Нийгэм мэдээ

Дэлхийн ойн өдөрт: Модны тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн ойн өдөртөй холбогдуулаад "Модны тухай сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна.

1.Муу ёр мод тогш гэж хэлдгийг та бүхэн бишгүй сонссон байх. Эртний Маяа болон Шумерчүүд элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор мод тогшиж домнодог байжээ.

2.Хэрэв та нэг жилийн туршид өдөр бүр 10 мод тарилаа гэж тооцвол цахилгааны төлбөрийнхөө 25-30 хувийг хэмнэнэ.

3.Дэлхий дээр 3 их наяд мод байдаг

Дэлхий дээр ойролцоогоор 3,04 их наяд мод (3,040,000,000,000 нь бичигдсэн) байдаг гэсэн тооцоо бий. Модны нягтрал, тархалт нь дэлхий даяар маш их ялгаатай боловч танд санаа өгөхийн тулд: Шведэд нэг километр квадрат талбайд бараг 70,000 мод байдаг; Их Британид ойролцоогоор 12,000, Хойд Сахарын зарим хэсэгт нэг километр квадрат талбайд 20 хүрэхгүй мод байдаг.

4.Хамгийн урт настай мод

Эрдэмтэд Чили улсын ойгоос асар том мод олсон бөгөөд энэ нь 5500 жилийн настай байж магадгүй гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор, Чили улсаас олдсон энэ мод ойролцоогоор 5484 настай гэнэ. Аварга модны диаметр нь дөрвөн метр аж. 

5.Дэлхийн хамгийн өндөр мод

Дэлхийн хамгийн өндөр мод Аварга Дайервиль бөгөөд АНУ-д ургадаг юм. Тус мод 115.5 метр өндөр, 2000-аад жилийн настай.

Харин Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Дархадын хотгорт 120-130 орчим жилийн настай 42-46 метр өндөр шинэс ургаж байгаа нь Монголын хамгийн өндөр мод юм

6. Америкийн сэтгэл зүйчид хүний стрессийн түвшнийг бууруулахад мод чухал нөлөөтэйг судалгаагаар тогтоожээ.

7. Мод нь шим тэжээлийнхээ 90% -ийг агаар мандлаас, 10% -ийг хөрснөөс авдаг.

8. Нэг мод жилд 2 тонн ус татаж, үерээс урьдчилан сэргийлдэг.

9. Модноос ойролцоогоор 70 мянган харандаа хийдэг. Энэ шалтгааны улмаас жилд 82 мянган модыг тайрч авдаг.

10. Ганц мод нь 4 мянган км-т автомашины бий болгосон нүүрстөрөгчийн бохирдлыг арилгах чадвартай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button