Нийгэм мэдээ

БНХАУ-ын байлдагч онгоц Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрлээ

Лхагва гарагт (2023.06.07) БНХАУ-ын 37 байлдагч онгоц Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн байна. Сүүлийн гурван жилийн турш БНХАУ-ын Агаарын хүчин Тайванийн ойролцоо байлдагч онгоцнуудаа нисгэх нь ихэссэн.

Тус арлын орныг БНХАУ эх газрын Хятадтай нэг гэж үздэг билээ.

Тайванийн Батлан хамгаалах яам өчигдөр мэдээлснээр лхагва гарагийн (2023.06.07) үүрээр 05:00 минутын орчим 37 ширхэг J-11, J-16 болно цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай H-6 бөмбөгдөгч онгоц агаарын хамгаалалтын бүсийн баруун өмнөд хэсэгт нэвтэрчээ.

Тэдгээр онгоцны хариуд Тайвань газар дээр суурилсан пуужингийн системээ идэвхжүүлж өөрсдийн байлдагч онгоцоо нисгэсэн байна. БНХАУ лхагва гарагт (2023.06.07) ОХУ-тай хамтарсан агаарын хүчний сургуулилтаа Номхон далайн баруун хэсэгт гүйцэтгэж дууссан юм.

Үүнтэй холбогдуулан Японы зэвсэгт хүчин бэлэн байдал зарласан аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button