НИЙГЭМ

Цэцэрлэгийн хүүхдүүдээс 40 мянган төгрөг хураасан зөрчил илэрчээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 000 төгрөг хураан авч нийт 720 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганболд
Ганболд
2019-11-13 10:25

Хүүхдийн чинь 2 дахь гэр болсон анги танхимаа, орчныг нь л сайжруулах ажил л зохиогдож байгаа байлгүй дээ, хураасан мөнгөө юунд зарцуулах тайлан тооцоо, баримт нь эцэг эхчүүдэд танилцуулагдаж тайлагнасны үндсэн дээр л шийдвэр гаргаад хураасан биз, ер нь бол хараад байхад цэцэрлэг ч, сургуульд ч ялгаагүй боломжтой гэхээсээ сэтгэлтэй эцэг эхчүүд нь л багштайгаа хамтраад зохион байгуулчих хэрэгтэй юм байна лээ. Эдийн засгийн боломж муутай гэр бүлийг үүндээ хүчээр татан оролцуулсан нь л ийм байд�##�д хүрч байна, тэднийгээ бас ойлгох хэрэгтэй л дээ. Энд эцэг эхийн зөвлөл багштай нь нягт хамтарч ажиллаад үр хүүхдийнхээ төлөө зөв ажиллав�##� тодорхой хэсмжээний зардлуудыг эцэг эхчүүдийн зүгээс хамтарч гаргаад анги тохижилтын асуудлаа шийдээд байгаа олон жишээ дурдаж боно л доо. Тодорхой санаа нийлсэн эцэг эхчүүд л үүнийг хийж чадах нь тодорхой. Би ямар нэг цэцэрлэгийн багш биш шүү. манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь бидэнд хүүхдүүдийн минь төлөө хийж болох татг�##�захын аргагүй сан�##� төлөвлөгөөгөө танилцуулдаг л даа. Бидний хийж бүтээсэн зүйлийг харсан бусад эцэг эхчүүд өөрсдөө л хамтраад ороод ирдэг.

Зочин
Зочин
2019-11-13 11:24

Улавч авсны төлөө юу????

Холбоотой мэдээ

Back to top button