УЛС ТӨР

С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээ хойшлуулав

Чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаанаар элчин сайд нарыг болон НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийг томилсон. Үргэлжлүүлэн СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Учир нь Монгол улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг олон нийт хэлж, СЗХ-ны дарга С.Даваасүрэн ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Харин  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөлөх тухай хүсэлтээ гаргасан юм.

Харин дөнгөж сая гишүүд үгээ хэлж, асуулт тавьснаар хэлэлцэж буй асуудлын эзэд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг байлцуулах шаардлагатай гэж үзлээ. Иймд МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авч, ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button