Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Монгол өөрсдийн далбааг ашиглуулж, далайн тээврээс мөнгө олдог

"Foreignpolicy" сайтад бичсэн манай улсын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

/Зургаадугаар сарын 2-нд оруулсан нийтлэлийг сэргээн нийтлэв/

Монгол бол далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том орон юм. Гэвч цаасан дээр 3000 гаруй хөлөг онгоцтой билээ. Хойд Азийн эл улс бусад улс орны адил далайн тээвэрлэлтийн давуу талыг ашиглахын тулд хөлөг онгоц эзэмших сонголтыг илүүд үзэж буй.

1920-оод оноос хойш АНУ-ын зарим компаниуд зорчигчдод архи согтууруулах ундаагаар үйлчлэхийн тулд хөлөг онгоцуудаа Панам руу илгээж эхлэхэд Панам, Либери, Маршалл зэрэг арлууд аль ч улсын тээврийн компаниудад өөрсдийн далбаан дор хөлөг онгоцоо бүртгүүлэхийг зөвшөөрсөн билээ. Улмаар тухайн газрууд өнөөдөр дэлхийд тээвэрлэлтээрээ тэргүүлдэг улсын тоонд багтдаг юм.

Одоо Монгол Улс Оросын хоригт орсон барааг тээвэрлэдэг тээврийн компаниудтай болж буй. Монгол Улс далайн тээврийн салбарт өөрсдийн тугаа мандуулж чадсан. Тус улсад Далайн захиргаа гэх бичигтэй оффис өрөөнд цөөн тооны компьютер, факс, усан онгоцны загвар, Монголын хөлөг онгоцны бүртгэлийг хянадаг хоёр төрийн албан хаагч бий.

Далайн удирдах газарт Монголын туг нэгдэх нь гайхмаар. Монгол бол далайд гарцгүй, мөн 3.2 сая хүн амаасаа илүү адуутай гэдгээрээ алдартай. Мөн сийрэг хүн амтай орноос гадна дундад зууны үеийн Чингис хаан хэмээх захирагчаараа алдартай билээ. "Морьгүй Монгол далавчгүй шувуутай адил" гэх зүйр үг ч бий.

Камбож хөлөг онгоцны бүртгэлдээ шинэчлэл хийж байх үед Монголын далбаа бүхий хөлөг онгоцны тоо эрс нэмэгдэж байсан. Тодруулбал, Хойд Солонгосын ачаа тээврийн Сосун хөлөг Камбожийн далбаан дор 15 ширхэг пуужин, ердийн цэнэгт хошуу, пуужингийн түлш тээвэрлэж явахдаа саатуулагдсан билээ. Улмаар Япон улс Хойд Солонгосын хөлөг онгоцуудад хатуу хяналт тавих болж байв.

Энэ үед Камбож хөлөг онгоцны бүртгэл хийж, тухайн цаг мөчид Монголын далбаатай хөлөг онгоцны тоо тав дахин нэмэгджээ.

Энэ нь дэлхийн усан тээврийг ашиглахын хүссэн далайд гарцгүй улсын хувьд ердийн бус эхлэл байв. Тэд зогсоогүй юм. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс нь эдийн засгийн өөрчлөлтийг эхлүүлж, ашигт малтмалын томоохон экспортлогч болсон. Гэсэн хэдий ч тэд далайн тээврийг сонирхож буй талаар "Lloyd's Market Association"-ийн Тэнгис болон нисэхийн албаны дарга Нейл Робертс "Андеррайтерууд гуравдагч дивизионы тугтай орнуудад дургүй. Тиймээс ихэд болгоомжтой ханддаг. Магадгүй Монголын хөлөг онгоцны бүртгэлийн төгсгөл үе байх" хэмээн ярьжээ.

Монголын усан онгоцны бүртгэлийн стандарт нь маш муу. Олон улсын усан тээврийн танхим 2022-2023 оны Тээврийн салбарын төрийн далбааны гүйцэтгэлийн хүснэгтэд долоон улаан тугийг тэмдэглэсэн байна. Далайн аюулгүй байдлыг хянадаг олон талт байгууллага болох Токиогийн санамж бичиг хамгийн сүүлийн жилийн тайландаа Монголоос гадна Того, Сьерра-Леон, Доминика улсыг хар жагсаалтад оруулжээ.

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын усан онгоцны бүртгэлийн газар 3000 орчим хөлөг онгоц бүртгүүлснээс 500 нь тогтмол бүртгэлтэй байдаг. Тус улс далайд гарцгүй ч бүртгэлтэй хөлөг онгоцны нийт тонн, тоо нь далайд гарцтай зарим орныхоос их байна" хэмээн дэлхийн бүртгэлийн газар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна.

Түүнчлэн Мумбайд төвтэй хөлөг онгоцны оператор Гатик хөлөг онгоц Оросын нефтийг тээвэрлэдэг бөгөөд 36 хөлөг онгоцныхоо төрийн далбааны бүртгэлийг цуцалжээ. Гэсэн ч үүнээсээ Хорай болон Меркури нэртэй хоёр хөлөг онгоцоо Монголд бүртгүүлсэн гэж "Lloyd's List Intelligence" мэдээлэв.

Монголын далбаан дор бүртгэлтэй хөлөг онгоцууд сүүлийн үед ачаалалтай ажиллаж байна. Тавдугаар сарын сүүлийн өдрүүдэд тэдний хөдөлгөөнийг шалгахад Хорай Оросын Приморск боомтоос Бразилийн Масейо хот руу аялж, Хойд тэнгист байна. Италийн далбаан дор хөвдөг байсан Хорай гэх тус хөлгийг Гатик энэ оны эхээр худалдаж авсан юм. Харин Меркури Приморскоос хөдөлж, Суэцийн сувгийг чиглэсэн. Өөр нэгэн хөлөг болох Ирбис нь Бразилийн Сантос хотоос зорчиж, Бртанийн эргээс холгүй хойд зүгийг чиглэн явж байгаа.

Олон улсын далайн дүрэм журмаас зайлсхийх олон арга бий. Оросын эсрэг хориг арга хэмжээ удаан үргэлжлэх тусам Монголын нэр дээрх хөлөг онгоцны ачаалал нэмэгдэнэ.

Мөн Монгол шиг хамгийн бага зэрэглэлийн тугтай улс бол далайн тээвэргүй учраас дэлхийн усан тээвэрт нэр хүнд, харилцаа тогтооход төдийлөн санаа тавьдаггүй. Үүний оронд түүний бүртгэл нь бэлэн мөнгө үүсгэдэг.

Хэрэв хөлгүүдийн тээвэрт саад учирвал Оросын төрийн агентлаг ачааны даатгалд хамруулснаар АНУ-ын хөлөг онгоцны бүртгэлийн даатгагчид салбараас арчигдана.

НҮБ-ын Далайн хуулийн конвенцод зааснаар хөлөг онгоцны эзэн болон хөлөг онгоцны далбааны хооронд "жинхэнэ холбоо" байх ёстой. Товчоор бол АНУ-ын хөлөг онгоцны эзэн АНУ-ын далбаан дор хөлгөө жолоодох ёстой юм. Гэвч дэлхий даяар тэнгисийн цагдаа байхгүй бөгөөд Олон улсын далайн байгууллагад дээрх журмыг хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй. Энэ мэт НҮБ-ын конвенцыг зөрчих зөрчил газар авчээ.

Оросын газрын тос болон бусад аюултай бодисыг Монголын далбаан дор тээвэрлэж буй хөлгүүд аюул дагуулж байна. Далайн дүрэм журмыг дагаж мөрдөх цорын ганц боломж бол эдгээр хөлөг онгоцууд боомт руу залгахад шалгалт хийх явдал юм. Гэвч Оросод хөлгүүдийг шалгах ямар ч сонирхол байхгүй. Монголын Усан онгоцны бүртгэлийн газар ч ажлаа хийхгүй, хөлгийн далбааныхаа үүргийг биелүүлэхгүй байх магадлалтай. Энэ мэт тус улсын одоогийн нэр хүнд олон улсын хэмжээнд дээрх зураглалтай байгаад Чингис хаан юу хэлэх бол.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-02 12:26

Хориотой ачаа тээвэрлэхэд л явж байгаа даа

Зочин
Зочин
2023-06-03 08:38

Монгол 4 д�##�айн тээврийн байгууллагатай гэсэн шүү.Дээрхи байгууллагууд нь монголын д�##�баа ашиглаад монголдоо татвар төлөхгүй ашиг олоод яваад байгаа юм биш биз дээ. Монголын төмөр зам гэдэг
500 төмөр замчинтай 1ч КМ төмөр замгүй 1 ч вагонгүй газар байдаг гэсэн шүү. Үнэн ажиллаж чадаж байна шүү.

Зочин
Зочин
2023-06-04 13:26

Оросын газрын тос болон бусад аюултай бодисыг Монголын д�##�баан дор тээвэрлэж буй хөлгүүд аюул дагуулж байна.

Холбоотой мэдээ

Back to top button