Нийгэм мэдээ

Амьдралаараа дэнчин тавьсан "Бэлтэс мөрөн"-ий хохирогчдод хуулийнхан ч хуумгай хандлаа

Хөвсгөл аймгийн хэмжээнд залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, 4000 гаруй иргэнийг хохироосон Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Тодруулбал, эдгээр хүмүүс нь гэр бүл бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул айл бөгөөд С.Ганбаатар, Р.Бузмаа нар нь гэр бүл, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай нар нь тэдний хүүхэд, Н.Уяабор хүргэн гэх мэтээр ураг төрлийн хамааралтай хүмүүс юм.

Зургаадугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын байранд хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж явуулсан бөгөөд эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Учир нь зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй зэргээс шалтгаалж 618 хавтас, 154,204 хуудастай 9 яллагдагч, 2595 хохирогч, 1737 иргэний хариуцагчтай уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

Шүүх хэрвээ эхний байдлаар хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй болох, хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломжгүй, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хэрхэн хуваан хариуцуулах нь тодорхойгүй зэрэг сөрөг үр дагавартай юм байна.

"Бэлтэс мөрөн" -гийн мөнгө өсгөж өгдөг гэх үйл ажиллагаанд татагдаж орсон иргэдийн амьдрал зарим нь бүр орвонгоороо эргэсэн. Хүүхдийнхээ хуримаа хийх гэж байсан 100 сая төгрөгийг, хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, цалингийн зээл авч тэр ч бүүхэл гэр бүл бие биенээсээ нууцаар эд хөрөнгөөрөө дэнчин тавьж ийш орсон байдаг.

Гэвч жил гаруй хугацаанд асуудлаа тээж, хуулийн байгууллагаас итгэл найдвар горилж байсан хохирогчдын хүлээлт ийнхүү талаар өнгөрөв. Хуулийн байгууллага ч тэдэнд хуумгай ханджээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шунал ихэдвэл шулам болноо гэж

Зочин
Зочин

хөнгөн аргаар мөнгө олох гэж.....

Зочин
Зочин

татвар төлөгчдиин мөнгөнд бүү шуналтаарай

Зулаа
Зулаа

Мөнгөө өгөөд алдсан бол хохирогч. Нэг удаа ч хамаагүй өсгөөд авчихсан бол хамтрагч болох биз!

Зочин
Зочин

Хохирогч гээд байгаа хүмүүсийн л сонголт шүү дээ, хийсэн үйлдлээ хариуцаж сурах хэрэгтэй, төр засаг, бас татвар төлөгчид үүнд чинь буруугүй шүү.

Зочин
Зочин

negdeed temtsehgui bol ta nariin hohi bolood ungurnu. gert ni ochood hevtchih.

Зочин
Зочин

Тэгээд зөв биш үү. Буцаж бүх хохиргчийг хамруулах гэсэн байна. Энэ чигээрээ шүүхэдвэл зарим хохирогч эрхэ хамгаалуулжчадахгүйгадна нь үлдэх гээд байна гэсэн байна. Хүнийгнэг зүйлээр 2 да яллаж болдогүй учраас дахин шүүх боломгүй учраас орогүй хохирочдо орулахаар буцааж гэж ойлголоо.

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Тэнэгүүд хохь чинь мөнгө зүгээр ургах уу

Naran
Naran

Xoxi n vnegvi vm xylganii xabxamd bdag kk lyibarchidiig shorond xataa.xørengiig n xyraa daa

Зочин
Зочин

Хөвсгөлийнхөн ийм тэнэг юм уу, эсвэл сэтгэцийн асуудал бна

Zochin
Zochin

Hohi chin muu shunaliin tulamnuud

Зочин
Зочин

Хохирсон гарууд нь аргагүй л луйвардуулж бхдаа таарсан малнууд бнашд инээд хүргэчлээ

Холбоотой мэдээ

Back to top button