УЛС ТӨР

Үндсэн хууль хэлэлцсэн чуулганд нэг ч суугаагүй гишүүнээр С.Жавхлан нэрлэгдлээ

УИХ дахь цорын ганц бие даагч гишүүн болох С.Жавхлан Үндсэн хууль хэлэлцсэн чуулганд нэг ч суугаагүй гишүүнээр нэрлэгдлээ. Тэрээр 14 удаа хуралдахад 14 удаа чөлөө авсан гэсэн үзүүлэлтэй гарч чуулганд суудаггүйгээрээ алдартай Б.Наранхүү гишүүнтэй зуузай холбосон байна. Ингэснээр тэрбээр Үндсэн хууль хэлэлцэхэд нэг ч үг хэлж, асуулт асуугаагүй гурав дахь гишүүн болж буй юм.  

Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг хэлэлцэх үеэр:

  • Чуулган хуралдсан тоо: 14
  • Хуралдаанд суусан: 0
  • Тасласан: 0
  • Үг хэлсэн эсэх: 0
  • Асуулт асуусан тоо: 0
  • Чөлөө авсан: 14
  • Өвчтэй : 0
  • Орон нутагт томилолт: 0

Мөн өнгөрсөн 8-9 сард нийт 52 цаг 52 минут үргэлжилсэн 14 удаагийн чуулганы хуралдааныг тасалсан цагаараа Н.Номтойбаяр, С.Эрдэнэ нар тэргүүлсэн. Харин хуралд суудаггүйгээр алдартай УИХ-ын гишүүн Б.Наранхүү 50 цаг 15 минутаар удаалсан бол Ж.Эрдэнэбат 25 цаг 08 минут, О.Содбилэг 22 цаг 10 минут хурлаа тасалсан байдаг. Харин С.Жавхлан гишүүн нэг ч минут хуралдаанд суугаагүй атлаа 52 цаг 52 минут чөлөөтэй гэж бүртгэгдсэн аж.

Түүний хувьд 2016 онд УИХ-д суух завшаан атгаж байв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт хөтлөгч П.Анужин, гишүүн агсан Д.Арвин нартай өрсөлдөж ялалт байгуулсан билээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-18 14:05

ЭНЭ ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭЭ ОЙЛГОХГҮЙ Ш ДЭЭ ДУУЛЖ Л ЯВБАЛ БОЛ ОО

ШҮ
ШҮ
2019-11-18 14:34

ЭНЭ ЮУГАА МЭДЭХ ВЭ ДЭЭ ОЙЛГОХГҮЙ Ш ДЭЭ ДУУЛЖ Л ЯВБАЛ БОЛ ОО

Жавхлан
Жавхлан
2019-11-18 14:51

Хуулийн мэдлэг 00 хүн шүү дээ Ах нь

z
z
2019-11-18 14:53

gai bolohoor zai bol gej ug bdag biluu.ter ni deer de

Зочин
Зочин
2019-11-18 16:34

Суугаагүй нь дээр шүү дээ. ЮУ ч мэдэхгүй пм чинь хөөрхийй. ХАр масс сонгоцон юм чинь Дуугаа дуулаад л байж байв�##� нэрэнд нь дээр байсан юм.

Oogii
Oogii
2019-11-18 19:58

Toдорхой хэмжээгээр мэдэх байх.энэ юм бичсэн улс vндсэн хууль мэдэх vv.

Холбоотой мэдээ

Back to top button