Нийгэм мэдээ

Ипотекийн зээлээс банкууд 1 хувь суутгадгийг шүүх буруутгалаа

Ипотекийн зээлийн шимтгэл 1% үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр ШӨХТГ яллаа.

"Хоёр цагийн турш банкуудтай мэтгэлцсэн. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр. Өмгөөлөгч нартаа баярлалаа" гэж ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мэдээллээ.

Иргэн арилжааны банкнаас 20 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 200 мянган төгрөгийг суутгуулдаг. Үүнийг л ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.

Гэвч банкнуудын зүгээс шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон учир ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд хандаж, ялжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
злчин
злчин

манай шүүх гэж завхарсан газар байна

Зочин
Зочин

Шүүх зөв шийджээ.Зээлээс хүү авна .Зээлээсээ дахин ажиллагааны зардал гэж нэг хувь авдаг нь буруу шүү дээ. Хүүгээрээ ашиг олдог байж бас дахин өөрсдөө дур мэдэн 1%ийн хүү тооцно гэж ямар юм байх билээ дээ.Луйвар юм.Харин ч бага торгожээ .ШӨХТГ газарт бас зөв шийдвэр гаргасан шүүхэд баярлалаа.

Холбоотой мэдээ

Back to top button