НИЙГЭМ

Хараа голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газарт буюу аймгийн төвөөс урагш долоо км-ын зайтай орших Хараа голоос өчигдөр /2019.10.30/ эрэгтэй хүний цогцос олджээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 13:20 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт очиж ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. Талийгаач 40 гаруй настай нэгэн байсан ба овог нэр, харьяаллыг хараахан тогтоогоогүй байна.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button