Украины дайны шалтгаанд усны агуулга нэмэгдлээ
-Усны төлөөх дайн-
Монголчууд төрд шургалсан хулгайч нартайгаа тэмцэж, сонгуулийн зураглалаа гаргаж байх зуурт Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд Дэлхийн усны конференц болж өнгөрөв. Энэ сарын 22-24-нд болсон уг хурлаар НҮБ-аас баталсан Усны хөтөлбөрт (НҮБ-ын 75/212 тогтоол)-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Гэхдээ үүнээс ч чухал нэг шийдвэр гарсан нь НҮБ-аас барууныхны шахалтаар баталсан “Ус 2018-2028 он хүртэл тогтвортой хөгжил” төслийн хэрэгжилтийг хэлэлцэж, завсрын дүгнэлт гаргасан явдал байв.
Хуралд оролцогсод "Өнөөдөр дэлхийд..." гэж байгаад:
2.1 тэрбум хүн ундны цэвэр усаар гачигдаж байна (ДЭМБ/ЮНИСЕФ, 2017);
4.5 тэрбум хүн ариун цэврийн үндсэн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна (ДЭМБ/ЮНИСЕФ, 2017);
Усны хомсдол дэлхийн хүн амын 40 хувьд (ДЭМБ) нөлөөлж байна;
Байгалийн гамшгийн 90 хувь нь устай холбоотой (ISDR);
Бохир усны 80 хувь нь зохих ёсоор цэвэрлэхгүйгээр байгальд хаягддаг (ЮНЕСКО, 2017) гэх зэрэг баримтуудыг дурьдаж, улмаар “Усаар хангагдах нь хүний эрх. Усны нөөц нь тогтвортой хөгжил, ядуурал, өлсгөлөнг арилгахад чухал үүрэгтэй. Усны нөөц, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл салшгүй холбоотой. Усны нөөц нь хүний хөгжил, хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө туйлын чухал бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд болон бусад холбогдох нийгэм, байгаль орчин, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд амин чухал юм. Гэвч үр ашиггүй, тогтворгүй менежмент, үйл ажиллагааны арга барил, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй тодорхойгүй байдал, эрсдэл нэмэгдэж байгаа нь устай холбоотой олон экосистемийг эрсдэлд оруулж байна" гэсэн дүгнэлт гаргажээ.
Энэ шийдвэрийг яагаад онцлов гэхээр, эрдэмтэд аль өнгөрсөн зууны 60-аад оноос хэлж байсан "21 дүгээр зуунд Дэлхийн дайн болбол усны төлөөх дайн байх болно" гэсэн зөгнөлийг баталсанд оршино.
Оросууд ч саяын чуулганаас гарсан шийдвэрийг яг энэ агуулгаар ойлгож, "Усны арвин их нөөцтэй манай улсын эсрэг дэлхий нийтийг хандуулах зорилготой дүгнэлт гаргалаа. Усны нөөцтэй байх нь буруу, бусдад ус өгөхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн болж хувирч байна" хэмээн бухимджээ.
Тэр ч бүү хэл "Барууны орнуудын манайхыг задлах, эзэлж авах нэг зорилго нь илчлэгдлээ. Тэдний шинэ зорилт нь Ижил, Обь, Лена, Енисей мөрнүүд, Байгаль нуур юм байна. Магадгүй энэ нь УАЦЭ-ийн орнууд болон тэдний холбоотнуудыг ОХУ-ын эсрэг дэлхийн гуравдугаар дайнд татаж оруулах нэг шалтгаан байж болох юм" хэмээн шууд дүгнэсэн байх юм.
Дүгнэлтэд “Усны хомсдол нь геополитикийн тогтворгүй байдлын нэг үндэс юм. Усны тогтвортой менежмент ба хил дамнасан хамтын ажиллагаа нь мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх хүчирхэг хэрэгсэл болох нь энэ чиглэлээр явуулсан Европын холбооны ажил, туршлагаар нотлогдсон” гэсэн нь яах аргагүй дээрх дүгнэлтийг үнэн болохыг харуулж байгаа юм. Учир нь ОХУ 1995 оноос хөрш зэргээлдээ улс орнуудтайгаа "Хил дамнаж урсдаг гол мөрний" талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, түүндээ дээрх тодорхойлолтод багтсан гол мөрдүүд дээр усан сан, УЦС байгуулах бол заавал зөвшилцөнө гэсэн утгатай заалт оруулан бусад улсын усны нөөцөө ашиглах хүсэл эрмэлзэлд саад учруулж ирсэн юм.
Усны төлөөх дайн үнэхээр болох уу
XXI зуунд болох дайнууд уснаас үүдэлтэй, усны төлөөх дайнууд байх болно гэсэн таамаглал байдаг талаар дээр дурьдсан. Амьдрал дээр батлагдах магадлал өндөртэй гэдгийг эдүгээ өрнөж байгаа үйл явдлууд хангалттай баталж байна. Египет Нил мөрний усыг боосноос болж Судан, Эфиоптой байнга таагүй харилцаатай, хэзээ ч дайтаж магадгүй түгшүүртэй байгаа бол Тигр, Евфрат мөрний төлөө Турк, Сири улсууд ч мөн адилхан тэмцэл өрнүүлж байна.
Усаар дутмаг Дундад Азийн бүс нутаг болзошгүй дайны бас нэгэн голомт болж болзошгүй нөхцөл үүсээд өдгөө намжмал байдалд орсныг энд дурдаж болох юм. Киргизстан улс Ат баши, Нарын, Чу гэсэн гурван /Чуйн их сувгийг оруулбал дөрөв/ гол дээр байгуулсан 13 том, жижиг цахилгаан станцаасаа нийт хэрэглээнийхээ 75 хувийг хангадаг. Узбекистан улс энэ байдалд маш дургүй бөгөөд Ерөнхийлөгч агсан Ислам Керимов нь “Киргизстан улс ОХУ-ын тусламжтайгаар хил дамнасан гол мөрөн дээр усан цахилгаан станц барих ажлаа үргэлжлүүлбэл Дундад Азид бүс нутгийг хамарсан дайн дэгдэж болзошгүй” гэж мэдэгдэж байв. Тэрхүү гол нь Нарын гол бөгөөд Киргизстан улс уг гол дээр хамгийн том таван станцаа бариад байсан юм.
С.Керимов энэ байдлаа зогсоо хэмээн “Киргизстан, Казахстан, Узбекистан, Тажикистан,Туркмен улсыг дамнан урсдаг гол мөрний усны нөөц, эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн, бусадтайгаа зөвшилцөлгүйгээр хийсэн ухаалаг бус үйлдэл нь цаашдаа дайн гаргах шалтгаан болж мэдэх юм” хэмээн хатуу анхааруулж байв. С.Керимов агсан энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө НҮБ-ын чуулган дээр “Ямар нэг агуу улс” бусадтайгаа зөвшилцөлгүй дундын баялагт эзэн суухыг санаархсан нэг улсад тусалж, хил дамнасан гол дээр нь усан цахилгаан станц барихаас өмнө хяналт шалгалт хийхийг шаардаж байна” хэмээн мэдэгдэл хийж байв. Мэдэгдэлд дурьдагдсан “Агуу улс” нь ОХУ, бусадтайгаа зөвшилцдөггүй дураараа улс нь Киргизстан байж.
Киргизстан улс Камбаратинскийн УЦС-1, Дээд Нарынскийн усан цахилгаан станцыг ОХУ-ын тусламжтайгаар барьж байгуулах гэж байгааг Узбекистан тууштай эсэргүүцэж байгаа юм. Том гол мөрөн багатай, уулын жижиг голуудын цутгал дээр усан цахилгаан станц барих нь Узбекистанд гадаргын усны хомсдол үүсгэж, улмаар дэлхийн 43 улсад экспортолдог газар тариалангийн салбарт нөхөж баршгүй гарз авчирна гэж С.керимов үзэж байгаа юм. Тус улс жил бүр 15-18 сая тонн жимс, жимсгэнэ, нарийн ногоо хурааж, 10 хувийг нь экспортлон 1.5 тэрбум ам.доллар олдог юм.
Зөвхөн Узбекистан ч биш, Арал тэнгисийн сав газар нутагтай улс орнууд бүгд Киргизстаныг эсэргүүцэж байна. Тэд нийлж байгаад өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын чуулган дээр усан цахилгаан станцаас нийт хэрэглээнийхээ атнилцуулга хийж, анхаарал хандуулахыг хүссэн юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд Арал тэнгисийн талбай дөрөв дахин, усны нөөц 10 дахин багассан гэсэн тооцоо байдаг юм байна. Ус ууршихын хэрээр усан дахь эрдэс бодисын хэмжээ нэмэгдэж, амьтан ургамал амьдрах нөхцөлгүй хомсодсоор байгаа ажээ. Тэнгисийн ероол байгаад эдүгээ нүцгэн тал болсон газраас жил бүр 75 сая тонн элс, давс салхиар туугдан Европ, тэр ч бүү хэл Антарктидэд хаягддаг гэсэн тооцоо ч байдаг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тарвага эбэ Украиныг дэмжээд гүйгээд байна Хөвсгөл нуурыг АНУ д өгөх санаатай байгаа шүү түмэн
Х.Батсайхны б�##�ай шахуу нийтлэл байна.
Энэ бол дэлхийг түгшээх гэсэн Америк бодлого. Д�##�айн усны давсыг ялгадаг машин ердийн хэрэглээ болж байна.
Бидний гол мөрөн, усыг яаж хэрэглэхийг маань оросууд бидэнд заагаад байгаа бил үү