ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

Хар салхи, хэт халалтад бооцоо тавьсан нефть нийлүүлэгчид

Түүхий нефтийн олборлолт 2021 оны наймдугаар сараас хойших түүхэн доод хэмжээнд хүрлээ. Саудын Арабын нийлүүлэлтийн бууралт, Казахстан, Нигери дэх тасалдал гэх мэт асуудал нь "ОПЕК+"-ийн олборлолтыг сард нэг сар баррелиар бууруулахад нөлөө үзүүлэв.

"ОПЕК+"-ийг даргалагч Саудын Араб цар тахлын улмаас их хэмжээний алдагдалтай ажилласан тул алдагдлаа нөхөхийн тулд нийлүүлэлтээ багасгаж, үнэ өсгөх арга замыг сонгосон юм.

"ОПЕК+"-ийн 13 гишүүн орон өдөрт 27.34 сая баррель олборлосон бол ОХУ болон бусад найман холбоотон 13.06 сая баррель буюу өдөрт 40.40 сая баррель олборлосон байна. Энэ нь тахлын үед хэрэгжүүлсэн томоохон таналтууд арилаагүй байсан 2021 оны наймдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болоод байгаа нь энэ юм.

Гэсэн хэдий ч ОХУ Украин хоорондын мөргөлдөөний дараа Брент маркийн нефтийн үнэ баррель нь 130 ам.долларт хүрч, өсөлтийг харуулж байсан үе саяхан. Хоёр улсын мөргөлдөөнөөс болж шатахууны үнэ дээд цэгтээ хүрч, дэлхий дахиныг сандаргасан билээ.

Товчоор бол шатахууны үнэ цаашид ч өсөх эрсдэл хэрэглэгчдийн хувьд асуудал болж буй бол "ОПЕК+"-ийн хувьд давуу тал болно гэсэн үг. Тиймээс ч нефть нийлүүлэгчид хэт халалт хийгээд хар салхинд хэдийн бооцоо тавиад эхэлсэн бололтой.

Хэрэв Атлантын далайн хэт халалт хийгээд Мексикийн булан руу хар салхи дэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг доголдуулах аваас газрын тосны үнэ цаашид өсөхөөс өөр гарцгүй болно гэдгийг хөрөнгө оруулагчид болон шинжээчид үзэж байна.

Атлантын далайн ус сүүлийн 120 мянган жилийн хамгийн өндөр температурт хүрч, шуурганы эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул нийлүүлэгчид цаг агаарт ихэд анхаарлаа хандуулж буй нь энэ юм.

Тодруулбал, долоодугаар сард АНУ-ын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ жилийн шуурганы тоог нэмж зарласан хэдий ч далайн температур нэмэгдэж, Эль Ниногийн цаг агаарын төлөв байдал тодорхойгүй байгаа гэх мэт асуудал цаашид шатахууны үнэ хэрхэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээж буй.

Хар салхины улирлаар хамгийн их хохирох улсын нэг бол АНУ юм. Тус улсын газрын тос боловсруулах хүчин чадлын тал хувь нь Мексикийн буланд байрладаг. Тиймээс ч хар салхи тус хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг гэмтээх эрсдэлтэй тул шуурга өнгөртөл үйлдвэрүүдийг түр хугацаагаар хаах магадлалтай. Энэ нь шатахууны үнийг өсгөх магадлалтай хэмээн үзэж буй гол шалтгаан юм.

Түүнчлэн энэ бүхний дундуур Венесуэль болон Иран дахь үйлдвэрлэл нэмэгдсэн.

Судалгаагаар Ираны олборлолт 2018 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд буюу өдөрт 2.76 сая баррель болсон байна.

Харин Венесуэлийнх 2019 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд буюу 810 мянган баррельд хүрсэн юм.

Мөн ОХУ-ын олборлолт энэ сард өдөрт 9.42 сая баррель байгаа нь тогтвортой үзүүлэлт билээ. Энэ нь дайны эхэн үед шинжээчдийн таамаглаж байснаас өндөр гаралт юм. Оросын талаас цаашид үнээ өсгөхийн тулд энэ сард 500, ирэх сард 300 мянган баррель болгож бууруулах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button