О.Амарсанаа: АТГ-ын даргаар томилох санал ирээгүй, дахин төрийн тусгай албанд ажиллах бодолгүй

ШШГЕГ-ын даргаас О.Амарсанаа эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд буй.
Тэгвэл, түүнийг АТГ-ын даргаар сэлгэн томилогдоно гэдэг мэдээлэл түгсэн. Энэ талаар О.Амарсанаагаас, өөрөөс нь тодруулбал "Би өөрийн хүсэлтээр ШШГЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Дахин төрийн тусгай албанд ажиллах бодолгүй байгаа. Надад АТГ-ын даргаар ажиллах санал ирээгүй" гэж хэллээ.
О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зээ дүү юм.
АТГ-ын даргыг Засгийн газрын тэргүүн томилдог байхаар хуулийн өөрчлөлт хийгдсэн. О.Амарсанаа нь Ерөнхийлөгчийн зээ дүү учраас, хэрэв томилогдвол энэ нь Засгийн газрын тэргүүн биш Ерөнхийлөгчийн томилгоо болж харагдах талтай. Нөгөө талаар Ерөнхийлөгч ба Засгийн газрын институц хооронд үл ойлголцол үүснэ.
Түүнчлэн сонгуулийн өмнө АТГ-ын даргыг өөрчлөх нюанс харагдахгүй байна.
Ташрамд, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ШШГЕГ-ын даргаас О.Амарсанааг чөлөөлж, Б.Нандинболорыг томилсон. Ингэхдээ ЗГ-ын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцсөн юм.
О.Амарсанаа өмнө нь ЦЕГ-ын дэд дарга, Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан.
ШШЕГ-ын шинэ дарга Б.Нандинболор ч мөн Хэнтийнх.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene gahai idehbumaa idchij
Хангалттай хулгай хийж цатгалджээ
Ахыгаа байгаа дээр элчин сайд болж жарганаа гэхнээ
Амарсанаа гэдэг чинь Хашин хаанархуу маягийн юм харагдажийноо, хо хо хо......элэг авнаа нээрээ !
Мундаг залуудаа Амарсанаа