь оюуны үйл ихдэхийг хэлж байгаа юм. Удаан бодох, санаашрах, гуниглах, хэт их мөрөөдөж оюун үйлийг хэтрүүлэхэд бадгана арвиддаг.

-Уламжлалт анагаах ухаан үндсэн дөрвөн ерөндөгөөр эмчилдэг-

-Бид идээ ундаа, явдал мөрөө хичээж гэмээнэ өвчин уршгаас сэргийлж чадах нь…?

-Уламжлалт анагаах ухаанд өвчнийг эмчлэх үндсэн дөрвөн ерөндөг байдаг. Бүх өвчнийг нэгдүгээрт идээ ундаагаар эмчилдэг. Махбодийн аль эрхтэн хамаарснаас шалтгаалаад тэнцвэржүүлдэг зургаан амт, найман чадал, 17 эрдэмтэй таван махбодь тэгш чанартай идээ ундааг өгдөг. Хоёрдугаарт, явдал мөр буюу өдөр тутмын амьдралын дэглэм. Нөгөө талаас эмчилгээний гам гэж ярьдаг. Монгол эмнэлэг гам дэглэм барьдаг нь тухайн өвчнийг тайлбарладаг хий шар бадганы онолтой холбоотой. Гуравдугаарт, эмийн эмчилгээ орж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай эм өгнө. Дөрөвт засал эмчилгээ орно. Ингэхдээ хатуу болон зөөлөн засал гэж хийнэ. Зөөлөнд нь жин дэвтээлгэ, ороох, барих, арга. Хатууд нь хануур, хатгуур, туулга, бөөлжүүлэг орно.

-Та ярианы эхэнд дурьдсан. Уламжлалт анагаах ухаанаар архагшсан өвчнийг гаргууд сайн эмчлэх боломжтой гэж. Нэрлэж болох уу?

-Зүрх судасны өвчнийг уламжлалт хануураар төгс эмчлэх боломжтой. Маш бага өртгөөр хоргүй аргаар засна. Элэгний хавдар, архины шалтгаант хатуурал, вирусийн шалтгаант өвчлөлийн хануур эмчилгээгээр би докторын зэрэг хамгаалсан. Үр дүн маш өндөр. За дээрээс нь бөөрний өвчнийг халуун, хүйтэн гэж ангилаад эмчилдэг сайн арга байна. Сахарын өвчинг эмчлэх маш том боломж байна. Тулай, хэрх, хоолойны ангиныг хануур заслаар оргүй эдгээдэг. Уламжлалт анагаах ухаанд хануур хийдэг 77 -78 судас байдаг. Судас бүр өөрийн заалт, эсрэг заалт, ханадаг улиралтай. Ер нь архаг байдалд оруулдаг өвчнүүдийг төгс эмчлэх боломж уламжлалт анагаах ухаанд байдаг.


-"Ачуут гол" эмнэлгээ та танилцуулаач?

-20 дахь жилдээ ажиллаж байна. Эмч нараа бэлдэж авч ажиллуудаг. 20 ортой жижиг эмнэлэг ч ЭМЯ сайн үнэлж, дээгүүр байр эзэлдэг. Энд хэвтэж эмчлүүлэхээс гадна ард иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох зөвлөх төв ажиллуулдаг. Мөн дэргэдээ шилдэг оюутнуудын "Лидер" клуб ажиллуулдаг. Анагаахын оюутнуудыг сонгон шалгаруулж яг хажуудаа байлгаад шавилан сургадаг.

Уламжлалт анагаах ухааныг орос, англи хэл зааж, орчин цагийн шилдэг сайн эмч болоход шаардлагатай бүхий л ур чадварыг эзэмшүүлж гаргаж байна. Өнгөрсөн жил 5 хүүхэд эмч болсон. Мөн манай эмнэлэг 21 аймагт элэгний өвчний суурь судалгаа хийдэг. Хангай, Хэнтий, өндөр уулын бүс бүслүүр, тал хээр, говийн бүс дэх элэгний вирусын тархалт, хавдрын суурь судалгааг 18 жил хийж байна. Үүний дараа монголд том хэмжээний асуудал шийдэх гогцоо түлхүүр бий болох юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Г.Азжаргал
Г.Азжаргал
2023-03-20 08:51

Танай эмнэлгийн үйл ажиллагаа маш их та�##�агдлаа танай эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн юм цаг яаж авах вэ

Зочин
Зочин
2023-03-20 09:26

Хаяг хаана вэ

Зочин
Зочин
2023-03-20 10:03

Өндөр төлбөртэй үр дүн сайнгүй тааруухан л эмнэлэг байна дээ худлаа тархи угаадаг нөхөрдөө

зочин
зочин
2023-03-20 10:30

ХАВАР ЗӨВХӨН БОРЦ Л ИДНЭ, ТЭНЭГТЭХ ЮМ ДАА ХӨӨРХИЙС, БИЕ ОРГАНИЗМ ЮУ ХҮСНЭ ТҮҮНИЙГ Л ИДНЭ

иргэн
иргэн
2023-03-20 12:01

Бадгана махбодьтой хүмүүс зузаан лагс биетэй, цайвар өнгөтэй, удаан ярьж ойлгодог, удаан мартдаг тайван дөлгөөн. Энэ хүмүүс харьцангуй урт насладаг, эрүүл, сэтгэл хөдлөл багатай - ёстой худлаа з�##�ж байна да, харин ч тарган хүмүүс богино нас�##�даг, хэвийн жинтэй л байх хэрэгтэй. Ханш нээсний дараа мацаг барихад зүгээр л гэдэг. Барьсаар ирсэн, муудсан юмгүй, бие хөнгөрөөд сайхан л байдаг.

Зочин
Зочин
2023-03-20 15:20

Ингэж худлаа хэлэхгүй ээ хөлс сайн байдаг юм аа хавар цагт бодисын солилцоо зөв явагддаг юм аа хөлсөөрөө

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-20 15:55

Монгол хүнд махгүй бол !!!!!! Хоол биш

Зочин
Зочин
2023-03-21 10:39

Эмч нараа л сайн бэлтгэвэл болох нь тэр.Европ Уламжл�##� эмчилгээ хосолж хийвэл их сайн юм шиг санагдсан.

Баатар
Баатар
2023-03-21 14:30

юу л яриад байна даа. Мацаг барьж болохгүй гэдэг чинь ид гэсэн үг, мах идэж болохгүй гэдэг чинь мацаг барь гэсэн үг. Тэгээд ер нь яах ёстой юм болоо. Бас хөдөлж болохгүй гэдэг санаа байнаа даа янз нь. Ингээд л санаанд орсон зүйлээ зүдтэйгээ нийлүүлээд олно нийтэд зоргоороо ярьж явдагаа болимоор л байх юм. Нөгөө уулны хүмүүс чинь хэлснээр чинь хийнэ ш дээ.

Зочин
Зочин
2023-03-21 14:33

ЭНЭ ОДОО ХҮНИЙ ИДЭЖ УУХЫГ ЗААДАГ ХЭН БЭ? ХЭН ЮУГАА ХҮСНЭ ТҮҮНИЙГЭЭ Л ХИЙНЭ МАХ ИДВЭЛ ИДНЭ АРХИ УУВАЛ УУНА ХҮҮХЭН ШААВАЛ ШААНА ЧИ БИТГИЙ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАР ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ

Иргэн
Иргэн
2023-03-22 20:48
Reply to  Зочин

Зүгээр эерэгээр хүлээж авч болдоггүй юмуу. Чамайг тэгэж ид тэг гээд заагаагүй л байна шдээ. Чи дуртай зүйлээ хийгээд явах нь чиний л дур шдээ. Хүмүүс ингэвэл өвчингүй, урт наслана л гэдэг зүйлийг яриад бна. Ойлгож юмаа үз.

Novsh
Novsh
2023-03-22 16:42

Xavar ogloo oroidoo xaana xynderch baival zygeer ve?!

Машбат
Машбат
2023-03-23 10:46

Мэдэмхийрэх гээд ядчих юм аа ха ха

Зочин
Зочин
2023-03-23 18:49

Сайн

Зочин
Зочин
2023-03-23 21:01

Эмчдээ маш их баярл�##�аа.

Зочин
Зочин
2023-06-02 09:15

Ажлаа мэддэг сайн эмч шиг санагдлаа.Буянтай ажил хийж бга хүнийг худ гж элдвээр хэлж болохгү э.Эмч бол Буяны дээдэд орох мэргэжил,заяа төөрөг юм шү

Зочин
Зочин
2023-06-03 20:23

Төлбөр мөнгө нь их үнэтэй юм билээ

Зочин
Зочин
2023-06-09 00:19

Миний хувьд говийн гар�##�тай, багад эмээ өвөөгийнхөө дэргэд яг л ингэж хүнсэлж өссөн. Үнэхээр эрүүл хооллож байсан гэдгийг одоо 50 дөхөж байгаа насанд ойлгож байгаа. Суурин газарт махыг ямар замбараагүй хэрэглэж, эцэстээ өвчний үүр болж дуусч байна вээ. Намайг багад хоолны хордлогод оруулсан гээд их л бөөцийлдөгсөн, түүний ачаар өдий болтол ходоод гэдэс өвчилсөнгүй. Зуны сайханд хоормог, ямааны сүү уугаад л унтдаг байж билээ..
М�##�ын буян ихдээ монголчууд уламжл�##�т хүнсээ хөгжүүлэхсэн.

Холбоотой мэдээ

Back to top button