НИЙГЭМ

М.Цэвэлмаа “Дэлхийн мисс”-д оролцохоор Лондон хотыг зорилоо

69 дэх удаагийн “Дэлхийн мисс-2019” наадам өнөө жил Лондон хотод болно. Гоо сайхны хамгийн том наадам болох тус тэмцээнд энэ жил эх орноо төлөөлөн хүний эх эмч мэргэжилтэй, улсын начин Мандахын охин Цэвэлмаа оролцоно.

“Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч болж, дэлхийн том наадамд оролцох эрх авсан тэрбээр “Дэлхийн мисс”-д өрсөлдөхөөр Лондон хотыг зорилоо.

М.Цэвэлмаа ахлах анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн орос хэлний ангид суралцсан. Ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд суралцаж, улмаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуульд элсэн орж, 2019 оны зургаадугаар сард Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй.

Уншигч та бүхэн М.Цэвэлмаад саналаа ингэж өгөх боломжтой.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button