Нийгмийн

Машинаа манаж үлдсэн иргэний цогцсыг жалганаас оллоо

Энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу автомашинаар зорчиж явсан иргэн У, Б нарын машин эвдэрч зогсчээ. Улмаар тухайн өдрийн 13.00 цагийн орчимд У нь 40 настай иргэн Б-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
луус сум
луус сум
2019-12-04 17:04

Луус суманд хvн нас бараагvй. Тэр �##�га болсон хvн нь гэртээ хариад унтсан байсан. хамт архи уусан 2 хvн нь Онцгой байд�##�д дуудлага егсен байнлээ.Мэдээгээ тодруулж байгаад тавьж байгаач та нар. Луус сум.

Otgonbayr
Otgonbayr
2019-12-04 19:24

Ene medeelel hudlaa medeelel bn. Luus sumand hyn osgoj nas baraagyi sh dee.Alga bolson hyn ni ooroo gertee harisan baisan.

Zorigoo
Zorigoo
2019-12-04 19:29

Eguur.mn yndesdee medeelel bichee. Irgediig bitgii aidast awtuulaach.Irgen byr huwiin beltgelee hangaj holin zamd ywj bai.

Холбоотой мэдээ

Back to top button