УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй тул хариуцлага тооцох боломжгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрийн өмчийг хувьдаа ашиглахыг хориглосон журмаа зөрчөөд байгаа асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. Харин мөрийтэй тоглох асуудал журамд тусгагдсан нь бий. Үүний дагуу  сануулга өгч байгаа. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт “албаны балаар хувийн юм бичиж болохгүй” гэдэг гарын үсэг зурсан тохиолдол бий.

Төрийн албан хаагч гэдэг сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа үйлчилгээ гэж ойлгож болно. Олон нийтийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байгаа гэсэн үг. Тиймээс хувь, хувьсгал хоёр заагтай байх ёстой. Гэхдээ манайд ийм журам, протокол байхгүй. Тиймээс одоо том хэмжээний нилээн зузаан бичиг баримт бэлтгэгдэж байна. Түүнд улс төрийн албан хаагч албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй, албаны машиныг амралтын өдөр унахыг хориглох заалт хөндөгдөнө. Тиймээс одоогоор албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй.

-Төрийн албаны тухрай хуульд албаны эд хөрөнгийг хувьдаа ашиглахыг хориглосон заалт бий. Албаны машиныг хувьдаа ашигласан хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу?

-Хариуцлага яригдана. Хөндөгдөж, яригдаж эхэлж байна гэдэг нь сайшаалтай. Тиймээс хуульчилж тусгана.

-УИХ-ын гишүүд казино тоглосон асуудал яригдсан. Ямар хүмүүс тоглосон гэдэг мэдээлэл байгаа вэ?

-Казино тоглосон байж болзошгүй мэдээллүүдийг ЦЕГ, ТЕГ-аас гаргаж үзсэн. Энэ бол нууц. Казино тоглохыг хориглосон журам гарснаас хойших, өмнөх гэж ангилан үздэг. Журам гарснаас хойш 12 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүн тоглосон нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-12 14:29

хуцна биз

Зочин
Зочин
2019-11-12 14:47

Худлаа попорсон МАНгар ард түмний итгэл сэтгэлийг дааж явж чөдсануу

ЗОЧИН
ЗОЧИН
2019-11-12 15:20

ЭНЭ ХУДАЛ ГАР Н.ЭНХБАЯРЫГ ДАГАЖ ГАРЧ ИРЭХЭЭС Л МЭДДЭГ БОЛСОН МАШ МУУХАЙ АМИНЧ ҮЗЭЛТЭЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАЛУУ ГЭДГИЙГ МЭДЭРСЭН ТЭР ЦАГААС ХОЙШ БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ БАРАГ Л ОРТОЙ ТААМАГ БАЙЖ ШҮҮ

Зочин
Зочин
2019-11-12 15:22

Албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам бүх байгууллагад байдаг шүү дээ хэрэглэгдэггүй болохоос байгууллага болгон авто машин ашиглах журам гээд нэг юмтай л даа ингэж б�##�айрч байхаар шууд
зөрчил гаргасан нотлогдсон бүх этгээдэд арга хэмжээ ав гээд үүрэг болгочихгүй юм уу. Бас сайхан поп гар юм даа сонгууль болно биз дээ. Үнэхээр гутаж байна ийм юм яриад сууж байгаа даа энэ хүн ичдэг болов уу. Оюунэрдэнэд мөн ч их итгэсэн дээ. Харин хариуцлагыг улам нэмэгдүүлэн гээд сууж байх ёстой юм биш үү. нэг асууд�##� болохоор хууль, журам нь байхгүй гэх юм. Тийм юм бол та нар яг юу хийж сууж байсан болж таарч байна.

Зочин
Зочин
2019-11-12 15:31

Компаниас долоон дор засагл�##�тай улс гэж монгол улс л байна !!!! Ийм байхад яаж хөгжих юм бэ ? Ийм байхад хэдэн засагсл�##�, менежмент сайтай компаниуд авч явах нь тодорхой л юм байна шдээ !!! Ичиж үхээсэй !!! Болохгүй байгаа бүхнийг бүгдийг нь хуульчил !!! казино байна уу ? юу байна зөвшөөрөөд хууль батлаад олон улсаас асар их мөнгөний урсг�##� орж ирэх нөхцөлийг яагаад хаагаад байгаа юм бэ?

иргэн
иргэн
2019-11-12 16:27

Суудлын төлөө ард түмнийг хошгируулж сансандаа хүрээд новширдог гар байна.

Зочин
Зочин
2019-11-12 16:54

Ee chaavaas! Iim yos zuitei humuus uls orniig ulam l elgeer ni hevtuulne! Ireh songuuliar ta nariig z##luulna aa!

Зочин
Зочин
2019-11-12 17:22

Shineer juram batlaad .. arga hemjee av geed b gaa yum uu Tegj boldoggui yumaa Ene darga unen l yum helsen b a sh te, baihgui yumig b gaa gej helj b gaa bish!!! Herev juram gargaval garsni daraahi zurchil deer l arga hemjee avah undesleltei!!!Ene baitugai idej uusan humuusigee araas ni eldej huuguuch de,

ИРГЭН
ИРГЭН
2019-11-12 17:51

МАН хэзээ ч ийм журам гаргахгүй, гадаадад бол авгайгаа зөөсөн сайд огцордог гэх чинь билээ

Зочин
Зочин
2019-11-12 18:29

Тэнэг юм уу эсвэл мэдэн будлиад байгаа юмуу

Дүрэм журам
Дүрэм журам
2019-11-12 23:07
Reply to  Зочин

Энэ Оюун-Эрдэнэ үнэхээр худ�##�ч, нүдний булай юмаа. Яаж ингэж олны өмнө ичих нүүргүй донгосож байнаа, новш юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button