НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Д.Дашдэлгэр: 25 жил мөрөөдсөн Шаазангийн үйлдвэрээ байгуулах гэж байгаа бүхнээ зарсан

Зохион бүтээгч Халиуны Дагвадорж санаачлан хөөцөлдсөөр 1955 онд Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн харьяанд Шаазангийн артель анх байгуулан, удалгүй дотоодын бэлэг дурсгал, өргөн хэрэглээний хэрэгцээг бүрэн хангахын сацуу Япон, Куба, Унгар зэрэг улсуудад экспортын бүтээгдэхүүн гаргадаг болов. Гэвч 1995 онд татан буугдаж, үйлдвэрт ажиллаж байсан 300 гаруй ажилтан ахин мэргэжлээрээ ажиллах боломжгүйд хүрчээ.

Тэр л үйлдвэрт эд эс нь болж явсан нэгэн эрхэм 20 гаруй жил шаазан ваарны үйлдвэрээ зүүдэлж, бодож, мөрөөдөж явсаар бүх эд хөрөнгө зарж борлуулан, 2019 онд үйлдвэрийн хаалгаа нээлээ. Одоо энд хуучин шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан настнууд ирэхдээ түүний адил “Шаазан дээрээ зурж байна гэж олон ч жил зүүдэлсэн дээ” гэсээр ирдэг тухай үйлдвэрийн захирал Д.Дашдэлгэр ярив. Нас дээр гарсан тул удаан сууж болохгүй ч “Сурсан минь л энэ юм” гэсээр шаазандаа “шигдэж” суучихаад босдоггүй гэнэ.

Үйлдвэрийн байр

Шаазангийн үйлдвэр Налайхын ойролцоо сүндэрлэн босчээ. Ойр орчимд эл хуль, уран бүтээлчид бүтээлээ хийхэд тохирсон нам гүм. Хашаандаа нохойн үүр, тахиан байр барьж, зундаа ногоо тариалах хүлэмж байгуулсан нь тэднийг огт зүгээр суудаггүйг илтгэх мэт. Үйлдвэр дотроо цэвэр цэмцгэр, саруулхан бөгөөд ажилтнууд нь байрлаж ажиллана. Удаан хугацаагаар нэг ажлаа тасралтгүй хийдэг тул залуус нь байсхийгээд л биеийн чилээгээ гаргахаар гадаа сагс тоглоно. Удалгүй орж ирээд ажлаа хийнэ. Арай ахмад ажилчид нь хуучин шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай тул тэр бүр чилдэггүй, “Сурсан ажлыг сураар боохгүй, ажлаа л хийж байвал жаргалтай” гэх нь сайхан. Орой амрах цаг болсон ч тэд ажлаа дуусгадаггүй, хийсээр л байдаг тухай ч үйлдвэрийн захирал хуучлав.

Ингээд бид юуны өмнө шаазан бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэдэг явцтай танилцлаа.  

НЭГ. ХЭВ – ЗАГВАРАА ГАРГАХ

Зургийн талбайр: Гаргасан байгаа хэвэнд цутгаж байна

ХОЁР. ЦУТГАХ

ГУРАВ. ЗААДАС ЦЭВЭРЛЭЖ, УГААХ

Зургийн тайлбар: Дээрх бүтээгдэхүүний ирмэг, заадсуудын илүү гарсан хэсгүүдийг үрж, цэвэрлэх, угаана

ДӨРӨВ. ПААЛАНДАХ

Зургийн тайлбар: Угааж цэвэрлэсэн бүтээгдэхүүнийг пааландахад бэлэн болсон байна

ТАВ. ШАТААХ

Зургийн тайлбар: Пааландаж бэлэн болсон шаазан бүтээгдэхүүн

ЗУРГАА. БУДАХ

“ Монгол өв шаазан” компанийн захирал Д.Дашдэлгэр:

ШААЗАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХСАН ГЭСЭН БОДОЛТОЙ 20, 30 ЖИЛИЙГ АРДАА ҮДСЭН

-Шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс нийлэн шинэ үйлдвэр байгуулж буй тухай мэдээ долоо, найман сарын өмнөөс л дуулдаж байсан. Гэвч үйлдвэрлэлээ эхлүүлээд хоёр сар гаруйн хугацаа л өнгөрч байгаа гэлээ. Үйлдвэрээ хэзээнээс хэрхэн эхэлсэн тухай яриагаа эхлэх үү?

-Би 1986 онд “Монгол шаазан” компанид цэргээс халагдаж ирсэн даруйдаа зураачаар орж ажиллаж байлаа. Тухайн үед үйлдвэр маань “Чаминг хийцийн тасаг” гэж тав зургаан хүнтэй тасаг байгуулан ажиллах болов. Чамин хийцтэй ваар сав зэргийг хийдэг байж шүү дээ. Тэнд ажиллаж байхдаа би шаазан хийх шат дамжлагуудыг ерөнхийд нь багцаалж, суралцсан. Шаазан гэдэг нарийн технологитой эд шүү дээ. Цутгуурчин цутгуурчнаа л хийнэ, галлагч зуухны оператороо, угаагч угаах ажлаа л хийнэ. Би шаазангийнхаа үйлдвэрээс 1993 оны үед гарч, үйлдвэр 1995 оны үед хаалгаа барьсан. Түүнээс хойш шаазангийн үйлдвэр байгуулахсан гэсэн бодолтой 20, 30 жилийг ардаа үдэж. Монголд шаазангийн үйлдвэр байгаасай гэж бодсоор, явсаар одоогоос дөрвөн жилийн өмнө энэ хоосон нэг га газрыг Баянзүрх дүүргийн хорооноос авсан. Эндээ анхнаасаа л шаазангийнхаа үйлдвэрийг барина гэсэн чин хүсэлтэй. Ингээд барилга байшингаа барьж эхлүүлээд, хоёр сарын өмнөөс л яг үйлдвэрлэлээ жигдрүүлээд байна.

-Үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг та хэрхэн шийдсэн бэ? Энэ дөрвөн жилийн хугацаанд өөрөө л болгож явав уу?

-Би өмнө нь барилгын компани ажиллуулдаг, Цонжин болдогийн ойролцоо амралтын газар эрхэлдэг байлаа. Тэр бүхнийгээ бүгдийг нь зарж, өөрт байгаа хөрөнгөө шаазангийн үйлдвэр байгуулахад л зориулъя гэж шийдсэн. Улсаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа авсан зүйлгүй. Тухайлбал, ЖДҮХС-аас хүртэх юм надад байхгүй шүү дээ. Ингээд өөрийн хөрөнгөөр БНХАУ-аас тоног төхөөрөмжүүд худалдан авч, тэндээс мэргэжилтнүүд урьж авч ирэн бүх тохиргоо заавруудыг албан байдлаар хийлгэж авсан. Монголд яг газан ийм зуух хийх, тохируулах мэргэжилтэн байхгүй шүү дээ.

-Шаазангийн урлаг таны сэтгэлд ямар дурсамж, ул мөр үлдээсэн учраас та энэ олон жил сэтгэлдээ тээж, ажил хэрэг болгож байгаа юм бэ?

-Улс орон бүр шаазангийн урлагийн үйлдвэртэй. Монголд социалмзмын үед Х.Дагвадорж гэж хүн энэ шаазангийн урлагийг анх эхлүүлж байсан түүхтэй. Х.Чойболсон Х.Дагвадоржид тусласнаар анхны шаазангийн артель байгуулагдаж байсан гэдэг. Тухайн үед ийм ч зуух байсангүй, тоосго шатаадаг “Бааюу” гэх нүүрсээр ажилладаг зуух байж. Х.Дагвадорж ламтан шашны номноос шаазангийн орц нормыг олж, Монголд байгаа материалуудыг нь судлаад, туршиж үзэж. Гэтэл Х.Чойбалсан “Манайх уух цайны аягатай боллоо” гэж тухайн үед хэлж байсан гэдэг. Ингэж л манайд шаазангийн түүх эхэлж дээ. Ийнхүү манайд Герман тоног төхөөрөмжтэй, германы хөрөнгө оруулалттай шаазангийн үйлдвэр Баянгол рестораны хажууд байснаа ардчилал гарч, том том үйлдвэрүүд дампуурч, хувьчлагдахад шаазангийн үйлдвэр ч мөн хаалгаа барьсан. Ингээд шаазангийн үйлдвэр ч жишгийн дагуу үгүй болж, хүний гар дээр тавих үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ч үгүйрч, өмнө нь үйлдвэрлэгдсэн зарим бүтээгдэхүүний үнэ “хаданд гарсан”. Эмээлтэй морь гэхэд л 200 мянган төгрөг, эхнэр нөхрийн загвар 2 сая төгрөгөөр худалдаалагдаж байхыг би харсан. Харин одоо манай “Монгол өв шаазан” үндэснийхээ үйлдвэрлэлийг үргэлжлүүлнэ. Өв гэдэг нь өв уламжлалаа өвөлж байна гэсэн үг шүү дээ. Гадна дотны улс ирэхэд манайх үндэснийхээ шаазантай л байх ёстой.

АНХНААСАА ШИНЭ ЗАГВАРУУД СОНГООД ХИЙЖ ЭХЭЛБЭЛ ХҮМҮҮС “ӨӨ ЭНЭ ХУЖААГААС ОРУУЛААД ИРЖ”  Л ГЭЖ ОЙЛГОНО

-Мэдээж үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангах алсын хараатай ажиллаж байгаа байх. Гэвч анхныхаа загваруудыг хуучинд байсан, хүмүүсийн дурсамжийг сэргээх загваруудыг сонгон сэргээхээр бодож хийв үү?

-Яг тийм. Нөгөө Энх-Амгалан хаан, эмээлтэй морь, хаан хатан нарыг хийж байна. Хэрэв анхнаасаа шинэ загварууд сонгоод хийж эхэлбэл хүмүүс “Өө энэ хужаагаас оруулаад ирж”  л гэж ойлгоно. Хэрэв яг л хуучны шаазангууд худалдаанд гараад эхэлбэл “Ээж, аав иймийг авч байсан, манай авдар дээр энэ байсан” гээд л дурсана шүү дээ. Бүр Өвөрмонголчууд ч одоо надаас сураглаж эхэлсэн. Тухайн үед манай эмээлтэй морь Өвөрмонгол руу их гардаг байж. Ээж аав нь авдар дээрээ тавьдаг байсан гээд эмээлтэй морийг худалдаанд гарахаас нь өмнө захиалж авлаа. Тувагаас мөн захиалга авч хийсэн. Яваандаа загвараа сайжруулалгүй яахав. Яг л энэ хуучин загвараа хийгээд байвал юу болох билээ, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн загваруудаа ч гаргана. Байгууллагын захиалга, баяр ёслол, ойд зориулсан бүтээгдэхүүнээ ч гаргана. Хуучин Спортын төв ордон л гэхэд байнга л манайхаас цомоо захиалан хийлгэдэг байлаа. Одоо л цом гэдэг чинь бэлэн болчихоод байгаа юм. Вааран дээр спортынхоо дүрслэлийг зуруулаад л, үгээ бичүүлээд л авдаг байж. Энэ мэтээр хэрэгцээнд ч тааруулан үйлдвэрлэлээ эрхэлнэ.

-Хэрэгцээ гэснээс танай зуух нэг шатаахдаа 1000 гаруй бүтээгдэхүүн гаргадаг гэсэн. Цаашид өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу? Тухайлбал, аяга, таваг, ваар сав гэх мэт...

-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ ээ. Гэхдээ нэг асуудал бий. БНХАУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүн маш их импортлогддог тул үнийн хувьд асуудалтай. Үндэсний гэдэг утгаараа чамин юм хийхэд болно. Яг өргөн хэрэглээ гэхээр зах зээл жаахан муу. Манай зах зээл тийм ч том биш шүү дээ. Гэхдээ зах зээл бага ч гэсэн социализмын үеийн үйлдвэр маань 300 хүнтэй ажиллаад л байдаг байж. Учир нь БНХАУ-аас бараа орж ирдэггүй, дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө л хангадаг байсан үе.

-БНХАУ-аас орж ирдэг шаазан бүтээгдэхүүний хээ хуар хэвлэмэл буюу 100 хувь машинаар үйлдвэрлэсэн байдаг. Танай үйлдвэрийн хувьд бүх ажиллагаа гар аргаар учир үнийн хувьд ч өндөр тогтох болов уу. Үүнийгээ дагаад чанар нь ч илүү байх уу?

-Тэгэлгүй яахав. Дээр үед Хятад аяганд цай уух, Монгол шаазан аяганд цай уух ялгаатай байлаа шүү дээ. Монгол шаазан аяганд цай уувал гар халдаггүй гэх яриаг та бүхэн өмнө сонсож л байсан болов уу. Жаахан зузаан талдаа хийдэг тул хагарах, цуурахаас эхлээд чанартай, дээр нь аяга бүр дээр тусгайлан зурдаг ганц хувь зурагтай гэдгээрээ онцлогтой.

ШӨНӨДӨӨ ШААЗАНГАА ЗУРЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛДЭГ, ТИЙМ Л ХҮМҮҮС ИРНЭ

-Танайхыг 2-3 орон руу бүтээгдэхүүнээ экспортлодог гэх мэдээлэл олон нийтийн дунд бий. Энэ үнэн үү?

-Яг экспорт бишээ. Хүмүүсийнхээ захиалгаар л гаргаж байгаа. Яваандаа л тэр ажил руу орно доо.

-Одоо бүтээгдэхүүнийг хотын төвөөр худалдаалж эхэлсэн үү?

-Одоогоор нэрийн дэлгүүргүй байна. Хүргэлтээр л жаал жуул бүтээгдэхүүнээ гаргаж байна. Яваандаа үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмнэ. Одоо зураачид маань жигдрээд хоёрхон сар л болж байна. Загвараа ч өөрчилж, нэрийн дэлгүүрээ нээнэ гээд санаа их бий. Үйлдвэрийнхээ үнээр л хэрэглэгчдэдээ хүргэмээр байна. Хүний гар дамжихаар хэдэн төгрөг заавал нэмэгдээд, хөөрөгдөөд байдаг. Эмээлтэй морийг худалдаалах үйлдвэрийн үнэ 20 мянган төгрөг байхад, хүний гар дамжихаараа л 25-30 мянга болоод нэмэгдчихдэг. Хүмүүст таван төгрөг нь ч хаа юм.

-Танай үйлдвэрт хуучин шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан хэд хэдэн хүн ажиллаж байгаа юм билээ. Тэд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй энэ олон жилийг үдээд, эцэст нь эргээд шаазангаа хийж эхлэхэд ямар байгаа тухай сэтгэгдлээ тантай хуваалцаж байв уу?

-Тэд шаазангаа хийж байна гэж зүүдэлж явсан улс шүү дээ. Хэрэв энэ үйлдвэр байхгүй бол тэр хэвээр л дуусна. Тэтгэвэртээ гарсан улс гэнэтхэн л шаазангийнх нь үйлдвэр байгуулагдлаа гэхээр шал өөр, урам зоригтой ирж ажиллаж байгаа юм. 60 гарчихсан хүн хүртэл бий. Настай гэж өөрийгөө голохгүй, өглөө 07 цагаас оройн 10 цаг хүртэл өөрийнхөө дураар ажиллана. Бямбаа, Болдоо хоёр хуучин шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан. Манай хуучин үйлдвэрийн дарга байсан Дашзэвэг гуай хүртэл хааяа ирж ажиллаж, “хорхойгоо дарчна”. Манайд зураач байсан Чойжилсүрэн гуай гэж 70 настай хөгшин ирж, шаазан дээрээ зураг зурж сууж байгаад явна. Бие нь тааруу учир удаан суулгаж болохгүй, өөрөө харин суух гээд л байна. Аргагүй шүү дээ, шөнөдөө шаазангаа зурж байна гэж зүүдэлдэг, тийм л хүмүүс юм. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан 300 гаруй хүн бий. Нас залуу байсан нь би. Миний доор 20-н хэдэн настай ганц нэгхэн залуу бий. Хэрэв бид л одоо ахмадуудаасаа сурсан урлалаа одоо байгаа залуу үедээ өвлөж өгөхгүй бол монгол шаазангийн урлал биднээр тасарна.

-Нээрэн тийм. Та бүхэн л өвлүүлэхгүй бол залуу үе маань бүхнийг эхнээс нь хийж, суралцах нь.

-Тэгж л бодож ганц нэг залуу хүүхэд үйлдвэртээ авч ирсэн. Тэд цутгуур гэж юу байдаг, зузаан нимгэнийг нь ингэж тохируулдаг юм, хийтэй, хийгүй яаж гаргах вэ, шавраа яаж тааруулах юм, яаж хэв гаргах вэ, яаж ажлын модель гаргах вэ, яавал олшруулах вэ, тосоо яаж найруулах юм, лакаа хэрхэн тавих юм гээд арга ажиллагаа ихтэй, зүгээр нэг хүн ирээд хийчих ажил биш. Зурахад хүртэл будгаа өтгөн шингэнийг ингэж тааруулна, бийрээ ийм хэлбэртэй байлгана, будгаа ингэж шүүнэ гээд л а үсгээс нь заадаг нарийн ажил.

АНУ-ААС ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫГ ОЛОН ТООГООР ХИЙЛГЭХ ЗАХИАЛГА ИРСЭН

-Шаазангийн үйлдвэрт цэргээс халагдаад анх очиж байхад ямар орчин таныг угтаж, ямар томоохон “аппарат” хэрхэн ажиллаж байсан тухай дурсамжаа та хуваалцаач? Та бүхний хийсэн бүтээл айл бүрийн хойморт, бурхных нь хажууд “залардаг” байсан үе шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Би ч 22 настай л байсан болов уу. Зураачаар ирэхдээ дагалдан хийж ажлын гараагаа эхэлж байлаа. Сар гаруй хугацаанд дагалдан хийж байгаад шилдэгдэж үлдээд ажил эхэлсэн. Энэ нэг сар гаруйн хугацаанд мэргэжилдээ 100 хувь дурласан. Дурлаж чадахгүй бол ажил хийнэ гэж юу байхав, хүчээр хийнэ гэж үгүй. Би чинь мэргэжлийнх нь сургуулийг төгсөөгүй. Харин манай үйлдвэрийн ихэнх ажилчид Герман улсад шаазангийн анги төгсөж ирсэн хүмүүс байлаа шүү дээ. Миний эхнэр харин Украин улсад Шаазангийн технологийн сургуульд яг мэргэжлээр нь төгсөж ирсэн. Ер нь миний гэр бүл шаазантай амьдралаараа ямар нэгэн байдлаар холбогдсон улс бий. Би шаазангийн үйлдвэрээсээ л эхнэрээ “олж” авсан, амьдрал минь ч шаазангийн үйлдвэрээс эхэлсэн. Одоо ч шаазантайгаа л холбоотой явна даа.

Нээрэн, одоо ч айлд ороод тухайн үеийн шаазангийн үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн байвал “Хүүе, хэний зурсан хийц байна” гээд л харна шүү дээ. Аан, тэрний зурсан нь байна гээд мэдэх нь ч бий. Шаазангийн үйлдвэрт үе үеийн олон зураач бий. Ажиллаж байх хугацаанд орж гарсаар олон зураач ажилласан тул бүгдийг нь тэр бүр мэдэхгүй. Шаазангийн загварууд ч үе үеийн зохион бүтээгчдийн ажил. Аргайсүх, Энхболд, Гансүх, Чимэд-Очир, Доржжанцав гээд олон сайхан зохион бүтээгчдийг санаж байна.

-Тухайн үед айл бүрт шаазан байсан гэхээр “мода” болж байж шүү дээ. Тэр хэрээрээ борлуулалт ч сайн байсан болов уу?

-Аргагүй дээ, сонголт байгаагүй хойно. Хар мянгаар нь үйлдвэрлээд “шахаад” л явчихдаг байсан болов уу. Гадны улс орнуудаас бэлэг дурсгал, шаазан бүтээгдэхүүн орж ирэх биш. Яг л үндэснийхээ үйлдвэрлэлээ худалдан авч, түүгээрээ баяр ёслолоо аргалан өнгөрүүлж, бэлэглэж байлаа. Одоо Хятадаас замбараагүй орж ирж байна шүү дээ. Бэлэг дурсгалын зах зээлийн 70 гаруй хувийг Хятад бараа эзэлж байгаа. Монгол бараа гэхээр арьсан дээрх зураг, модон хүүхэлдэй, арьс ширэн бүс, эсгий углааш зэрэг бий.

-Танай бүтээгдэхүүнийг худалдан авъя гэвэл утасны дугаараар тань л холбогдох уу?

-Тиймээ. Яваандаа өөрийн нэг дэлгүүртэй болж, захиалгаа ч тэндээ авна. Үйлдвэр маань арай л зайтай болчхоод байгаа юм. Гэхдээ сав баглаа боодлоо ч сайжруулах шаардлага бий. Нөгөөтэйгүүр, юуг нь ч нуух билээ, борлуулалтаа хийхгүй бол мөнгөний асуудал жаахан хүнд байгаа. Яваандаа зээл хөөцөлдөх бодол байна. Гэвч банкууд дор хаяж 6-7 сар үйл ажиллагаагаа явуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна. Ингээд гацчихаад л, аргалаад яваад байгаа. Гэхдээ “босно оо, босно”. Бэрхшээл байлгүй яахав.

-Хөрөнгө оруулалтын асуудлаас өөр ямар бэрхшээл танд тулгарч байна вэ?

-АНУ-аас Өндөр гэгээн Занабазарыг захиалгаар хийлгэе гэхэд зураачгүй болчихож байгаа юм. Саяханаас л зураачид маань жигдэрч байна. Гэвч өмнөх ажлуудаа барахгүй, хүн хүчний хүрэлцээ муу. Мэдээж боломжтой болох үедээ үйлдвэрийн хүчин чадлыг томруулж, боловсон хүчний тоогоо ч нэмэлгүй яахав. Гайгүй дээ, болно доо.

-Та ч нэг хэсэгтээ ашиг үзэхгүй нь дээ?

-Үзэхгүй үзэхгүй. Эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэхдээ болно доо. Дунд нь хөл алдчихгүйхэн гүйж байх хэрэгтэй. Хорин хэдэн жил мөрөөдсөн ажлаа хийж байгаа болохоор зоригтой л байх чухал. Хэдэн хүнтэйгээ тааваараа сайхан ажлаад л, загвараа гаргаад л, цэвэрхэн саруулхан сайхан орчноо хэвээр хадагалаад л явж байхад болно доо. Энэ үйлдвэрийнхээ бүх юмыг бий өөрөө хийсэн шүү дээ. Барилгаа хүртэл өөрөө барьсан. Ингэхдээ ажилтнууддаа аль болох тав тухтай байлгахаар хийж гүйцэтгэсэн дээ.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
#MongolMade
#MongolMade
2019-11-11 10:50

Undesnii uildverlel ehluulsen tand bayar hurgie. Mash ireeduitei durtai ajilaa hiij baigaagaar n baharhaj bn.

Ta borluulaltiin suvgaa hurdan urgujuuleerei. Daraah gazruudaar tugeevel bolno doo. Harin ter gazruud n 15%-s deesh une nemehgui baimaar bn.
1. Tavan Bogd-n Galeria Ulaanbaatar delguuriin souvenir delguur
2. Souvenir House 8 salbar delguuruud
3. Ulsiin ih delguur
4. Niseh ongotsnii buudliin DUTY FREE delguuruud

Sav baglaa boodol dr Finpack ... geh met companiudad handaad uzeerei.

Bi bas avmaar bnaa.
#MongolMade Amjilt husye!

Mundag yumaa
Mundag yumaa
2019-11-12 03:14

Amjiltiin deediig husie! chadlaaraa demjij hudalldan avagch bnaa! JDU sangiihan unshaasai!

зочин
зочин
2019-11-12 14:36

Нэг ч гэсэн үндэсний үйлдвэр сэргэсэн явд�##�д т�##�архаж байна. Таны болон танай хамт олонд амжилтын дээдийг хүсье.

зочин
зочин
2019-11-14 09:28

Баяр хүргэе хүүхэд насны дурсамжийг минь сэргээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн танд болон танай хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе.Бүтээгдэхүүнийг нь худ�##�дан авч байна аа.

Болор
Болор
2019-11-18 07:24

Яасан гоё вэ? Хүүхэд насны минь дурсамж нүднээ хөврөх шиг боллоо. Маш мундаг з�##�уу бна. ЖДҮ чид уншсаасай!!!

баяр хүргъе
баяр хүргъе
2019-11-18 09:13

Монгол улсын хөгжил үйлдвэр хөгжихөөс л эхлэнэ. 30 жил төр барилцсан МАН, АН - хувьчл�##� нэрээр бүх байсан үйлдвэрээ устгаж чадсан. АДАГЛААД м�##�ын түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрүүдээ шинээр байгуулах ёстойсон. ЭР зориг гаргасан ТАНД баярл�##�аа.

LesOrdiff
LesOrdiff
2020-01-16 04:53

Cialis Reliable Supplier [url=http://cialibuy.com]Cialis[/url] Keflex Swime Flu Viagra Versand Rezeptfrei

Зочин
Зочин
2020-01-17 09:34

Зандаахүүгийн Энхболд энэ үед баруун солгойгүй хувьд гаргасан жаахан ухаантай хүмүүн таарсан бол монголын улсын үндэсний хэрэглээг мэднэ дээ

гантулга
гантулга
2020-01-23 17:56

Эргүү чинь наадхаа хотод авчирч зараач ээ, дурак аа. Морь авмаар байна ш тээ. Шун�##�тай хүүр вэ? Н�##�айхаас яаж авах юм бэ, тэнэг юмуу хааш юм

Зочин
Зочин
2020-01-26 12:00

Хуучин ч гэсэн яах вэ монгол шаазан авах юмсан гээд захаар их явдаг байлаа Гэхдээ хүний хэрэглэж байсан гэхээр жаахан тийм байсан юм Харин о

MatFuse
MatFuse
2020-02-06 08:15

Priligy Lakemedel http://buyciallisonline.com/# - cialis price Keflex For Bronchitis Cialis Cialis Duree De Vie

EleoAbazy
EleoAbazy
2020-02-06 20:39

Pilule Xenical Prix http://abuycialisb.com - Buy Cialis Utilizzo Di Kamagra Buy Cialis Ventiline Without Rx

уншигч
уншигч
2020-03-02 18:05

mash ih bayarlalaa, tand bolon tanai hamt olond ajliin amjilt az hiimoriig husen eruue

аги
аги
2021-06-23 20:56

дэмжиж байна

Зочин
Зочин
2021-11-25 11:22

Тэр Энх-Амг�##�ан хаан гэдэг олон хүүхэд суулгасан шаазан хийхээ зогсоо! Монголыг 200 жил дарласан манжийн хааныг шүтүүлэх явуулга ш тээ

Хүрэлсүх жүжиглэжээ
Хүрэлсүх жүжиглэжээ
2022-02-01 17:05

ТА бүхэнд баярл�##�аа. Амжилт. Жинхэнэ монгол үндэсний нэг үйлдвэртэй боллоо. Чаддаг юмаа хийж байх ёстой. ХУУЧИН үйлдвэр хувьчилж авсан хүмүүс юу хийсэн юм вэ?

Зочин
Зочин
2022-02-16 20:41

Ёстой зөв ажил хийж байгаа хүн байна даа. Ийм л хүнд нэг тэрбум төгрөг зээлчихэд Монгол ус өөдөлнө үү гэхээс уруудахгүй шүү дээ. Нэг тэрбумаар нь өөрийн дэлгүүр, үйлдвэр, агуулах, борлуул�##�тын сүлжээ гээд л зөндөө зүйл хийж улс орноо шаазан эдлэлээр бүрэн хангаж чадах ажилсаг,бурханлаг з�##�уу байна даа. Баяр хүргэе, бас ажлын өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2022-02-16 21:09

Энэ үйлдвэр байхгүй болсон нь үхэж п�##�д орсон элбэгдоржийн ардчилсан нам, ардчиллынхны хийсэн асар олон гайны нэг нь шүү дээ. Ардчилсан намын олон байрнй нэгийг нь хурааж авч дотор нь байгаа үхээгрүүдийг �##�аад тэр байрыг нь энэ үйлдвэр үнэгүй өгөх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button