Нийгмийн

Төрсөн эгч рүүгээ тогоотой халуун хоол цацжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн эгч дүүс нийлэн архидан согтуурснаас үүдэн, нэгэн рүүгээ тогоотой буцалж байсан хоол цацсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус эгч дүүс архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар муудалцахдаа дүү нь тогоотой хоолоо авч эгч рүүгээ цацсан гэлээ.  Одоо эгч нь эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бол дүүд нь цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ мэт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шил шилээ даран гарсаар байгаа бөгөөд цагдаагийн байгууллагааас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд очдог тул иргэдийг цаг алдалгүй дуудлага мэдээлэл өгч байхыг сануулж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button