Манай улсад 66048 өрх толгойлсон ээжүүд байна
Энэ сарын 7-ны өдөр ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг танилцуулав.
Тэрбээр, үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 941500 өрх байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 17500 иргэн шинээр гэрлэлтээ бүртгүүлж, 4453 иргэн гэр бүлээ цуцлуулжээ.
Монгол улсын хэмжээнд нийт 66048 эмэгтэй, 15089 эрэгтэй өрх толгойлж байна.
Мөн судалгаагаар гэр бүлийн гэрээ байгуулахыг судалгаанд оролцогчдын 57 нь дэмжсэн бөгөөд 34 хувь нь гэр бүл цуцалсны дараа хэн нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх вэ гэдгийг тусгахыг 43 хувь нь эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг асуудлыг тусгая гэсэн саналтай байсан.
УБЕГ-ын мэдээллээр эд хөрөнгө эзэмшигчдийн дийлэнх нь эрчүүд байдаг аж. Эмэгтэйчүүдийн хувьд өмчлөл бага байсан бөгөөд дундын эд хөрөнгийг эрчүүд илүү захиран зарцуулж байжээ. Хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүдийн 74.1 хувь оролцож буй бол өөрийн аав ээж буюу хадам аав ээж 7.7 хувь, нөхөр 5.6 хувийг зарцуулж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.