УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байр суурь: Үндсэн хуулийн ранк нь ердийн хуулийн хэмжээнд очтолоо уначихлаа

Эрх баригч МАН-ынхан улстөрийн агуулгаар Үндсэн хуульдаа хоёр дахь удаагаа гар хүрэх гэж байна. Ингэхдээ Үндсэн хуулийн байгууллага, хотыг статус, түгжрэл, намуудын босго зэрэг олон агуулгаар өөрчлөлт хийхээр санал авсан билээ. Гэвч эцсийн мөчид доорх ганцхан заалтыг оруулж ирсэн байгаа юм.

Үндсэн хуулийн 21.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулах ганцхан заалтыг тусгасан оруулж ирсэн байна.

ҮАБЗ-ийнхөн ийм шийдвэр гаргаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн байдаг. Энэ талаар бид хуульчдын байр суурийг сонслоо.

-Д.Ариунболд: Үндсэн хуулийн ранк нь ердийн хуулийн хэмжээнд очлоо-

Хуульч

"Үндсэн хуулийн ранк нь ердийн хуулийн хэмжээнд очлоо. Урьд нь сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг байлаа. Гэтэл одоо сонгууль бүрийн өмнө өөрсдөдөө зориулж Үндсэн хуулиа өөрчлөх үзэгдэл зүй тогтол болж хувирч байна. Үндсэн хуульд маш хүндэтгэлгүй хандаж байгаагийн жишээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөртөө зориулж Үндсэн хууль өөрчилж болохгүй. Хэлбэрийн хувьд Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлж болно. Гэхдээ агуулгаа харах ёстой. Нийгмийн хэрэгцээ шаардлага гэхээсээ илүү өнөө маргаашаа л харж ойрын зайн улстөр хийж байна. Их л буруу жишиг тогтож байна даа.

Ирэх сонгуулийн тухай өөрсдөд нь эрсдэлтэй судалгаа гарсан байж магадгүй. Нэг улстөрийн нам өөртөө зориулаад сонгуулийн өмнө өөрчилчхөж болохгүй. Дараагийн сонгуулиар бүрдсэн парламент "За энэ 152 гишүүн арай ихдээд байна. Сонгуулийн тогтолцоо нь болохгүй нь" гээд өөрчилдөг үзэгдэл болчихвол яана. Буруу үр дагавартай л гэж хэлэх гээд байна.

Улстөрийн хэрэгцээ шаардлага дээр чадамгай тоглож буй хэлбэр. Цөөн гишүүнчлэлтэй, цөөхөн санал авдаг /жижиг намууд/-ын дарга нарыг УИХ-ын гишүүн болгох тохироо хийсэн байж магадгүй л дээ.


-Ч.Өнөржаргал: Хууль зөрчин байж ҮХНӨ оруулах ирэх гэж дайрах хэрэг байна уу

Хуульч, өмгөөлөгч

-Эрх баригч МАН ҮХЦ, хотын статус, намуудын тухай заалтуудаар оруулах гэж байсан өөрчлөлтүүдээс хасаад ганцхан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх агуулгаа өргөн барьчихлаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Өргөн барьсан ганцхан заалтыг олон нийт дангаар нь хүлээн авахааргүй байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай санал асуулгаа явуулбал эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. ҮХЦ-тэй холбоотой асуудлыг угаасаа оруулж ирэх хүсэлгүй байсан нь тодорхой болж байгаа юм. Нийгмийн гэрээний оролцогч талаар хэлэлцүүлсэн зүйл байхгүй.

-ҮХНӨ оруулж байгаа асуудал нь өөрөө хууль зөрчиж байгаа гэх агуулгыг зарим хуульчид ярьж байна?

-Аливаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан суурь судалгаануудыг хийсэн байхыг шаарддаг бөгөөд энэ судалгааны хүрээнд иргэдийн санал, мэргэжлийн байгууллагуудын саналыг авсан байхыг шаарддаг.Харин МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг мөрддөг. Энэхүү хууль Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах зорилготой буюу ердийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас илүү нарийвчилсан шаардлагыг хуулийн процесс болгон хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн дагуу л ҮХНӨ-ийн процесс явагдаж байж гэмээнэ тэрхүү нэмэлт өөрчлөлт хууль ёсны дагуу болох учиртай. Харамсалтай Харин энэ удаагийн ҮХНӨ оруулах тухай ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсөл тэр чигээрээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байгаа болно.

Процессын шаардлагаа зөрчиж оруулж ирсэн ямар ч хуулийг хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд УИХ ЗГ-аас өргөн мэдүүлсэн төслийг батлах нь Үндсэн хуулиас урвасан, ард түмний бүтээсэн нийгмийн гэрээг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болно.Хууль дээдлэх зарчмыг мөрдөх нь УИХ-ын үүрэг юм. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал энэ улсад эмх замбраагүй байдал үүсч, нийгмийн тогтворгүй байдал улам газар авах аюултай.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж буй агуулгын тухайд?

-УИХ-ын тооны хувьд өмнө нь огт яригдаж байгаагүй асуудал биш юм. Яригдаж байсан боловч 2019 оны ҮХНӨ-ийн үед ч өөрчлөлт оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл 152 гэдэг тоотой байх тухай бол бүүр яригдаж байгаагүй асуудлыг Зөвлөлдөх санал асуулгын 1538 иргэн шийдчихлээ гэж болохгүй л дээ. УИХ-ын гишүүний 1 хүнд ногдох нөлөөлөл их байна гэх зүйл их ярьж бичих болж. Үгүйсгэхгүй ч бодитой факт байна уу. Гишүүдийн тоог л нэмэхгүй бол УИХ гишүүд бид хууль зөрчих гээд байна гээд сууж боломгүй, ийм ёс суртахууны доройтолд ормооргүй байна. Иргэдийн итгэлийг олж ав, иргэддээ итгэл өгөх хэрэгтэй. Урдах ажил нь үстэй толгойноос их байхад хууль зөрчин байж ҮХНӨ оруулах ирэх гэж дайрах хэрэг байна уу".

-Өмнө нь бас улстөрийн агуулгаар Үндсэн хуульдаа гарч хүрч байгаад Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг нэмэгдүүлчихсэн шүү дээ?

-УИХ-ын Цэцийн шийдвэрийг урдаа барьж байгаад 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан хамгийн дэвшилтэд заалтад өөрчлөлт оруулан УИХ-ЗГ-ын харилцан тэнцлийг алдагдуулах өөрчлөлтөө хийсэн. Үүний үр дүнд одоогоор УИХ-ын 76 гишүүнээс 18 нь давхар дээлтэй болоод авсан. Засгийн газарт эрх мэдэл дутаад байна гээд УИХ-аас баахан сайд Кабинетдаа оруулснаас хойш иргэдийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй.

Иргэдийн болон бизнесийн байгууллагуудынхаа саналыг сонгож /НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт/ хуульдаа өөрчлөлт оруулж байна уу гэвэл үгүй л байгаа. За тэгээд УИХ 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр дахин “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 54 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний эрхийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэд тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан ҮХНӨ-ийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан байдаг.

Энэ үнэхээр даажинтай тогтоол байгаа юм. Бод л доо. Цэцийн дүгнэлтийг түрий барьж давхар дээлтэй ЗГ-ын гишүүдийн тоогоо нэмэх болчихоод эргүүлээд УИХ-ын гишүүдийн тоогоо нэмэхгүй бол УИХ-ЗГ-ын харилцан тэнцэл алдагдлаа ухааны зүйл ярих нь иргэдээ доромжилж байгаа хэрэг.

-Сонгуулийн тогтолцооны хувьд?

-Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгаж байгаагүй бөгөөд Үндсэн хуульд заавал тусгаад байх шаардлага байхгүй. МАН болон АН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч пропроциональ тогтолцоог оруулсан байдаг. Улс төрийн намууд төдийгүй, сонгогчид пропроцианаль тогтолцоогоор Сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл ҮХНӨ оруулахгүйгээр одоогийн түвшинд органик хуулиар шийдвэрлэгдсэн асуудал.


-О.Батхүү: Эхлээд УИХ-ын гишүүдийн тоог нэмчхээд дараа нь давхар дээлийн агуулга ярих нь зөв байсан-

Хуульч

"УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн байгууллага, хотын статус, түгжрэл зэрэг нийгмийн асуудлуудаа орхигдуулсан нь гишүүдийн тоог нэмэх гэсэн үндсэн агуулгаа бүдгэрүүлэх гээд байснаас хассан байх л даа.

Гэхдээ нэг асуудал бий. Эхлээд УИХ-ын гишүүдийн тоог нэмчхээд дараа нь Засгийн газрын гишүүдийн давхар дээлийн агуулга ярих нь зөв байсан. Учир нь, парламентын үндсэн зорилго Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих. Гэтэл одоо парламент нь 60, Засгийн газар нь бараг 16 гишүүнтэй болчихсон. Энэ хоёрын зохист харилцаа буюу баланс нь алдагдчхаж байгаа юм. 150 УИХ-ын гишүүнтэй болчихвол 20 гаруй нь сайдад хяналт тавиад байж болно.

Эрх мэдэл хуваарилах онолын дагуу бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурав бие биедээ хяналт тавих. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр давхар дээл өмсүүлснээр

Одоо УИХ-ын гишүүдийн хүүхдүүд, ач зээ нар нь бүгд л англи хэл үзэж байгаа шүү дээ. Өөрийнх нь хүүхдүүд үзэж болдог, бусдын хүүхэд болдоггүй гэх тэгш бус байдал амьдрал дээр үүсчхээд байна" гэлээ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Улстөрийн агуулгаар өөрсдөдөө зориулж, Үндсэн хуульдаа хоёр дахь удаагаа гар хүрэх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Otgonbayat
Otgonbayat
2023-05-05 08:43

Үндсэн хуульд өөрчилөлт оруулах буруу.МАН ганцаар ноёрхол тогтоох гэж байна

Зочиn
Зочиn
2023-05-05 09:07

Rank......???

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-05 11:34

МАН ОДОО ОЛОНХ БАЙГАА ДАРААГИЙН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭС АЙХДАА ДАРХЛААГАА АВЧ ҮЛДЭХ ГЭЖ ЁСТОЙ ХАЗАХААС БУСДЫГ ХИЙЖ БАЙНА. БУСАД НАМУУДЫН ДАРГА НЭРТЭН ШУНАЛЫН БИРДҮҮДИЙГ ӨӨРИЙН НАМЫН ХЯЗГААРГҮЙ НОЁРХОЛЫН ТӨЛӨӨ ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛЬ ГЭДЭГ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА. ГЭТЭЛ МАНАЙ УЛС ӨГЛӨӨ БОСООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БАЙДАГ, СОНГУУЛИЙН ХУУЛЬ, УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БОЛ ДАГУУЛААД ҮНДСЭН ХУУЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА НЬ ҮҮСЧ БАЙДАГ, Н.ЭНХБАЯР ГАНЦААРАА ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОВСРУУЛЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙХАД ЯМАРЧ ЯЛ АСУУДАГГҮЙ, Н.ЭНХБАЯР МАН-ЫНХАНТАЙ ХУЙВАЛДАН ҮНДСЭН ХУУЛЬ ХИЙЖ ГАДААДЫН ЭЛЧИНГҮҮДЭД ЗАСГИЙН ГАЗРЫН НЭРИЙН ӨМНӨӨС ТАРААЖ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР БИД ХИЙЛГЭСЭН ГЭХ ШИГ ЯМАРЧ ЯЛ АСУУДАГГҮЙ, ИЙМ ТУСГААР УЛС БАЙДАГГҮЙ. ТЭГЭЭД БАС ШҮҮР МҮҮР ГЭСЭН БАГ ӨМСӨӨД АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛААД ЯВАХ ЮМ. ШҮҮРДМЭЭР БАЙГАА БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ШАЛБААГТАЙ ХОЛЬСОН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ, ҮХЦ-ЭЭ ШҮҮРДЭЭЧ. ЭРХЭМ ХУУЛЬЧДАА ТА БҮХНИЙ ЭМЗЭГЛЭЛ, ЖИРИЙН ИРГЭДИЙН ЭНЭХҮҮ ИХ ДОРОМЖЛОЛЫГ ГАДААДЫН ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭС АСУУГААД ҮЗВЭЛ ХАРИУ НЬ АМАРХАН ГАРНА.

Хариу
Хариу
2023-05-05 16:40

Гишүүдийн тоо яах вэ. Тэдний дархан эрхийг л хасах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-05-05 17:43

Ранк гэж ямар хэлний, юу гэсэн үг вэ ? Ранг гэж орос хэлэнд зэрэг дэв заасан үг байдаг, тэр юм болов уу ?
Капитан первого ранга г.м. Хариу бичээрэй, их баяр лана шүү !

Холбоотой мэдээ

Back to top button