Нийгэм мэдээ

Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буйг ЭЦА-ны дарга баталгаажууллаа

IHC койныг зах зээлд анхлан гаргагчдын нэг, комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл өгч, Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буйг баталгаажууллаа.

Тэрбээр "Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж буй нь үнэн. Шалгах шаардлага байгаа. Иймд хөх булант (байршлыг нь тогтоох) эрэн сурвалжилга зарласан.

СЗХ-ноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нотлох баримт бий. Иймд яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад гаргасан байгаа.

Тэрбээр "Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койн бий. Бид хамтарч ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Үүнээс хоёр койны асуудалд гэмт хэрэг үйлдсэн үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэн, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.

Үлдсэн 20 койны асуудлыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Барьж авахыг чинь харъя гээд басамжлаад инээж бгаач юм шиг нямбаатар шиг удаан бөгстэй сайдад гүйцэгдэхгүй хулгайч бнадаа

Зочин
Зочин

Ард койныг яагаад шалгадаггүйн бэ. Захирол Ганхуяг нь МАН ын цүнх баригч юмуу

Зочин
Зочин

Ц.Оюунгэрэл МАНамын булхайг илчлээд үнэнийг хэлээд байхаар нь хүүгээр нь оролдож эхэлж дээ.......сонгуулиас өмнө амыг нь барьж дуугүй болгох өөр шалтаг олдохгүй болохоор.......энэ төр засгийнхан их ямар хоржоонтой улс байдаг юм бэ.....үнэнийг хэлж дуугарсан бүхнийг намнах юм......яана даа.....цаана чинь койноос өөр идэж ууж улсын газрыг гадныханд зарчихаад сууж бгаа УИХ -н гишүүддээ хариуцлага тооцохгүй юм уу?

Зочин
Зочин

Ээж Оюунгэрэл нь хүн aлна, гадны эртэй нөхцөнө. Улсын зээлээр гадаадад сурчихаад зээлээ төлөхгүй зугтана. Ийм байхаар хүү нь ч бас дуурайна ш дээ. Эх нь хээр алаг бол унага нь шийр aлаг гэж энэ дээ.

Үнэн үг
Үнэн үг
Reply to  Зочин

Тэмээнээс том тэмдэгтэй гэдэг шиг, ийм зүс царайтай хүн олдох байлгүй дээ

Зочин
Зочин

Ониког олчих байлгүйдээ ээж нь гэж хүн амьд гэрч байхад чинь

Зочин
Зочин

заа нүүр номондоо байнга л мэдээлэл оруулж байдаг оргон зайлсан бол таг болох байлгүй дээ дэндүү сүржин

Холбоотой мэдээ

Back to top button