"Тавантолгой түлш" ХХК: Явган хүний зам дагуу борлуулалт хийдэг 410 цэг бий

"Тавантолгой түлш" ХХК-ийн шахмал түлш борлуулагч иргэд болон ААН-үүд явган хүний гарц, зам талбайг хааж борлуулалтаа хийдэг талаар иргэдийн санал гомдол тасрахгүй байна. Энэ талаар "Тавантолгой түлш" компанийн борлуулалт, хадгалалтын албаны дарга О.Мишээлээс тодруулахад "Явган хүний зам бол нийтийн эзэмшлийн талбай. Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны засаг дарга зөвшөөрөл өгдөг. Нийслэлийн хэмжээнд 200 мянган айл өрх 630 түлш борлуулах цэгээр үйлчлүүлдэг бөгөөд үүний 65 хувь нь зам дагуух борлуулалтаар үйлчлүүлдэг судалгаа гарсан.
Бидэнд Цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдол хүсэлт ирсэн. Иймээс зам талбай дээрх борлуулалтын цэгүүдэд анхаарал тавьж ажиллаж эхэлсэн" гэлээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам дээр зарж орчин бохирдуулах аа одоо болио хүн яавахад маш хүндрэлтэй маш бохир !!!!!!!!!!
Дугуй, гут�##� засвар, нүүрс түлээний хашааг автобусны буудлын ойролцоо байгуулах хэрэгтэй. Хот татвартай болох яасан бэ?Улаанбаатар хотын татвар орлогын 10%-иас доошгүй байж эрүүл орчин үүснэ дээ.