ДЭЛХИЙ

Бан Ги Мун дахин ирж, тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдлыг чухалчилна

Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мунтай БНСУ-д айлчлахдаа уулзсан. Тэрхүү уулзалтын талаар Л.Оюун-Эрдэнэ жиргэхдээ Бан Ги Муныг зургаадугаар сард Монголд айлчилна гэж бичсэн билээ. Тэгвэл НҮБ-ын найм дахь Нарийн бичгийн дарга тэрбээр ирэх долоо хоногийн даваа гарагт (2023.06.12) манай улсад ирэх юм.

Бан Ги Мун өмнө нь гурван удаа манай оронд ирсэн удаатай. 2006 онд тэрбээр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монголд айлчилж байсан. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа нэг удаа, хамгийн сүүлд 2019 онд айлчлал хийжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга алба байхдаа тэрбээр 2009 оны долоодугаар сарын 26-аас 28-ний хооронд Монголд ирж төрийн томоохон албан тушаалтнуудтай уулзалт хийсэн юм. Бан Ги Мун тухайн айлчлалаараа энхийг сахиулагч цэргүүдэд талархсанаа илэрхийлж цаг уурын өөрчлөлт Монголд ямар нөлөө үзүүлж байгааг харсан билээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр цаг уурын өөрчлөлтийн асуудал дээр “Бидэнд алдах цаг байхгүй. Яг одооноос эхлэн арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Харин 2019 онд Бан Ги Мун наймдугаар сарын 19-өөс 21-ний хооронд “Boao Asian Forum”-д оролцохоор Монголд айлчилсан. Тэрхүү чуулганы зорилго нь Монгол Улсад хөгжлийн бодлогоо бүс нутгийн бодлоготой уялдуулахад оюуны дэмжлэг үзүүлж, “Бүс ба Зам”-ын тогтвортой, байгальд ээлтэй хамтын ажиллагааг орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй болгоход оршино хэмээн “AkiPress” сайт тухайн үедээ мэдээлж байжээ. Харин ирэх даваа гарагт (2023.06.12) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” нэртэй уулзалтад тэрбээр оролцоно.

Эх сурвалж: AkiPress,press.un.org

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-06-10 21:53

ЭНЭ ЭЭБЭЭ ЭНЭ НӨХӨР ГЭЭД ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ СУУЧИХАЖ БОДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА ...

Холбоотой мэдээ

Back to top button