Нийгмийн

Түүхий нүүрс түлээд угаартсан хэрэг гарчээ

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд түүхий нүүрс түлээд угаартсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Дулаанхан тосгоны Гуравдугаар хэсэгт оршин суух хоёр иргэн ахуйн нөхцөлд түүхий нүүрс түлэх үедээ угаарын хийнд хордсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар дуудлага мэдээлэл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт ирснээр хамтран үзлэг шалгалт хийж, тосгоны эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг тусламж үзүүлсний дараагаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг зайлшгүй шалгаж түлшийг зөв ашиглахыг сэрэмжлүүлж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-20 07:53

Thyroxine Online No Prescription Comprar Propecia Finasteride [url=http://cialibuy.com]where to buy cialis online safely[/url] Finasteride

MatFuse
MatFuse
2020-02-04 16:32

Cialis Ou L'Acheter http://buycialisuss.com - Buy Cialis Pulmicort Overseas Pharmacy Cialis Cialis Vente Libre Pharmacie France

Холбоотой мэдээ

Back to top button